Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 08, Пүрэв гариг, 10:04

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийн төлөөлөгчөөр оролцох ач холбогдолыг иргэдэд ухуулан таниулах ажлыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд 2017 онд тус шүүхийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулахаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 77 иргэдийн төлөөлөгчийг тогтоож өгсөн ба аймгийн төвөөс сонгогдож шүүх хуралд оролцох иргэдийн төлөөлөгчдөд

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр холбогдох сургалтыг зохион байгууллаа.

Цаашид Шивээговь, Баянтал сумдаас томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сургалт мэдээллийг өгөх ажлыг зохион байгуулахаар бэлтгээд байна.Тус сумдад нийт 8 иргэдийн төлөөлөгч шүүх хуралд оролцох квот тоогоор батлагдаж ирсэн байна.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 05, Лхагва гариг, 02:33
 
Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:35

Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн Тамгын газар, Залуулчуудын зөвлөлөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн баярын арга хэмжээг өөрийн байрандаа зохион байгуулж шүүгч, ажилчдын хүүхдүүдийг шүүхийн байранд хүнднтгэн хүлээн авч доорх арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

- Шүүхийн залуучуудаас бяцхан хүүхдүүддээ зориулж “Pororo ба түүний найзууд”-ыг урьж хүүхдүүдтэйгээ уулзуулах арга хэмжээ зохион байгуулсан нь тэдний сонирхлыг татсан үзүүлбэр боллоо.

- Энэ үеэр “Pororo бүх хүүхдүүдэд бэлэг гардуулж өгсөн нь онцлог байв,

- Мөн шүүгч ажилтнуудын хүүхдүүдийн дунд спорт урлагийн арга хэмжээ зохиож тэргүүлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулав.

Тус шүүхийн шүүгч ажилтнуудын хүүхдүүдээс их, дээд сургууль төгссөн олон залуус байгаа ба эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн өмгөөлөгч болон хуульчаар нийгмийн олон салбарт ажиллаж байгааг дурьдаж бусад дүү нарт нь бахархалтайгаар танилцуулав.

Шүүгч О.Однямаагийн охин Сүхбаатарын Будсүрэн нь Волейболын спортын мастер төдийгүй, улс аймагт удаа дараалан шилдэг хүүхдээр тодорч байгаа нь бусад дүү нартаа үлгэр дууриал болж байгааг үнэлж Шүүхийн Тамгын газраас “ДУРСАМЖ” хадгалуулан цаашдын сурлага, спортод өндөр амжилт гаргаж мэргэжлээ зөв сонгож улам их амжилт гаргахыг хүслээ.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:48
 
"Иргэдэд үйлчлэх төв"-ийн нээлтийн арга хэмжээ боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:18

“Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо

“Шүүхэд үйлчилгээний шинэ соёл, стандарт бий болгох” зорилтын хүрээнд 2017 оны 1 дүгээр улиралд багтаан тус шүүхийн Тамгын газраас иргэнд зориулсан үйлчилгээг бий болгох, шүүхэд хандсан иргэн хүссэн мэдээллээ өөрөө авах бүхий л боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн ба дээрх эхлүүлсэн ажлаа улам боловсронгуй болгохоор нэмэлт ажлуудыг хийж дуусган “Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийн ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагт хийлээ.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд аймаг, сумын засаг дарга нар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумдын багийн дарга нар, иргэд, шүүхийн нийт шүүгч, ажилтнууд оролцлоо.

Шүүхэд хандсан иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ хүртээмжтэй байдлаар чөлөөтэй, тухтай орчноос өөрөө авах боломжтой болж “Иргэдэд үйлчлэх төв”-ийн үйл ажиллагааг тэдэнд ойлгуулах шүүхэд хандаж өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой талаар сурталчлан таниулж ажиллах болно.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 01:08
 
Зөрчлийн хуулийн заавал мэдэх заалтуууд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 06:39

Зөрчлийн хуулийн заавал мэдэх заалтууд

Өнгөрсөн долоо хоногт УИХ олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэн, торгох хууль баталсан билээ. "Зөрчлийн” хэмээн нэрлэгдэж байгаа энэ хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчил хэмээн үзэхээр болжээ.Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүдтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтыг тусгаж өгчээ. Харин мансуурах зорилгоор хий, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 06:54
 
Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд шүүхийн Баяндөхөм төвд боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 06:33

Эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт боллоо

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт 2017 оны 05 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөм төвд боллоо. Тус сургалтад Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөр хамрагдсан юм.

Сургалтын нээлтэд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, С.Болормаа нар оролцож сургалтад оролцогчдод амжилт хүсэв. Түүнчлэн Япон дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн үеийн хандлага, зээлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог гэр бүлийн маргааны талуудын сэтгэл зүй, эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээ, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвээр хичээл заалгаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хэлэлцүүлэг явууллаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 25, Пүрэв гариг, 06:56
 
Говьсүмбэр аймгийн Уул уурхай Политехникийн коллежийн багш оюутнуудад авч болох мэдээллийн орчинг бий болгосон талаар танилцуулга хийж сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 10:13

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх олгох дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Говьсүмбэр аймгийн шүүхийн тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс хамтран зохион байгуулах “Эрх зүйн боловсрол ирээдүйн баталгаа” сэдэвт тэмцээний удирдамжийн дагуу 2017 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Уул уурхай Политехникийн коллежийн багш оюутнуудад авч болох мэдээллийн орчинг бий болгосон талаар танилцуулга хийж, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга”, “Гэмт хэргийн тухай ойлголт”, зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Билгүүнбаяр нар зохион байгуулж явууллаа.


 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 120-с 6

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр295
mod_vvisit_counterӨчигдөр480
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2231
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2959
mod_vvisit_counterЭнэ сард10169
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15396
mod_vvisit_counterНийт зочдын тоо494692

Хэн онлайн байна: 10
Таны IP хаяг: 54.198.246.116
,
Now: 2017-11-23 16:31