Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




"Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа" сэдэвт "Дэвжээ" тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:19

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2017 онд “Шүүхэд үйлчилгээний шинэ соёл, стандарт тогтоох, иргэдэд үйлчлэх үйлчилгээний орчин бий болгох” зорилт дэвшүүлсний дагуу Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар нь “Иргэдэд үйлчлэх нээлттэй төв”-ийг өөрийн байрандаа байгуулаад байгаа ба түүнийхээ үр дүн, ач холбогдолыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчлах, эрх зүйн боловсол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Боржигон чуулгын байранд зохион байгууллаа.

Уг тэмцээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн номын сан, Биеийн тамир спортын газрын багууд идэвхитэй оролцлоо.

1-дүгээр байранд 91 оноогоор Засаг даргын Тамгын газрын “Үнэний дэнс” баг шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 05:54
 
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хуулиа дээдлэе залуусаа” нээлттэй шүүх өдөрлөгийг зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:09

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хуулиа дээдлэе залуусаа” нээлттэй шүүх өдөрлөгийг зохион байгуулж хүүхэд залуучуудад “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль”-иудыг сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийг сахин биелүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр залуучуудын дунд 3х3 сагсан бөмбөг, иргэдийн дунд насны ангиллаар дартсын тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан ба сагсан бөмбөгийн тэмцээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 12 баг, дартсын тэмцээнд нийт 19 иргэн оролцлоо.3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд “Эрхэс” баг тамирчид 1 дүгээр байр, “Ус-Ду” ОНӨААТҮГазрын баг тамирчид 2 дугаар байр, “Алтан аргаль” баг тамирчид 3 дугаар байр, дартс тэмцээнд 1 дүгээр байранд иргэн А.Улаанаа, 2 дугаар байранд Г.Наранбаатар нар тус тус байр эзэлсэн тул өргөмжлөл, медалиар шагнав.

“Хуулиа дээдлэе залуусаа” нээлттэй шүүх өдөрлөгийн үеэр нийт 58 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 75 иргэнээс 2 төрлийн саналын хуудсаар санал авч ажиллалаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:18
 
ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА АЙМАГТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАГДСАН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 05:40

ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА АЙМАГТАА ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж буй “Аюулгүй амар тайван Сүмбэр-45 хоногийн аян”-ы хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 09-р сарын 14-ний өдөр “Хууль суртачлах нээлттэй хаалганы, өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгт Шүүхийн сургалт, сурталчилгааны баг оролцлоо. Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслах Я.Мөнхзул, Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслах Г.Анхбаяр, Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн шүүгчийн туслах Э.Баторгил, эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр нар оролцож, “Шүүхэд мэдүүлэх эрх, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн талаар сурталчлан ажиллаа.


Мөн энэ үеэр иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал авч , гарын авлага нугалбар хуудас тараан ажиллаа.

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 05:49
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 05:11

Сургалт зохион байгууллаа

Шүүхийн Тамгын газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хүсэлтээр төгсөх ангийн сурагчид болон тэдний эцэг, эхчүүдэд “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар сургалт, мэдээлэл өгч, ажилласан ба хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус сургалтанд шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Ц.Сайнбат, Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр нар оролцлоо. Энэ үеэр багш, сурагчид, эцэг эхчүүдээс саналын хуудсаар санал авч, мэдээллийн чиглэлээр бэлтгэсэн гарын авлага тарааж ажиллалаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 05:21
 
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 05, Мягмар гариг, 06:39

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын хүсэлтээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, гэмт хэргийн тухай ойлголт” гэсэн сэдвүүдээр 2017 оны 09 сарын 05-ны өдөр шүүгчийн туслах Б.Нандинчулуун, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр нар сургалт, мэдээлэл хийж ажиллаа.

Тус сураглтанд Мэргэжлийн, хяналтын газрын нийт 7 албан хаагч хамрагдлаа.



Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 05, Мягмар гариг, 07:36
 
"Багийн хөгжлөөс аймгийн хөгжил өдөрлөг" зохион байгуулагдлаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 04, Даваа гариг, 06:25

 

“Багийн хөгжлөөс аймгийн хөгжил” өдөрлөг зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багаас зохион байгуулсан “Багийн хөгжлөөс аймгийн хөгжил” нээлттэй өдөрлөг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Ё.Бат-Өлзий, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ц.Батдорж, мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн Б.Анхбаяр нар оролцож, “шүүхэд мэдүүлэх эрх, Шүүхийн тухай багц хууль, шүүхийн бүтэц зохион байгуулалт, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн талаар сурталчлан ажиллаа.

Мөн энэ үеэр иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал авч, гарын авлага брошур тараан ажиллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 01:11
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 120-с 3

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр295
mod_vvisit_counterӨчигдөр480
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2231
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2959
mod_vvisit_counterЭнэ сард10169
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15396
mod_vvisit_counterНийт зочдын тоо494692

Хэн онлайн байна: 10
Таны IP хаяг: 54.198.246.116
,
Now: 2017-11-23 16:32