Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:43

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн Тамгын газраас “Ус-Ду” ОНӨААТҮГазрын хүсэлтээр “Зөрчлийн тухай хууль”, “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллаа.

Уг сургалтанд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, “Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат “Зөрчлийн тухай хууль”-иар тус тус мэдээлэл өглөө.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:48
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:20

Сургалт зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханд уламжлан шийдвэрлүүлсний дагуу “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Баяндөхөм сургалтын цогцолбор”-т 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ажлаас халшрах хам шинж, стресс” сэдвээр сургалт зохион байгуулагдсан сургалтанд хамрагдлаа.

Уг сургалтанд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн нийт 36 шүүгч, ажилтан хамрагдлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 30, Даваа гариг, 00:37
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 19, Пүрэв гариг, 06:20

Сургалт зохион байгууллаа

Тус шүүхийн Тамгын газар аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран Баянтал сумын иргэдэд “Зөрчлийн тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, “Эрүүгийн хууль” зэрэг сэдвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сургалт зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.

Уг сургалтанд Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Сайнбат нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 19, Пүрэв гариг, 06:28
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 17, Мягмар гариг, 08:26

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн Тамгын газраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт” “Байгууллагын соёл”, “Төрийн албан хаагчийн хувцаслалт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг сэдвүүдээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын нийт 15 албан хаагч хамрагдлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 19, Пүрэв гариг, 06:20
 
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг”-ийн хүрээнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрууд хамтран 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн байранд үзүүлэх сургуулилт хийлээ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 06:42

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг”-ийн хүрээнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрууд хамтран 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн байранд үзүүлэх сургуулилт хийлээ.

Уг сургуулилт нь шүүхийн байранд гал гарсан, гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах, шүүн таслах ажиллагаатай холбогдуулан шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх, шүүх хуралдааны дэг журам алдагдах, шүүх хуралдаанд оролцогчдоос үймээн самуун дэгдээх үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах зорилгыг агуулсан сургалт боллоо.

Тус сургалтыг тусгай төлөвлөгөө, удирдамж, хөтөлбөр гарган 3 байгууллагын дарга баталснаар зохион байгуулагдаж бүхий л ажиллагаа хөтөлбөрийн дарааллын дагуу явагдлаа.

Үзүүлэх сургуулилтанд 3 байгууллагын нийт 86 алба хаагч, ажилтнууд оролцлоо.

1-р хэсэг: Шүүхийн байранд гарсан галыг унтрааж, 2,3-р давхарт гарч амжаагүй хүнийг аврах ажиллагаа,

 

2-р хэсэг: Шүүх хуралдааны танхимд үүссэн нөхцөл байдлаас шүүх бүрэлдэхүүнийг хамгаалж гаргах, нөцөл байдлыг зогсоох ажиллагаа,

 

3-р хэсэг: Шүүхийн байрны гадна эмх замбараагүй байдал үүссэн үед шүүхийн байрыг хамгаалах ажиллагаа,


 

 


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 07:10
 
“Аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уралдаан оролцож тэргүүн байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 01:29

2017 онд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн дунд “Шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уралдааныг зарласан ба уг уралдаанд Шүүхийн Тамгын газраас нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, байгууллага орчноо тохижуулах ажилд онцгой анхаарч, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг ая тухтай тавлаг орчноос хүссэн мэдээллээ өөрөө авах бүрэн боломжийг нээж, үйлчилгээний шинэ соёл стандарт нэвтрүүлж, байгууллага орчны тохижилтонд онцгой шинэчлэлт хийснийг үнэллээ. Манай шүүхийн хамт олон дээрх уралдаанд “Тэргүүн” байр эзэлж “Өргөмжлөл” 2500000 мөнгөн төгрөгөөр шагнууллаа.

 


 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 22, Баасан гариг, 05:56
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 120-с 2

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр292
mod_vvisit_counterӨчигдөр480
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2228
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2959
mod_vvisit_counterЭнэ сард10166
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15396
mod_vvisit_counterНийт зочдын тоо494689

Хэн онлайн байна: 9
Таны IP хаяг: 54.198.246.116
,
Now: 2017-11-23 16:24