Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон багш ажилчдад сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 09:47

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх олгох дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Говьсүмбэр аймгийн шүүхийн тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс хамтран зохион байгуулах “Эрх зүйн боловсрол ирээдүйн баталгаа” сэдэвт тэмцээний удирдамжийн дагуу 2017 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон багш, ажилчдад Шүүхэд хандсан иргэн хүссэн мэдээллээ өөрөө авч болох мэдээллийн орчинг бий болгосон талаар танилцуулга хийж, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга”, “Гэмт хэргийн тухай ойлголт”, зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Билгүүнбаяр нар зохион байгуулж явууллаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 10:02
 
Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газрын хүсэлтээр сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 09:35

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёлын газрын хүсэлтээр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газраас, шүүхийн бүтэц зохион байгуулалт, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Захиргааны ерөнхий хууль” болон “Шүүхийн үйлчилгээний шинэ орчноос хүссэн мэдээллээ өөрөө авах боломж бүрдсэн талаар сургалт, мэдээллийг зохион байгууллаа.

Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Г.Анхбаяр нар зохион байгуулж явууллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 09:43
 
Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хүсэлтээр 9 дүгээр ангийн сурагчид Говьсүбмэр аймгийн Шүүхийн Тамгын газартай танилцлаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 09:20

Шүүхийн Тамгын газраас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хүсэлтээр 9 дүгээр ангийн сурагчдаас эрх зүйч мэргэжлийг сонгох сонирхолтой хүүхдүүдэд “Эрх зүйч” мэргэжлийн талаар болон энэ мэргэжлийг эзэмшсэн боловсон хүчин төгсөөд нийгмийн ямар салбарт ямар ажил албан тушаалд ажиллаж болох талаар, мөн ямар шаардлага шалгуур хангаж байж шүүгч гэх эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд томилогддог талаар мэдээлэл өгч, мөн “Гэмт хэргийн тухай ойлголт” “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт өгч хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Дээрх сургалтанд хамрагдсан сурагчид шүүхийн үйл ажиллагаатай биечлэн ирж танилцсан юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 03, Лхагва гариг, 09:26
 
2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газраас тусгай хөтөлбөр гарган баталж, “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, түүний нууцлалыг хангах журам”-ын талаар хам PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 5-р сарын 01, Даваа гариг, 11:51

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газраас тусгай хөтөлбөр гарган баталж, “Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, түүний нууцлалыг хангах журам”-ын талаар хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр хамтран ажиллах журам батлагдсантай холбогдуулан шүүхийн тамгын газраас танилцуулга хийж цаашид журмын хэрэгжилтийнг хангаж ажиллах талаар санал солилцлоо.

Уг хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Дотоод ажил зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Мөнхдөл, Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасгийн дарга Л.Чинбат, ахлах байцаагч А.Алтангартаам, олон нийттэй харьцах албаны ахлах мэргэжилтэн Ш.Ариусан, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Э.Баянжаргал, хэсгийн байцаагч Ш.Билэгбадмарал, Д.Бээжин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 425-р ангийн дарга, хошууч Э.Тамир болон тоо бүртгэгч байцаагч Л.Оюунчимэг нар оролцлоо.

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар 10-н жилийн сургуулийн хүсэлтээр 9 дүгээр ангийн эрх зүйч мэргэжил сонгож байгаа сурагчдад эрх зүйч мэргэжлийг сонгосноор ямашүүхийн байгууллагат ямар мэргэжлээр ажиллах, түүнчлэн шүүгч болох шалгуур шүүхийн бүтэц зохион байгуулалтын талаар

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 5-р сарын 01, Даваа гариг, 12:04
 
Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын залуучуудын зөвлөлөөс хамтран зохион байгуулах “Эрх зүйн боловсрол ирээдүйн баталгаа” сэдэвт тэмцээний удирдамжийн дагуу сургалт зохион байгууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 4-р сарын 27, Пүрэв гариг, 06:15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Говьсүмбэр аймгийн шүүхийн тамгын газар, шүүхийн залуучуудын зөвлөлөөс хамтран зохион байгуулах “Эрх зүйн боловсрол ирээдүйн баталгаа” сэдэвт тэмцээний удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудын албан хаагчдад, мөн Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1,2-р сургуулийн багш ажилчдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга”, “Гэмт хэргийн тухай ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Шүүхийн дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэжаргал нар зохион байгуулж явууллаа.



 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 27, Пүрэв гариг, 06:34
 
Тэмцээн зохион байгуулах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 4-р сарын 24, Даваа гариг, 08:49

Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газар, Шүүхийн залуучуудын зөвлөлөөс хамтран иргэдэд хууль сурталчилах ажлын хүрээнд "Дэвжээ" тэмцээнийг 2017.05.20-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Хуулийн байгууллагаас бусад бүх байгууллага, иргэд баг бүрдүүлэн тэмцээнд оролцох боломжтой. "Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа" та бүхэнд амжилт хүсье.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 24, Даваа гариг, 08:57
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 120-с 7

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр298
mod_vvisit_counterӨчигдөр480
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2234
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2959
mod_vvisit_counterЭнэ сард10172
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15396
mod_vvisit_counterНийт зочдын тоо494695

Хэн онлайн байна: 13
Таны IP хаяг: 54.198.246.116
,
Now: 2017-11-23 16:40