Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Түүхийн түүхэн замнал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 06:51
Мэдээллийн индекс
Түүхийн түүхэн замнал
Хуудас 2
Бүх Хуудсууд

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

Говьсүмбэр  аймгийн шүүхийн түүхийг үндэслэлтэй, үнэн зөв ойлгомжтой гаргахад Аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөн зохион байгуулалттай урьдчилан танилцах нь зүйтэй юм.

Говьсүмбэр аймаг нь хуучин Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны нутгийн төв хэсэгт байршдаг билээ.

Ардын хувьсгалын дараа буюу 1923 онд Боржигон Сэцэн вангийн хошууг Хан Хэнтий уулын аймгийн Оцол Сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ.

Улсын бага хурлын 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хошуудыг татан буулгаж 13 аймаг шинээр байгуулахад  Төв аймгийн Говьсүмбэр сум байгуулагдсан байна. Тус сум 1931-1956 онд буюу 25 жил Төв аймгийн, 1956-1991 онд буюу 35 жил Дорноговь аймгийн харъяалалд байжээ.

Одоогийн Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сум нь 1956 оноос 1991-он хүртэл Дорноговь аймгийн харъяалалд байсан ба Сүмбэр суманд анх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 2-р сарын 3-ны өдрийн 25 дугаар зарлигаар 7 дугаар хэсгийн ардын шүүхийг шүүхийн дарга, нарийн бичгийн дарга, бичиг хэрэг гэсэн 3 орон тоогоор байгуулсан байна.

Улсын бага хурлын 1991 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатарын Баянтал хороог нэгтгэж Сүмбэр сумын хилийн цэс нутагт Чойр хот байгуулагдаж, Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр тодорхойлогдсон 5,5 мянган хавтгай дөрвөлжин км.кв нутаг дэвсгэрт Говьсүмбэр аймаг болгон өөрчлөн байгуулав.

Хуучин Төв аймгийн Говьсүмбэр /Одоогийн Говьсүмбэр аймаг/ сумыг 1931-1956 онд Төв аймгийн Баян суманд төвлөрч байсан шүүх, 1956-1975 онд Дорноговь аймгийн шүүхээс нүүдэллэн шүүн таслах ажиллагаа явуулж байжээ.

Төв аймгийн Баян суман дахь 2 дугаар хэсгийн шүүх нь дарга, нарийн бичгийн даргын орон тоотой Сүмбэр сумыг харъяалдаг байв.  1953 оны 08 дугаар сараас 1954 оны 06 дугаар сар хүртэл тус шүүхэд нарийн бичгийн дарга, 1954 оны 06 дугаар сарын 25-наас 1961 оны 07 дугаар сар хүртэл мөн шүүхийн дарга, шүүгчээр ажиллаж байсан Говьсүмбэр аймгийн үндсэн харъяат Пунцагийн Шавираачин дурсан ярихдаа “би шүүгчийн ажлыг Бадарчаас авсан, түүний өмнө тухайн үеийн Говьсүмбэр аймгийн харъяат Гунгаа байсан” гэж ярьжээ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 25 дугаар зарлигаар Дорноговь аймгийн Сүмбэр суманд хэсгийн ардын шүүх байгуулагдаж 1991 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байв

Тус шүүхийн шүүгчээр:

Я. Бадамсүрэн  1975-1976

Ш. Баттөмөр  1976-1985

С. Эрдэнэчимэг, Ц. Бурмаа   1985-1986

Тэгшсуурь   1986-1990

Ц. Туяа  1990-1991

Тогтоол гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга:

Г. Батсүх  1975-1977

Ч. Ваанчиг, Ц. Туяа 1983-1986

Н. Оюунгэрэл 1981-1988

С. Оюунчимэг 1988-1990

Т. Энхтөр 1990-1991

Ч. Ганбат 1986-1991

О. Однямаа 1990-1991 онд ажиллаж байжээ.

Монгол Улсын “шүүхийн тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдож хууль зүйн хэлтсийг 1993 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар аймаг хотын шүүхийг давж заалдах шатны шүүх болгон өөрчлөн байгуулж, тэдгээрийн байршил нутаг дэвсгэрийн харъяаллыг тогтоосон хуулиар Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүх, байрших газар нь Сайншанд  хот, харъяалах нутаг дэвсгэрийг Чойр хотын засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгж гэж тогтоожээ.

Энэ хуулиар Улсын бага хурлын 1991 оны 56 дугаар тогтоолоор Чойр хотын шүүх байгуулсан хэсгийг хүчингүй болгоогүй орхисон юм.

Сумын шүүгчийг Ерөнхий шүүгч,  гурван шүүгчийн орон тоотой шинээр зохион байгуулахад :

Ерөнхий шүүгч Н. Ваанчиг

Шүүгч Б. Лхагвацэрэн, Ц. Туяа, Ж. Өлзийбат нар ажиллаж байв.

Шүүхийн Тамгын хэлтсийг Дорноговь аймгийн шүүхийн дэргэд бий болгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр - Б. Баясгалан

Ш ийдвэр гүйцэтгэгч - Д. Батхүү

Шүүх хуралдааны журам сахиулагчаар – Т. Энхтөр

Нарийн бичгийн даргаар   Ч. Ганбат нар ажиллаж байжээ.

Улсын Бага Хурлын 1991 оны 6-р сарын 21-ний 46 тоот тогтоолын дагуу Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэж Чойр хот байгуулагдсантай холбогдуулан Улсын Бага Хурлын 1991 оны 8-р сарын 24-ний өдрийн 56-р тогтоолоор Чойр хотын Шүүхийг шүүхийн дарга, Орлогч дарга, гишүүн, хэсгийн ардын шүүгч-3 орон тоотойгоор байгуулж, тус шүүхийн хуулийн хэлтсийн бүтцэд шүүхийн нарийн бичгийн дарга, шүүх хурлын харгалзагч, бичээч, жолооч, зарлага жижүүр гэсэн орон тоог нэгтгэн ажиллуулсан байна.

Чойр  хотын шүүхийг анх байгуулагдахад:

Шүүхийн даргаар Н. Ваанчиг

Гишүүн  Р. Сайжидмаа

Хэсгийн ардын шүүгчээр Ц. Туяа, Б. Тогмид, Б. Өлзийбат нар

Нарийн бичгийн даргаар Ч. Ганбат

Шүүх хурлын харгалзагч Т. Энхтөр

Бичээч Ч. Бадамсүрэн

Үйлчлэгч Л. Цэцэгмаа

Зарлан дуудагч П. Түмэнбаяр

Ахлах тогтоол гүйцэтгэгч, нягтлан бодогч Д. Үржинханд

Тогтол гүйцэтгэгч Б. Баясгалан нарын хүмүүс ажиллаж байжээ.

Аймаг болон сум дундын шүүхийг тус бүр ерөнхий шүүгч,  3 шүүгчийн орон тоотой байгуулж ажилласан байна.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 1994 оны 24 дүгээр тогтоолоор тус аймгийн шүүхийн тамгын хэлтсийг 14 хүний орон тоотой байгуулсан байна.

Орон нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслэн УИХ-ын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 32 тоот тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр 1994 оны 8-р сард ГОВЬСҮМБЭР АЙМАГ байгуулагдсантай уялдуулан УИХ-ын 1994 оны 07-р сарын 08-          ны өдрийн хуралдаанаар Говьсүмбэр аймгийн шүүх, Сум дундын шүүхийг байгуулжээ.

Говьсүмбэр аймгийн шүүх байгуулагдахад :

Ерөнхий шүүгчээр Н. Ваанчиг

Шүүгчээр Х. Оюунсүрэн, Б. Лагвацэрэн

Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр Б. Тогмид

Шүүгчээр  Ж. Өлзийбат, Н. Баяраа нар тус тус томилогдон ажиллаж байжээ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 1994 оны 24-р тогтоолоор тус шүүхийн Тамгын хэлтсийг 14 орон тоотойгоор байгуулжээ.

Тамгын хэлтсийн даргаар Ч. Алтанболд

Нягтлан бодогчоор Д. Бадамгэрэл

Нарийн бичгийн даргаар Ч. Ганбат, Г. Бямбаа

Бичээчээр Л. Отгонсүрэн

Жолооч Т. Цэнд-Аюуш

Үйлчлэгч А. Энхбат

Жижүүр О. Оюунэрдэнэ, Ш. Эрдэнэчулуун

Зарлан дуудагч Т. Энхтөр нарын хүмүүс ажиллаж байжээ.

Говьсүмбэр аймгийн Шүүхийн Ерөнхий  шүүгчээр:

Н. Ваанчиг 1994-1995 онд

Д. Дондов 1995-1997 онд

Ч. Сүрэнжав 1997-2001 онд

Г. Лхагвамаа 2001-2013 он хүртэл ажиллаж байсан.

Аймгийн шүүхийн шүүгчээр:

Ц. Туяа 1996-2001 онд

Д. Түдэв 1999-2003 онд

Ц. Алтанцэцэг 2000-2004 онд

Н. Оюунчимэг 1995-2008

Х. Байгалмаа 2005-2013 онд

Б.Батзориг 2008-2010 онд

М.Пүрэвсүрэн 2012.05-2012.10 онд

Г.Тэгшсуурь 2012.10-2013.12 онд

Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр :

Б. Тогмид 1994-1995 онд

Х. Оюунсүрэн 1995-2002 онд

А. Энхбаатар 2002 оноос 2010 оныг дуустал

О. Однямаа 2010-2013 он хүртэл

Сум дундын шүүхийн шүүгчээр :

Ж. Өлзийбат 1994-1995 он

Н. Баяраа 1994-1995 он

С. Амар 1997-2001 он

Б. Аминчимэг 1997 оноос одоог хүртэл

О. Номуулин 2001-2005 он

Х. Ганболд 2005-2010 он

Б. Наранчимэг 2007 оноос

Б. Баттулга 2011 оны 1 сараас одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Тус аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар:

Ч. Алтанболд 1994-1995 онд

Г. Лувсанжав 1995-1997 онд

Б. Баясгалан 1997-2002 онд

Х. Ганболд 2002-2005 оны 8 сар хүртэл

Д. Мөнхэрдэнэ 2006 оны 1-р сараас 2009 оны 2-р сар хүртэл

Д. Сувд 2009.02.16-наас эхлэн одоог хүртэл

Нягтлан бодогчоор Д. Бадамгэрэл 1994 оноос одоог хүртэл тус тус ажилллаж байна.

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар :

Ч. Ганбат 1994-1995 онд

Г. Бямбаа 1995-1996 онд

Б.Цацралмаа 1994-1996 онд

Д. Одгэрэл 1996-2002 онд

Д. Сувд 1997 оны 09 дугээр 01-нээс 2009 оны 2-р сарын 16 хүртэл

Э. Дулмаа 2004-2011 он

Ш. Нямдулам 2003 оны 06-р сарын 10-наас 2003.10.01 хүртэл

Д. Ганчимэг 2004 оны 02-р сарын 09-нээс 2004 оны 03-р сарын 25-ны өдөр хүртэл

Х. Сэлэнгээ 2003 оны 10-р сарын 01-нээс 2004 оны 02-р сарын 09-ны өдөр хүртэл

Э. Мандахнаран 2007-2014 онд

Ц. Бямбадорж  2007-2009 онд

А. Энхгэрэл 2008-2014 онд

С. Булган 2009-2012 онд

Ж. Болдбаатар 2010 -2014 онд

Х.Алтангэрэл 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл

Шүүхийн Мэдээлэл лавлагааны албаны ажилтнаар:

Я.Мөнхзул 2008-2014 онд

Б.Болормаа 2014 оны 06 сараас одоог хүртэл

Шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтнээр:

А.Төмөрсүх 2006-2010 онд

Н.Батбаатар 2009-2010 онд

Э.Батзул 2010 оноос одоог хүртэл

Шүүхийн бичээчээр :

Л. Отгонсүрэн 1994-19996 онд

Д. Сувд 1997.01.01-09.01 хүртэл

Д. Алимаа 1997-1998 онд бичээчээр

Д. Хачинсүрэн 1998-1999 онд

Х. Алимаа 2000-2004 он хүртэл

Жолоочоор :

В. Батцэнгэл 1994-2002 онд

Т. Цэндаюуш 1997-1999 онд

Д. Ганбат 2000-2003 онд

Д. Цогтбаатар 2003-2005 онд

Н. Ууганбаяр 2005-2011 онд

Б.Түвшинжаргал 2008-2011 онд

Т.Мөнхбилгүүн 2011-2014 онд

З.Энхболд 2014 оны 03-р сараас 2014 оны 06-р сар хүртэл

Жижүүрээр :

О. Оюун Эрдэнэ

Ш. Эрдэнэчулуун 1994-2002 онд

Г. Эрдэнэтуул 2003-2005 онд

Галочир 2008-2009 онд

Д. Цогболд 2004-2014 онд

З. Энхболд 2007-2010

Т. Мөнхбилгүүн 2010-2011  онд

Н. Цагаанцоож 2010-2011 онд

Ш.Энхтөр 2012-2013 онд

Ш. Пүрэвсүрэн 2010- 2013 онд

Т.Буянтөгөлдөр 2012-2013 онд

Т.Энхтөр 2013-2014 онд

Т.Энхболд 2013-2014 онд

Зарлан дуудагчаар :

Х. Намсрай 1997-2003 он хүртэл

Х. Алимаа 2004-2006 он хүртэл

Г. Эрдэнэтуул 2006 оны 09-р сарын 07-ноос 2009 оны 06-р сарын 09 нийг хүртэл

Г. Батдалай 2009-2011 онд

Н.Цагаанцоож 2011 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Үйлчлэгчээр:

Г.Эрдэнэтуул 2007-2011,

Д.Наранбямба 2009-2010,

Д.Отгонжаргал 2011-2013 онд,

Г.Ганцэцэг 2013-2014 онд

М.Энхжаргал 2014 оны 01-р сараас одоог хүртэл,

Ж.Туяацэцэг 2014 оны 03-р сараас одоог хүртэл тус тус ажиллаж байа.

Улсын Их Хурлаас 2002.12.26-ны өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх 2004.06.01-ны өдрөөс 3-н шүүгчийн орон тоотой байгуулагдсан байна.

Захиргааны Хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр :

Г. Лхагвамаа 2004 оны 06-р сарын 01-нээс 2013 оны 10 сар хүртэл

Захиргааны Хэргийн шүүхийн шүүгчээр :

О. Однямаа 2004-2010 онд

З. Энхтуяа 2004-2012 онд

Э. Халиунбаяр 2010-2014 онд

Э.Зоригтбаатар 2013-2014 онд

Н.Дамдинсүрэн 2012 оноос одоог хүртэл

З.Ганзориг 2014 оны 12 сараас

Г.Мөнхзул 2014 оны 12 сараас

Шүүгчийн туслахаар :

Ш. Нямдулам 2004-2006 онд

С. Ганбат 2006 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.



Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 4-р сарын 12, Мягмар гариг, 01:28
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр316
mod_vvisit_counterӨчигдөр441
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1969
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2505
mod_vvisit_counterЭнэ сард7511
mod_vvisit_counterӨнгөрсөн сард10466
mod_vvisit_counterНийт зочдын тоо465076

Хэн онлайн байна: 13
Таны IP хаяг: 54.159.64.172
,
Now: 2017-09-22 18:47