Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:00

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хугацаа

“Нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ.

/Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 /

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа

Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:

· Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;

· холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол.

· Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

· Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.

· Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.

· Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.

· Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно.

· Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 зааснаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа Захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг албан ёсоор төлөөлж нэхэмжлэлд гарын үсэг зурах бүрэн эрх олгогдсон төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгчийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл буюу гэрээг хавсаргана.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана.

· Нэхэмжлэлийг захиргааны хэргийн аль шүүхэд гаргаж байгаа

·   Нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг

- Хариуцагчийн нэр, оршин байгаа газрын хаяг

·    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл / ЗХШХШТХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5 заасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхой зааж өгсөн байх ба агуулга тодорхой бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахааар хугацаа зааж буцаах зэрэг ажиллагаа явагддаг тул нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхой бичих/

- улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт

·    Хавсаргасан баримт бичгийн жагсаалт /маргаан бүхий захиргааны акт болон хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт, итгэмжлэл гэх мэт /

Загвар

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

20... оны... сарын... өдөр

Нэхэмжлэгч: ....................... овогтой ................... ийн..................

Ургийн овог                     Эцгийн нэр             Өөрийн нэр

Говьсүмбэр аймаг.............сум.........-р баг....р байрны.........тоотод......оршин суух.

/хуулийн этгээд аж ахуйн нэгж бол нэр хаягийг тодорхой бичих/

Утас: Гар утас...............

Гэрийн утас..........

Хариуцагч: ....................... овогтой ..........................ийн..................

Ургийн овог                     Эцгийн нэр             Өөрийн нэр

Говьсүмбэр аймаг.....................................................................................................

.................................................................................................................ажилтай.

/ажлын газрын хаяг/хаана ямар албан тушаал эрхэлдэг болохыг тодорхой бичих/

Утас: Гар утас...............

Гэрийн утас..........

Ажлын газрын утас...............

Нэхэмжлэлийн шаардлага:

............................................................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

.............................................................................................................................

Нэхэмжлэлийн утга, агуулга:

Нэхэмжлэлд хавсаргасан материал:

1. Нэхэмжлэл /2 хувь/

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хувь /гэх мэт

3. ..........................

4. ...........................

Нэхэмжлэл гаргасан......................................./............................... /

/гарын үсэг/ /нэр/

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН  АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг “хэргийн оролцогч” гэнэ.

Нэхэмжлэгч-Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй “иргэн, хуулийн этгээд”-ийг хэлнэ.

“Иргэн” гэдэгт захиргааны эрх зүйн харилцаанд оролцогч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг ойлгоно.

“Хуулийн этгээд” гэдэгт өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болсон үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байх чадвартай, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

ЗХШХШТХ-н 20 дугаар зүйл. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг

20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;

20.1.2.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;

20.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

20.1.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах;

20.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;

20.1.6.шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;

20.1.7.хуульд заасан бусад эрх.

20.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:

20.2.1.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

20.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;

20.2.3.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;

20.2.4.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;

20.2.5.шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;

20.2.6.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх.

20.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.

ЗХШХШТХ-н 21 дүгээр зүйл. Хариуцагчийн эрх, үүрэг

21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;

21.1.2.энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх.

/20.1.2 хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;

20.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

20.1.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах;

20.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;

20.1.6.шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;

20.1.7.хуульд заасан бусад эрх./

21.2.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:

21.2.1.шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх;

21.2.2.хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;

21.2.3.энэ хуулийн 20.2-т заасан үүрэг.

/20.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:

20.2.1.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

20.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;

20.2.3.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;

20.2.4.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;

20.2.5.шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;

20.2.6.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх/

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ЮУ АНХААРАХ ВЭ?

Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэн хамгаалуулах боломж нь Захиргааны хэргийн шүүх юм.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тавигдах нөхцөл шаардлагыг хангахгүй, хуулиар олгосон боломжийг эдлэхгүй зэргээс шүүхэд нэхэмжлэлээ буруу бичиж, шаардлагаа буруу тодорхойлж цаг хугацаа алдах тохиолдол иргэдийн дунд элбэг байдаг.

Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарвал зохих, ач холбогдолтой байж болох дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?

Нэхэмжлэлийг таны эрх ашгийг хөндсөн, хязгаарласан шийдвэр гаргасан тухайн байгууллага, албан тушаалтны харьяалах газар/засаг захиргааны нэгж/-ын захиргааны хэргийн шүүхэд гаргахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Тодруулбал: Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумд дахь дараах захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргана:

- Аймаг, сум, багийн Засаг дарга;

- Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид;

- Төрийн албаны салбар зөвлөл;

- Аймгийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар, алба/;

- Улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан;

- Төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага;

- Сүм хийдийн захиргаа;

- Шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтан.

2. Улсын тэмдэгтийн хураамж

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлдөг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бололцоогүй тохиолдолд түүнээс чөлөөлөгдөх, төлөхийг хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж болох ба энэ тохиолдолд хүсэлтдээ шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган, нэхэмжлэлийн хамт шүүхэд өгнө.

Жишээлбэл холбогдох баримт гэдэгт оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /нэн ядуу, эмзэг бүлгийн г.м/, суралцдаг бол тухайн сургуулийн тодорхойлолт, группэд байдаг бол группийн дэвтрийн хуулбар зэргийг ойлгоно.

Шүүхийн хувьд нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөс гадна хэсэгчлэн төлүүлэх, төлөхийг хойшлуулах зэргээр иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хамгаалахад чиглэсэн шийдвэр гаргах эрхтэй боловч гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлт, хавсаргасан баримтуудыг үнэлж дүгнэж шийдвэрлэдэг. Иргэдийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлт төдийлөн гаргадаггүй нэг шалтгаан нь хуулиар ийм боломж байдгийг тэр бүр мэддэггүйтэй холбоотой.

Шүүх иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэхээс татгалзсан тохиолдолд уг шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Улаанбаатар хотод байрладаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй, гагцхүү гомдлоо захиргааны хэргийн анхан шатны тухайн шүүхээр дамжуулан гаргана.

3. Нэхэмжлэл гаргах хугацаа

Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл тухайн шийдвэрийг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор мөнөөх шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. Дээд шатны байгууллага, албан тушаалтан нь гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гомдлын талаар гаргасан шийдвэрийг нь зөвшөөрөхгүй бол мөн адил 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. Гомдол гаргах эдгээр хугацааг хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж тодорхойлдог бөгөөд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Харин ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тэр нь холбогдох баримтаар нотлогдож байвал тайлбарыг хүсэлтдээ дурдаж, холбогдох баримтыг хавсарган нэхэмжлэл гаргах хугацааг шүүхээр сэргээлгэж болно.

Харин шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг шүүх сэргээдэггүй болохыг анхаарах хэрэгтэй.

Нэхэмжлэгч нь дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь зохих журмаар гомдол гаргаагүй, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүйд хүрдэг ба энэ тохиолдолд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

4. Нэхэмжлэлийг зөв бичих, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох

Нэхэмжлэлээ хуульд заасан шаардлага хангасан байдлаар бүрэн, тодорхой бичих нь чухал. Шаардлагатай мэдээллийг нэхэмжлэлд буруу бичих, шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага буруу тодорхойлох, хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй байх зэрэг нь ихэнхдээ иргэдийн хууль эрх зүйн мэдлэгээс хамаардаг тул хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах нь илүү ач холбогдолтой.

Учир нь шүүх иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, түүнд тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэдэг тул шүүхэд хэрхэн мэдүүлэх талаар тэдэнд зөвлөгөө өгч болдоггүй.

Иргэн, хуулийн этгээд нь зөвхөн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн буюу зөрчигдсөн тохиолдолд түүнийгээ хамгаалуулахаар өөрийн нэрийн өмнөөс л нэхэмжлэл гаргах боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хуулийн дагуу төлөөлөх эрх олгосон баримт бичиггүй л бол гэр бүлийн гишүүн, ажилладаг байгууллагаа төлөөлж, тэдний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газраас нэхэмжлэл бичих загвар, улсын тэмдэгтийн хураамж төлөх данс болон шаардлагатай бусад мэдээллийг агуулсан тараах материалыг бэлтгэсэн байдаг тул түүнтэй танилцаж, нэхэмжлэл гаргахдаа ашиглаж болно.

Мэдээллийг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны

хэргийн анхан шатны шүүх

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 1-р сарын 06, Баасан гариг, 06:19
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр316
mod_vvisit_counterӨчигдөр441
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1969
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2505
mod_vvisit_counterЭнэ сард7511
mod_vvisit_counterӨнгөрсөн сард10466
mod_vvisit_counterНийт зочдын тоо465076

Хэн онлайн байна: 13
Таны IP хаяг: 54.159.64.172
,
Now: 2017-09-22 18:46