Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Хагас бүтэн жилийн мэдээ - Хуудас 2 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:00
Мэдээллийн индекс
Хагас бүтэн жилийн мэдээ
Хуудас 2
Хуудас 3
Хуудас 4
Хуудас 5
Хуудас 6
Хуудас 7
news
Хуудас 9
Хуудас 10
Хуудас 11
Хуудас 12
Хуудас 13
Хуудас 14
Хуудас 15
Хуудас 16
Бүх Хуудсууд

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.07.01

Тус шүүхийн Тамгын газар нь 2015 онд 6 стратеги зорилтын хүрээнд 68 ажил төлөвлөсөн ба үүнээс Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр 6 ажлыг, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах чиглэлээр 22 ажлыг, Шүүхийн хүний нөөцийг удирдах чиглэлээр 10 ажлыг, Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах чиглэлээр 13 ажлыг, Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр 11 ажлыг, Төсвийн ерөнхийлөн захирагчаас тусгайлан гүйцэтгүүлэх 6 ажил гэх мэт чиглэлээр доорх ажлыг 2015 оны эхний хагас жилд хийж гүйцэтгээд байна.

Нэг. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах арга хэмжээний хүрээнд

1.1. Шүүгчийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:

Тус шүүхийн Тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн зохион байгуулалт, захиргаа, хүний нөөцийг удирдах, тухайн шүүхийн төсвийг төлөвлөх, шүүхийн санхүү, дэд бүтцийг удирдах, шүүгчдийг мэдээллээр хангах, олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүрэг болон бусад холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байна.

-Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс ажлын байрны нөхцөл тохилог төдийгүй, шүүгч алжаал ядаргаагаа тайлах амралтын өрөөг массажны сандал, гүйдэг зам, биеийн хөдөлгөөний төхөөрөмж, амралтын буйдан, эмийн сан, даралтын аппарат, хөргөгч, ус буцалгагч, телевиз гэх мэт хүний хэрэглээний зүйлсээр тоноглосон тохилог өрөөг ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Мөн шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр тогтмол 11 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дасгал хөдөлгөөнийг хийлгэж хэвшээд байна.

-Шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус шүүхийн Тамгын газар нь “Шүүгч ээлжийн амралтаа эдэлсэн хугацаанд хаана, ямар газар амрах талаарх мэдээлэл”-ийг Тахарын албанд албан бичгээр мэдэгдэх ажлыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ажиллаж байгаа ба 2015 онд ээлжийн амралтаа авч байгаа шүүгч нарын талаар мэдээллийг мөн Тахарын хэсэгт албан тоотоор хүргүүлж эхлээд байна.

- Шүүгч Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 5 удаа нүүдэллэн ажиллахад Тахарын албанд урьдчилан мэдэгдэж Тахарын албаны ажилтнуудаар хамгаалуулан ажилласан.

- Шүүгчийг хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзуулахгүй байх, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоод холбоог шүүгч нар болон шүүгчийн туслахуудад, Тахарын хэсгийн харуулууд дээр суурилуулан шүүгчийн туслах болон Тахарын албаны ажилтнуудтай холбох ажлыг шийдвэрлэснээр иргэд шүүгч рүү шууд хандах боломж хаагдаж “Шүүгчийг хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзуулахгүй байх” талаарх ажлыг бүрэн цэгцэлж ажиллаж байна.

-Шүүгч, ажилтнуудыг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хавдрын эсрэг” үзлэгт хамруулж ажиллаа.

-Шүүгч Н.Дамдинсүрэнгийн амьдарч буй шүүхийн мэдлийн орон сууцанд угаалтуур,суултуурыг шинэчлэн суурилуулж шүүгчийн ая тухтай амьдрах бололцоог бүрдүүлэх ажлыг ажлыг хийлээ.

Уг засварын ажлыг шүүхийн үйлчилгээний ажилтнууд болон “Ус-Ду” ОНӨҮГазартай хамтран ажилласан.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрт “Нөлөөллийн мэдүүлэг”-ийг хэргийн оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулж, хэргийн материалд хувийг хийж хэвшсэн.Одоогоор тус аймаг дахь шүүхийн шүүгч нарт хөндлөнгөөс нөлөөлсөн асуудал гараагүй байна.

1.2. Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах үүднээс шүүгч нарын “гэр бүлийн гишүүдийн судалгаа”-г шүүхийн Тамгын газраас Тахарын албанд хүргүүлсэн ба тухайн судалгаанд байгаа гэр бүлийн гишүүдэд шаардлага гарвал аюулгүй байдлыг хэрхэн яаж хангаж хамгаалах талаар ажил зохион байгуулахыг Тамгын газрын даргаас Тахарын хэсэгт хамтарч ажиллах санал хүргүүлээд байна.

1.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгчээр томилогдож ирсэн З.Ганзориг, Б.Мөнхзул нарт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “бие хамгаалах хэрэгсэл” -ийг гардуулан өгч мөн өдөр Тахарын хэсгийн дарга Ц.Цэрэндоржтой хамтран “бие хамгаалах тусгай хэрэгсэл” хэрхэн ашиглах талаарх сургалтыг зохион байгуулж, зааварчилгаа өгч ажилласан.

-2-р тойргийн Тахарын албаны ахлах мөрдөгч П.Гантулга 2015 оны 01 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 6-р шүүх Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүгч нар болон шүүхийн Тамгын газрын ажилтнууд, Тахарын хэсгийн алба хаагчдад “Шүүгчийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулж сургалтад тус шүүхийн шүүгч, албан хаагчид бүрэн хамрагдлаа.

Хоёр.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах арга хэмжээний хүрээнд

2.1.Тус шүүхийн Тамгын газар нь шүүхийн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээ, судалгаа, санхүү, аж ахуй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэн доорх байдлаар ажиллаж байна.

Шүүгч, ажилтнуудын ажиллах орчинг цэвэр цэмцгэр байлгах нь тэдний эрүүл мэндэд чухал гэж үзээд шүүхийн байрны цэвэрлэгээ, үйлчилгээг чанаржуулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Бүх шүүгч, ажилтнуудын өрөө тасалгааны аюулгүй байдлыг хангаж лацны тэмдэгтэй болгож хэдэн тоот лацыг хэн хэрэглэдэг талаар шүүхийн нууцын эрхлэгчид бүртгүүлж, бүх өрөө тасалгааны түлхүүрийг тусгай цоожтой ханын шүүгээнд хийж хайрцагийг лацдаж Тахарын харуулд хүлээлгэн өгдөг ба шаардлагатай үед холбогдох ажилтанд мэдэгдээд онгойлгох эрхийг тухайн өдрийн тахарт олгож хайрцагны түлхүүрийг үлдээх байдлаар ажлыг зохион байгуулж хэвшээд байна.

Энэ нь шүүгч, туслахуудын хэрэг баримтын хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж байгаа бас нэг чухал ажил гэж үзэж байгаа төдийгүй 2015 оны эхний хагас жилд шүүхийн хэмжээнд хэрэг, баримтын хадгалалт хамгаалалтанд үзлэг хийж нэгдсэн зөвлөлгөөнд илтгэх хуудсаар танилцуулсан болно.

Мөн тус шүүхийн 90 хувь нь камерын системд холбогдсоноор аюулгүй байдлыг хангах ажлын нэг чухал асуудал шийдвэрлэгдээд байна.

Өглөө бүр хяналтын камерыг шалгаж тусгай бүртгэлд тэмдэглээд гарсан зөрчил дутагдлыг Тахарын албанд мэдэгдэж ажиллаж байна.

2.2.Шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нь шүүхийн захиргааны гол үйл ажиллагаа байдаг тул тус шүүхийн Тамгын газрын даргын хувьд шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулахад онцгой анхаарч хэргийн хөдөлгөөний менежментийн хүрээнд дараах ажлуудыг хийж хэвшээд байна.

-Хэргийн хөдөлгөөний стандартыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, бичиг хүргэгч хэрхэн хэрэгжүүлж байгаа ажиллагааг эхний хагас жилд 1 удаа шалгаж алдаа зөрчлийг тухай бүр арилгуулж шалгалтын илтгэх хуудсыг шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулж хэвшээд байна.

-Шүүх хуралдаан хойшлогдсон шалтгаан нөхцлийг шалгаж илтгэх хуудсыг шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулж хэвшээд байна.Энэ ажиллагааг 2015 оны 5 сард хийсэн болно.

-Шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг гардуулж байгаа байдал, гүйцэтгэх хуудасны бичилт, шийдвэрлэлтийн байдлыг мөн шалгаж илтгэх хуудсыг шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулах ажлыг 2015 оны 5 дугаар сард хийсэн болно.

2.3. Тус шүүх нь Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай албан бичгийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцохоор нэрс нь батлагдсан иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг тус шүүхийн Тамгын газраас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь: “Иргэдийн төлөөлөгчдөд” эрх зүйн мэдлэг олгох, Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулах, Иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт бичих аргачлалыг зааж өгөх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.

 

 

 

 

 

 

Тус сургалтад нийт 48 иргэдийн төлөөлөгч хамрагдахаас 40 иргэдийн төлөөлөгч хамрагдсан ба дараах сэдвээр сургалт хийлээ.Үүнд:

1. ЗХАШ-ны 5-р шүүхийн шүүгч Б.Ганзориг “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар

2.ЗБХМ-тэн Д.Магвансүрэн “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” сэдвээр,

3. Сум дундын 6-р шүүхийн шүүгч Б.Наранчимэг “Шүүхийн иргэдийн төлөөллөгчдийн дүгнэлт бичих аргачлал” гэсэн сэдвүүдээр тус тус танилцуулж сургалт хийлээ.

2.4. Сум дундын 6 дугаар шүүхэд ажиллах 32, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхэд ажиллах 19, нийт 51 иргэдийн төлөөлөгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гарын авлагыг бичиг хүргэгч болон ЗБХМэргэжилтэн нар хариуцан 2015 оны 05 дугаар 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн тарааж дууссан.

Мөн Сум дундын 6 дугаар шүүхийн шүүх хуралдаанд оролцсон 12 иргэдийн төлөөлөгч, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүх хуралдаанд оролцсон 2 иргэдийн төлөөлөгчдөд шүүх хуралдаанд оролцох журам болон мэдээлэл өгсөн баримт, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хэргийн материалтай танилцсан баримт, нөлөөллийн мэдүүлэг, Тангараг өргөх журам, Тангарагийн хуудас, дүгнэлт бичих аргачлал зэргийг танилцуулан гарын үсэг зуруулж ажиллаж байна.

2.5. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/1916 дугаар албан бичгийн дагуу “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт” баталж 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын даргын “Дэд жагсаалт батлах тухай” тушаал эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 9 удаа, иргэний хэргийн шүүх хуралдаанд 3 удаа, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2 удаа, нийт 15 удаа гаргасан байна.

Мөн “Дэд жагсаалт батлах” тухай тушаалын хасвралтанд заагдсан нэрсээс иргэдийн төлөөлөгч сонгох үйл ажиллагааг даргалагч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ЗБХМ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явуулж, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсарган сонгогдсон иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж ажиллаж байна. Нийт 14 иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг бичиг хүргэгчээр дамжуулан хүргүүлсэн.

Гурав.Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

3.1. ШЕЗ-ийн даргын 2014 оны 01-р сарын 29-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах” зааврын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгчээр томилогдож ирсэн З.Ганзориг, Б.Мөнхзул нарт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “бие хамгаалах хэрэгсэл” - ийг гардуулан өгч мөн өдөр Тахарын хэсгийн дарга Ц.Цэрэндоржтой хамтран “бие хамгаалах тусгай хэрэгсэл” хэрхэн ашиглах талаарх сургалтыг зохион байгуулж, зааварчилгаа өгч ажилласан.

3.2.ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014.01.24-ний өдрийн А/11 дугаар тушаалаар “Эд мөрийн баримт хүлээн авах ажилтанг”, 2014.01.24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Эд мөрийн баримт хадгалах ажилтанг тус тус томилсон.

Эд мөрийн баримтыг устгах тухай бүрт Тамгын газрын даргын тушаалаар комисс томилж шийдвэрлэж байгаа ба устгах хугацаа болсон хэргийн эд мөрийн баримтыг устгуулахаар Тамгын газрын даргын 2015.01.27-ний өдрийн А/06 дугаар тушаалаар, 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/13 дугаар тушаалаар, 2015.03.17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар, 2015.04.01-ний өдрийн А/25 дугаар тушаалаар, 2015.05.26-ны өдрийн А/35 тушаалаар тус тус комисс томилж шийдвэрлэсэн ба томилогдсон ажилтнууд холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.

3.3. ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 02-р сарын 05-ны өдрийн А/16 дугаар тушаалаар “Шүүхийн хэвлэмэл хуудсыг хадгалах олгох, хянах ажилтанг”, “Тамга тэмдэг түшигч ажилтан”-ыг 2014 оны 02-р сарын 05-ны өдрийн А/15 дугаар тушаалаар тус тус томилсон ба дээрх томилогдсон ажилтанууд холбогдох журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай бүртгэл хөтөлж ажиллаж байна.

3.4. ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хэргийн индексийн журам”-ыг мөрдөж ажиллаж байна.

-Хэргийн индекс нь цахим сангийн салшгүй хэсэг бөгөөд шүүгчийн туслахууд энэ ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг хагас жилээр шалгаж алдааг засуулж ажиллаж байна.

3.5.ШЕЗ-ийн 2014 оны 02-р сарын 11-ны өдрийн 09-р тогтоолоор батлагдсан “Автомашин хэрэглэх” журмыг мөрдөж ажиллаж байгаа ба дуудлагын автомашин хэрэглэх тохиолдолд урьдчилан “Автомашины захиалгын хуудас” авч Тамгын газрын даргын зөвшөөрлөөр олгож ажиллаж байна.2015 оны хагас жилийн байдлаар 8 удаа Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд нүүдэллэн ажиллахаар автомашиныг захиалан ажилласан байна.

3.6.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн нууцын” журмын дагуу шүүхийн Тамгын газрын Архив-бичиг хэргийн эрхлэгч Д. Загдбазарыг “Нууцын эрхлэгч”-ээр томилсон ба нууцын эрхлэгч нь тухайн шүүхийн нууцын жагсаалтыг гаргаж, холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.Шүүхийн нууцад хамаарагдах 7 шүүгч 17 ажилтаны компъютерийн нууц код,шүүгч нарын хувийн хэрэг,хаалттай явуулсан шүүх хуралдаан,нууцын зэрэглэлтэй гэж ирсэн 1 баримт, 7 шүүгч, 13 шүүхийн ажилтанд ашиглагдаж байгаа лацны тэмдэгийг тус тус бүртгэж авсан.

3.7.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох” журмын дагуу шинээр шүүгч, ажилтны албан томилолтын үнэмлэхний загварыг тус тусад нь гаргаж ашиглаж байна. Томилолтоор ажиллах ажилтанд удирдамжийн дагуу гүйцэтгэлийг хянаж тооцож байна.

2015 оны эхний хагас жилийн байдлаар 7 шүүгч давхардсан тоогоор 18 удаа, шүүхийн 12 ажилтан давхардсан тоогоор 22 удаа албан томилолтоор ажилласан байна. Энэ нь шүүх нүүдэллэн ажилласан болон УДШүүхээс зохион байгуулсан шүүгчдийн сургалт, ШЕЗ-өөс зохион байгуулсан шүүхийн мэргэшсэн ажилтнуудын сургалт болон бусад ажлаар томилолт олгогдсон байна.

3.8.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 10-р тогтоолоор батлагдсан “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 03-р сарын 19-ны өдрийн А/37 дугаар тушаалаар “Хавтас хэрэг илгээх, хүлээн авах ажилтанг” томилсон ба тухай бүр нь хэрэг хүлээлцсэн тэмдэглэлийг үйлдүүлж, холбогдох бүртгэлийг хөтөлж хэвшсэн байна. 2015 оны эхний хагас жилд эрүүгийн 23 хэрэг,иргэний 14 хэрэг, Захиргааны 2 хэргийг тус тус холбогдох шүхүүдэд нь журмын дагуу хүргүүлж баримт үйлдэж ажилласан байна.Тус шүүхэд Прокуророос эрүүгийн 59 хэрэг,давахаас 17,хяналтаас 4 хэрэг хүлээн авсан.Иргэний 7 хэргийг давахаас,хяналтаас 3 тус тус бүргэж хүлээн авсан байна.

3.9.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 09-р тогтоолоор батлагдсан “Шүүгчид чөлөө олгох “ журмын дагуу шүүгчид чөлөөг олгож хэвшсэн байна.2015 оны эхний хагас жилийн байдлаар 3 хүртэл хоногийн чөлөөг 5 шүүгч 5 удаа авсан байна. Түүнээс дээш хоногийн чөлөө авсан шүүгч байхгүй байна.

3.10.ШЕЗ-ийн 2014-04-25-ны өдрийн тогтоолоор “Шүүхийн шийдвэрийг нийтлэх” журмыг мөрдөж ажиллаж байгаа ба www.shuukh.mn шүүхийн шийдвэрийг байршуулж ажиллаж байна.

3.11.ШЕЗ-ийн даргын 2014 оны 10 дугаар 03-ны өдрийн 175 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн Захиргааны ажилтаны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлага”-ын нийтлэг журам хэрэгжүүлэх зорилгоор доорх ажлыг зохион байгуулж ажилласан.

-Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Хяналтын талоны” системд нэвтрүүлэх журам, талоны загварыг баталж, Шүүхийн ажилтануудыг “Хяналтын талоны систем”-д нэвтрүүлэн ажлуулж бүх ажилтнуудад Хяналтын талоныг бүртгэлээр өгч талонд дурьдагдсан зөрчил гаргасан ажилтаны талоныг цоолж үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэг үзүүлэлтэд тооцон ажиллаж байна.

3.12.ШЕЗ-ийн даргын 2014-10-31-ны 192 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн захиргааны ажилтаны Ёс зүйн хорооны ажиллах журмуудыг бүх ажилтнуудад танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын дэргэд “Ёс зүйн” хороог Тамгын газрын даргын 2014-03-20-ны А/38 дугаар тушаалаар дээрх хороог байгуулан ажиллаж байгаа ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар ямар нэгэн асуудал авч хэлэлцээгүй байна.

3.13.2014-06-12-ны өдрийн А/96,90 тоот Хууль зүйн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг Тахарын албатай хамтран ажиллах төлөвлөгөөнд 18 ажлыг тусган ажиллаж байгаа ба шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан шүүхийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтын удирдамж гарган баталж дээрх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.

3.14.Тамгын газрын даргын 2013 оны 07 сарын 25-ны В/39 дугаар тушаалаар “Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулагдсан. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь: 2013 оны 07 сарын 31-нд санхүүгээс санал оруулсан үндсэн хөрөнгийг актлуулах 23 төрлийн 9881916 төгрөгний эд хөрөнгийг өмч хамгаалах комисс-т ирүүлснийг өмч хамгаалах комиссынхон зөвшилцөж шийдвэрлэн Төрийн өмчийн хороонд хурлын тэмдэглэл болон дүгнэлтийг санхүүд гаргаж өгсөн. Төрийн өмчийн хорооноос актлах саналыг хүлээн зөвшөөрсөн хариу ирсэн байна.

3.15.Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссыг Тамгын газрын даргын 2012-09-20-ны өдрийн В/53 дугаар тушаалаар байгуулан ажлуулж байсан ба комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ШЕЗ-ийн 2014-04-18-ны өдрийн 29-р тогтоолоор батлагдсан “Архивын ажиллах журам”-ын дагуу Тамгын газрын даргын 2014-12-01-ны А/101 дүгээр тушаалаар ББНШК-ыг шинэчлэн байгуулж өмнөх тушаалыг хүчингүй болголоо.

Тус шүүхийн баримт бичиг нягтлан шалгах комисс 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдаанаа хийж физик, химийн шинжээ алдсан баримтуудыг сэргээн засварлах, устгах хугацаа нь болсон хэрэг, баримтыг устгуулах тухай 01 тоот дүгнэлт гаргаж Тамгын газрын даргад танилцуулж Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Загдбазарт хүргүүлсний үр дүнд хавтас хуудсыг сэргээн засварласан байна.

3.16.Тус шүүхийн Тамгын газрын дарга нь төрийн захиргааны ажилтнуудтай 2015 оны “Үр дүнгийн гэрээ”-г 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр байгуулж, төрийн үйлчилгээний ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ба эхний хагас жилээр үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүгнэж, илтгэх хуудсыг ажилтнуудад танилцуулан холбогдох урамшууллыг өгч ажилласан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар “А” үнэлгээгээр 6 ажилтан,”В” үнэлгээгээр 15 ажилтан дүгнүүлсэн байна.

3.17.Тус шүүх нь доорхи байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Үүнд:

1.Говьсүмбэр аймаг дахь Полетехникийн коллежтой “Спорт заал” ашиглах, түрээслэх гэрээ,

2.Сайншанд орон сууцны 2-р ангитай “Цэвэр бохир ус, халаалтын” гэрээ,

3.Монголын Цахилгаан Холбоо ХХК-тай “суурин утас ашиглах” гэрээ ,

4.Монгол шуудан ТӨХК-тай “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ,

5.Эрчим хүч ус хангамжийн 2-р ангитай “Цахилгаан ашиглах” гэрээ,

6.Дохиолол холбооны 3-р ангитай “Интернет ашиглах” гэрээг байгуулан тус тус байгуулан өр авлаггүй ажиллаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 5 мb болгож интернетийн хурдыг нэмэгдүүллээ.

Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд тухайн жилийн болон үйл ажиллагааны хэтийн зорилтоо тодорхойлж ажиллахыг эрхэм болгож төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохицуулж, зохион байгуулж ажиллаж байна.

3.18.Шүүхийн нэгдсэн сүлжээг ашиглан зайны сургалтын online тоног төхөөрөмжүүдийг Тамгын газрын даргын өрөөнд угсарсан бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс болон бусад шүүхүүдтэй холбогдон зохион байгуулагдаж байгаа сургалтуудад тогтмол холбогдож байна. Үүнд:

· Эвлэрүүлэн зуучлагчид зориулсан сургалт /2015.02.06-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд/

· Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргатай хийсэн уулзалт, ярилцлага /2015.03.25-ны өдрийн 09:00-10:30 цагийн хооронд/

· Эвлэрүүлэн зуучлагч “Гэр бүлийн маргаантай хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар” сэдвээр сургалт /2015.03.26-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд/

· Дорноговь аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээс “Шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийг online-оор оролцуулах аргачлал” сэдвээр сургалт /2015.04.08-ны өдрийн 15:00-15:40 цагийн хооронд/

· “Шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан” сэдвээр сургалт /2015.04.17-ны өдрийн 15:00-16:50 цагийн хооронд/

· Шүүгч нарт зориулсан “шинэ хууль, тогтоомж”-ийн сургалт /2015.04.29-ны өдрийн 09-11 цагийн хооронд/

· Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын уулзалт ярилцлага /2015.06.10-ны өдрийн 10:30-11:00 цагийн хооронд/ тус тус зохион байгуулагдсан.

· Шүүх байгуулах тухай хууль,дагнасан шүүх сэдэвт ярилцлага 2015-07-02-ны өдөр онлайнаар зохион байгуулагдлаа.

3.19.ШЕЗ-ийн даргын 2014-10-31-ны 192 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн захиргааны ажилтаны Ёс зүйн хорооны ажиллах журмыг бүх ажилтнуудад танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын дэргэд “Ёс зүйн” хороог Тамгын газрын даргын 2014-03-20-ны А/38 дугаар тушаалаар дээрх хороог байгуулан ажиллаж байгаа ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар ямар нэгэн асуудал авч хэлэлцээгүй байна.

3.20. Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар “Хяналтын талоны” системд нэвтрүүлэх журам, талоны загварыг баталж, Шүүхийн ажилтануудыг “Хяналтын талоны систем”-д нэвтрүүлэн ажлуулж бүх ажилтнуудад Хяналтын талоныг бүртгэлээр өгч талонд дурьдагдсан зөрчил гаргасан ажилтаны талоныг цоолж үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэг үзүүлэлтэд тооцон ажиллаж байна.2015 оны эхний хагас жилд хяналтын талон цоолуулсан ажилтан байхгүй болно.

3.21. Шүүн таслах ажиллагаатай холбоотой статистик мэдээг доорх байдлаар гаргуулж холбогдох газарт хүргүүлж байна.

1.Сум дундын 6-р шүүхийн мэдээ /улирал бүр/

2.Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ хагас жилээр

3.Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн мэдээ хагас жилээр

4.Анхан шатны шүүхийн Иргэний хэргийн мэдээг хагас жилээр

5.Шүүхээс төрийн санд оруулсан тэмдэгтийн хураамжийн дүнгийн мэдээ хагас жилээр,

4.Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн мэдээ

5.Баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний мэдээ

6.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай мэдээ

7.Шүүн таслах ажиллагааны мэдээг улирал бүр

Шүүн таслах ажиллагааны мэдээг хагас жилээр тус тус гаргаж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл судалгааны төвд файлаар 2015 оны 06-р сарын 22-ны өдөр хүргүүлж эх хувийг шуудангаар явуулсан болно. Мөн улирлаар гаргадаг шуурхай мэдээг хугацаанд нь явуулсан байна.

3.22. Тамгын газрын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор санал авч төлөвлөгөө гарган дотоодын сургалтыг 5 удаа Тамгын газрын даргаар батлуулан сургалт зохион байгуулсан байна.Үүнд:

-2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Капитал банкны захирал М.Пүрэвсүрэнг урьж авчран “Банкны зээл олголт болон хадгаламжийн давуу тал” сэдвээр,


-2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн ажилтан Г.Отгончимэгийг урьж авчран “Хувь хүний орлогын албан татвар”, “Татварын хөнгөлөлт” сэдвээр,

-2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Тамгын газрын дарга Д.Сувд “Шүүхийн захиргааны удирдлага, Хэргийн хөдөлгөөний менежментийн хэрэгжилт, хяналт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёл” сэдвээр,


-2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр СДШШТуслах Б.Нандинчулуун, МТМ Э.Батзул нар “Иргэний нэгдсэн систем” программын сургалт,

- Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад зориулж төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүй, зан харилцааг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх, мэдлэг олгох зорилготой “Бие хүний зан төлөвт тохируулан харилцах нь” сэдвээр /Сэтгэл зүйч О.Энхтөр/,

-2015 оны 06 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Хүний эрхийн үндэсний комиссоос тус шүүхийн шүүгч, ажилтнуудад “Хүний эрхэд суурилсан арга барил” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан.

3.23.Тус “шүүхийн Тамгын газрын мэдээллийн нэгдсэн сан”-д шүүхийн Тамгын газрын талаарх мэдээллийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн оруулж дуусгасан ба нэмэлт өөрчлөлтийг цаг тухай бүрд нь оруулж хэвшсэн байгаа. Одоогийн байдлаар 6 удаа нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.



Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 04:06
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр69
mod_vvisit_counterӨчигдөр136
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт205
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2431
mod_vvisit_counterЭнэ сард8794
mod_vvisit_counterӨнгөрсөн сард7393
mod_vvisit_counterНийт зочдын тоо625269

Хэн онлайн байна: 16
Таны IP хаяг: 54.196.13.210
,
Now: 2018-09-24 04:25