Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




"КИОСК"-ийн төхөөрөмжийг ашиглах боломжтой боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:37

""Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд “КИОСК”-ийн төхөөрөмжийг ашиглан иргэд мэдээллийг бүрэн авах боломжтой боллоо.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрийн байранд "Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэд, хэргийн оролцогчдыг шүүхийн талаарх мэдээллийг цогцоор авах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн самбар "Киоск”-ийн төхөөрөмжийг суурилуулан нээж ажиллуулуулж байна.

Уг “Киоск”-ийн төхөөрөмж нь шүүхээс иргэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудын мэдээ мэдээлэл болон шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн лавлагаа /шүүх хуралдааны зар,шүүх хуралдааны тойм, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд энэ дэлгэцээс иргэд, хэргийн оролцогчид хэргийн мэдээлэл, шүүх хурлын зар, шилэн дансны мэдээлэл , 7 хоног тутмын хэргийн мэдээллийн тойм иргэний хэргийн мэдээлэл, шүүхүүдийн тоон үзүүлэлт гэх мэт мэдээллүүдийг авахаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим сан www.judcouncil.mn Говьсүмбэр аймгийн шүүхийн цахим сан, www.court.gs.gov.mn Шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан www.shuukh.mn цахим сан болон бусад шүүхүүдийн цахим хаягууд руу шууд нэвтрэн үзэх боломжтой боллоо.

"Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд “КИОСК”-ийн төхөөрөмжийг ашиглан иргэд мэдээллийг бүрэн авах боломжтой боллоо.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрийн байранд "Нээлттэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэд, хэргийн оролцогчдыг шүүхийн талаарх мэдээллийг цогцоор авах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн самбар "Киоск”-ийн төхөөрөмжийг суурилуулан нээж ажиллуулуулж байна.

Уг “Киоск”-ийн төхөөрөмж нь шүүхээс иргэд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудын мэдээ мэдээлэл болон шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн лавлагаа /шүүх хуралдааны зар,шүүх хуралдааны тойм, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг авах боломжтой бөгөөд энэ дэлгэцээс иргэд, хэргийн оролцогчид хэргийн мэдээлэл, шүүх хурлын зар, шилэн дансны мэдээлэл , 7 хоног тутмын хэргийн мэдээллийн тойм иргэний хэргийн мэдээлэл, шүүхүүдийн тоон үзүүлэлт гэх мэт мэдээллүүдийг авахаас гадна Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн цахим сан www.judcouncil.mn Говьсүмбэр аймгийн шүүхийн цахим сан, www.court.gs.gov.mn Шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим сан www.shuukh.mn цахим сан болон бусад шүүхүүдийн цахим хаягууд руу шууд нэвтрэн үзэх боломжтой боллоо.

Хэргийн оролцогчид интернетийн сүлжээг ашиглан www.irgen.civilcourt.mn хаягаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгөхөд шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас хэвлэн өгдөг баар кодоор хандаж хэргийн талаарх мэдээллийг үзэх боломжтой юм.

Үүнд:

v Хэн гэдэг шүүгч дээр таны нэхэмжлэл хуваарилагдсан эсэх,

v Хэргийн оролцогчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;

v Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;

v Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх

v Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;

Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;

v Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;

v Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;

v Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;

v Шүүх хуралдаан товлогдсон эсэх;

v Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;

v Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;

v Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх зэрэг мэдээллийг хэн нэгний туслалцаагүйгээр хүссэн газраасаа мэдэх болж байгаа юм.

ИРГЭД ОЛОН НИЙТ ТА БҮХЭН МАНАЙ ШҮҮХИЙН ЦАХИМ КИОСКИЙН СИСТЕМИЙГ АШИГЛАСАНААР ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДОЛТОЙ БҮХИЙ Л ТӨРЛИЙН ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХЯЛБАР АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 08:20
 
Иргэдийг хүлээн авах хэсэг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:24

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод хүргэхээр 2017 онд шүүхийн үйлчилгээний шинэ соёл стандарт нэвтрүүлэх зорилго тавьж иргэдэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй ил тод хүргэх үүднээс Шүүхийн байрны иргэдийг хүлээн авах хэсгийг өөрийн боломжоороо тохижуулан ажиллаж байна. Шүүхэд хандаж буй иргэд наад захын мэдээллээ өөрсдөө авах боломжийг бүрдүүллээ.Үүнд: иргэд хүлээн авах танхимд мэдээллийн сан бүхий тавиур хийж иргэн таны эрх зөрчигдсөн асуудлаар хэрхэн шүүхэд хандах талаар эрх зүйн маргааны төрлөөр гарын авлага, танилцуулга мэдээллийг хийж мөн нэхэмжлэлийн загварыг байршуулснаар иргэн өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэлээ тэр дор нь бичих боломжийг бүрэн хангах, мөн улсын тэмдэгтийн хураамжийн дансыг ил байрлуулж аль болохоор иргэн өөрөө холбогдох зарим мэдээллийг авах боломжийг хангасан үр дүнтэй ажил болж байна.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:17
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:17

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.Тус өдөрлөгөөр шүүхийн бүтэц зохион байгуулалт, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтээр “Захиргааны ерөнхий хууль”, Байгууллагын соёл”,Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвүүдээр сургалт зохион байгуулаа. Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, ДАЗХМэргэжилтэн Д.Эрдэнэжаргал, Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн туслах Г.Анхбаяр нар зохион байгуулж явууллаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:18
 
Стрессээ хэрхэн зөв тайлах вэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 24, Баасан гариг, 07:03

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын ёс зүйн хорооноос Шүүх Шүүгчийн аюулгүй байдлын хангах тасагтай хамтран Стрессээ хэрхэн зөв тайлах вэ” гэсэн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч О.Энхтөр явууллаа.Уг сураглтанд шүүгч, ажилтнууд идэвхитэй оролцлоо.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 31, Баасан гариг, 07:18
 
Шүүгчийн тангараг өргөх ёслол PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 21, Мягмар гариг, 03:08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар зарлигаар Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон П.Цогзолмааг тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж шүүгч, шүүхийн ажилтнууд халуун дотноор хүлээн авч шүүгчийн туслах Э.Бат-оргил морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлэв Шүүгчийн тангарагаа өргөж буй шүүгч П.Цогзолмаад Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд баяр хүргэж , мөнгөн аягатай сүү барьлаа Хуульч мэргэжлийн оргил нь болох шүүгчийн албанд томилогдсон шүүгч П.Цогзолмаад эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.




 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 2-р сарын 22, Лхагва гариг, 06:39
 
Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 21, Мягмар гариг, 02:37

Улсын хэмжээнд “Эрүүгийн хэргийн бүртгэл” хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан, Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Шүүхийн Еранхий Зөвлөлийн Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяр нар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхэд шинээр нэвтэрч буй “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын программ”-ын сургалтыг зохион байгууллаа.Энэхүү сургалтанд Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар шүүхийн ажилтнууд мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.

 


 



 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 2-р сарын 22, Лхагва гариг, 06:40
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 118-с 8

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр317
mod_vvisit_counterӨчигдөр441
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1970
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2505
mod_vvisit_counterЭнэ сард7512
mod_vvisit_counterӨнгөрсөн сард10466
mod_vvisit_counterНийт зочдын тоо465077

Хэн онлайн байна: 13
Таны IP хаяг: 54.159.64.172
,
Now: 2017-09-22 18:51