Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 5-р сарын 17, Мягмар гариг, 15:02

ШҮҮХИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Энэ дүрмийн зорилго нь бүх шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн мэдээлэл лавлагааны албаны ажилтан зэрэг шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтаны /цаашид шүүхийн ажилтан гэх/ мөрдөх ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэхэд оршино.

1.2. Уг дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Шүүхийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 1995 оны 97-р тогтоолоор батлагдсан"Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"1999 оны 58-р тогтоолоор батлагдсан"Төрийн захиргааны албан тушаалтаны ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм"болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэм хэмжээ, зарчим байна.

Хоёр. Шүүхийн ажилтаны ёс зүйн зөрчил

2.1. Шүүхийн ажилтаны ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

2.2. Шүүхийн ажилтаны үйл ажиллагаа, зан байдал нь шүүхийн талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул шүүхийн ажилтан бүр шүүхийн нэр хүндэд харшилсан ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй.

Гурав. Шүүхийн ажилтаны ёс зүйн ерөнхий шаардлага

3.1. Шүүхийн ажилтан нь ёс зүйн дараах ерөнхий шаардлагыг биелүүлж ажиллана. Үүнд:

3.1.1. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй хэрэг, маргааны оролцогч, шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээд болон хамт ажиллаж байгаа хүмүүстэй үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал , шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүй, хүндэтгэлтэй, тэгш шудрага харилцах

3.1.2. Албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах

3.1.3 Шүүх гагцхүү хуульд захирагдан, шудрага алагчлалгүй ажиллаж чадна гэсэн итгэлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахуйц харилцааны соёл,мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх.

3.1.4. Шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хэн нэгний хувийн болон гэр бүлийн байдал, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар аливаа мэдээлэлийг бусдад тараахгүй байх.

3.1.5. Хамт ажиллаж байгаа хүмүүст хууль тогтоомжийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байхыг шаардах,

3.1.6.Хууль тогтоомж болон удирдлагаас өгсөн даалгаврын дагуу хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн ажилтан бусад ажилтануудаас илүү эрх эдлэхгүй байх

3.1.7. Албан үүргээ гүйцэтгэсний улмаас илэрхий болсон хувь хүн, байгууллага, төрийн нууцыг задруулахгүй байх

3.1.8. Хэргийн оролцогчидтой хувийн харилцаанд орохгүй байх

Дөрөв. Шүүхийн ажилтаны мэргэжлийн ёс зүйн шаардлага

4.1. Шүүхийн ажилтан нь мэргэжлийн ёс зүйн дараах шаардлагыг баримтлан ажиллана. Үүнд:

4.1.1. Хууль тогтоомж"хэргийн хөдөлгөөний стандарт болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх,

4.1.2. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны талаар тухайн хэргийн оролцогч, сонирхогч этгээдэд мэргэжлийн зөвөлгөө өгөхгүй, аливаа хэлбэрээр бусдад зуучлахгүй байх

4.1.3. Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нь хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчидтой төрөл садан, найз нөхдийн болон ойр дотно харилцаатай бол сонирхлын зөрчилтэй гэдгээ шүүгч, тамгын газар, хэлтэс, албаны даргад бичгээр мэдэгдэж, тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохоос татгалзах,

4.1.4. Эцэслэн шийдвэрлээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилсан дүгнэлтээ бусдад илэрхийлэхгүй байх,

4.1.5. Удирдах албан тушаалтан , Ерөнхий шүүгч, шүүгчийн хууль бус аливаа шаардлага, хүсэлтээс татгалзах, энэ талаар холбогдох албан тушаалтан байгууллагад мэдэгдэх,

4.1.6. Хөдөлмөрийн сахилга бат, байгууллагын дотоод журмыг чанд сахин ажиллах

4.1.7. Өөрийн гадаад төрх байдал хувцаслалтаараа төрийн алба болон шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд хүндэтгэлтэй хандах

4.1.8. Хүнд суртал гарган  бусдыг чирэгдүүлэхгүй байх

4.1.9. Шүүхийн байгууллагын эд хөрөнгийг ариг гамтай ашиглаж, зүй зохистой зарцуулах

Тав. Ёс зүйн бусад шаардлага

5.1. Шүүхийн ажилтан нь ёс зүйн дараах шаардлагыг баримтлан ажиллана. Үүнд :

5.1.1. Өөрийн ажил, албан тушаал, чиг үүрэг, шүүхийн үйл ажиллагааны талаар бусдад үнэн зөв мэдээлэл өгдөг байх.

5.1.2. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж өгөх.

5.1.3. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.

5.1.4. Ажлын бус цагаар шүүхийн нэр хүндэд харшлах аливаа зохисгүй байдлыг гаргахгүй байх.

Зургаа. Хариуцлага.

6.1. Энэ дүрмийг зөрчсөн шүүхийн ажилтанд Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.

 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр158
mod_vvisit_counterӨчигдөр192
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт910
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2174
mod_vvisit_counterЭнэ сард8750
mod_vvisit_counterӨнгөрсөн сард11207
mod_vvisit_counterНийт зочдын тоо444902

Хэн онлайн байна: 18
Таны IP хаяг: 54.92.128.223
,
Now: 2017-07-26 08:38