Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Улирлын мэдээ - Хуудас 2 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:00
Мэдээллийн индекс
Улирлын мэдээ
Хуудас 2
Хуудас 3
Хуудас 4
Хуудас 5
Хуудас 6
Бүх Хуудсууд

СУМ ДУНДЫН  АНХАН ШАТНЫ 6 ДУГААР  ШҮҮХИЙН

 

2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2014.12.24

НЭГ. Удирлага зохион байгуулалтын талаар

2014 онд тус шүүх нь 4 шүүгч, 4 туслах, 2 нарийн бичгийн орон тоотойгоор ажил үүргээ гүйцэтгэж ирлээ.

Шүүгчийн зөвлөлгөөнийг 14 удаа зарлан хуралдуулж Иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох болон бусад удирдлага зохион байгуулалтын ажлын асуудлыг хэлэлцэн тогтоол гарган биелэлтийг зохион байгуулж ажиллаа.

Мөн хугацаанд тус шүүхэд зохион байгуулагдсан төслийн болон Худалдааны эрх зүйн чиглэлээр 14 хоногийн сургалтанд шүүгч нар бүрэн хамрагдлаа.

Тайлангийн хугацаанд шүүгч нарын шуурхай зөвлөлгөөнийг 14 удаа, 14 хоног бүрийн даваа гаригт хийж, туслах, нарийн бичгийн дарга нарын алдаа зөрчлийг ярилцан арилгах арга хэмжээ авч эрүү, иргэний хэргийн шүүн таслах ажиллагааг 7 хоногийн графикаар гаргаж биелэлтийг нь тооцон ажилласан байна.

ХОЁР. Шүүн таслах ажиллагааны талаар

а/. Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Тайлангийн хугацаанд эрүүгийн 53 хүнд холбогдох 46 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос хүн 16.9 хувиар буюу 9-өөр, хэрэг 15.2 хувиар буюу 7-оор буурсан ба 7 хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийт ял шийтгүүлсэн 53 хүний 32 хүнд буюу 60.3%-д нь хорих ял оногдуулсанаас 12 хүний буюу 37.5%-д ялыг тэнсэж, 1 хүний буюу 3.1%-д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хорих ял биечлэн эдлүүлэлт 19 хүн буюу 59.3% -тай байна. Энэ нь өмнөх оноос 1.3%-иар буурсан байна.

Нийт ял шийтгүүлэгсдийн 18.8% буюу 10 хүнд баривчлах, 11.3% буюу 6 хүнд албадан ажил хийлгэх, 5.6% буюу 3 хүнд торгох ял оногдуулсан байх ба 2 хүнд хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан байна.

2014 онд тус шүүхээр хянан хэлэлцэгдсэн гэмт хэргийн төрлийг өмнөх онтой харьцуулбал:

Дээрх хүснэгтээс харахад гэмт хэргийн тоо 7-оор буурсан ба өмнөх онтой харьцуулахад зөрүү бага байна.

Нийт хянан шийдвэрлэсэн 46 хэргээс шүүгч О.Однямаа 11 хэрэг буюу нийт хэргийн 23.9%-ийг, шүүгч Б.Аминчимэг 13 хэрэг буюу 28.2%-ийг, шүүгч Б.Баттулга 12 хэрэг буюу 26.0%-ийг, шүүгч Б.Наранчимэг 10 хэрэг буюу 21.7 %-ийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.

2014 онд давж заалдах шатны шүүхээр 22 хэрэг хянагдсанаас 13 хэргийн тогтоол хэвээр, 1 хэргийн тогтоолд өөрчлөлт орж, 8 хэргийн тогтоол хүчингүй, хяналтын шатны шүүхээр 3 хэрэг хянагдсанаас 3 хэргийн тогтоол хэвээр байна.

Эрүүгийн хэргийн ШТА-ны чанарыг шүүгч тус бүрээр авч үзэхэд шүүгч О.Однямаагийн эрүүгийн 5 хэрэг давах шатаар хянагдсанаас 2 хэрэг хэвээр, 3 хэрэг хүчингүй, шүүгч Б.Наранчимэгийн 6 хэрэг давах шатаар хянагдсанаас 4 хэрэг хэвээр, 2 хэрэг хүчингүй, шүүгч Б.Аминчимэгийн 4 хэрэг давах шатаар хянагдсанаас 2 хэрэг хэвээр, 1 өөрчлөлт орж, 1 хүчингүй, шүүгч Б.Баттулгын 7 хэрэг давах шатаар хянагдсанаас 5 хэрэг хэвээр, 2 хэрэг хүчингүй, шүүгч О.Однямаагийн эрүүгийн 1 хэрэг хяналтын шатаар хянагдсанаас 1 хэрэг хэвээр, шүүгч Б.Наранчимэгийн 1 хэрэг хяналтын шатаар хянагдсанаас 1 хэрэг хэвээр, шүүгч Б.Баттулгын 1 хэрэг хяналтын шатаар хянагдсанаас 1 хэрэг хэвээр батлагдсан байна.

Хүчингүй болон өөрчлөлт орсон хэргийн тоо хянагдсан нийт хэрэгт харьцуулахад 36,0%-ийг эзэлж ШТА-ны чанар 64,0%-тай байгаа нь өмнөх онтой харьцуулбал 14% буюу өссөн үзүүлэлттэй байна.

б/ Иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар

Тус шүүх 2014 онд иргэн, хуулийн этгээдүүдээс нийт 304 нэхэмжлэл хүлээн авч, 60 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, 7 хэргийг харьяалалаар шилжүүлж, 4 нэхэмжлэлийг буцааж, 215 нэхэмжлэлийг шийдвэрлэж, 18 нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байна.

Үүнийг өмнөх оныхтой харьцуулбал хүлээн авсан нэхэмжлэл 97-оор буюу 31.9%-иар, шийдвэрлэсэн хэрэг 43-аар буюу 20.0%-иар өссөн байна. / 2013 онд хүлээн авсан нь 207, шийдвэрлэсэн нь 172/

Шийдвэрлэсэн 215 хэргийн 42.3% буюу 91 нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар, 57.6% буюу 124 нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн байдлыг шүүгч тус бүрээр харьцуулбал:

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 124 хэргээс заавал шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хуульд заасан гэр бүлийн маргаанаар шийдвэрлэсэн 24 хэрэг, онцгой ажиллагаагаар шийдвэрлэсэн 69 хэрэг буюу нийт 93 хэрэг байна гэж үзвэл шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг нийт хэргийн зөвхөн 31 хэрэг буюу 25 хувийг нь эзэлж байна.

2014 онд Давж заалдах шатны шүүхээр 10 хэрэг хянагдсанаас 4 хэргийн шийдвэр хэвээр, 1 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 5 хэргийн шийдвэр хүчингүй, хяналтын шатны шүүхээр 2 хэрэг хянагдсанаас 1 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 1 хэргийн шийдвэр хүчингүй болсон байна.

Иргэний хэргийн ШТА-ны чанарыг шүүгч тус бүрээр авч үзэхэд давж заалдах шатны шүүхээр шүүгч О.Однямаагийн 1 хэрэг хянагдаж 1 хэрэг хүчингүй, шүүгч Б.Аминчимэгийн 3 хэрэг хянагдсанаас 1 хэрэг хэвээр, 2 хэрэг хүчингүй, шүүгч Б.Наранчимэгийн 4 хэрэг хянагдсанаас 2 хэрэг хэвээр, 1 хэрэгт өөрчлөлт орж, 1 хэрэг хүчингүй, шүүгч Б.Баттулгын 2 хэрэг хянагдсанаас 1 хэрэг хэвээр, 1 хэрэг хүчингүй, хяналтын шатанд шүүгч Б.Наранчимэгийн 2 хэрэг хянагдсанаас 1 хэрэг өөрчлөгдөж, 1 хэрэг хүчингүй болсон байна.

Нийт хянагдсан хэрэгт харьцуулахад давж заалдах болон хяналтын шатаар хянагдсан хэргээс 33.3 хувь буюу 4 хэрэг хэвээр, 16.6 хувь буюу 2 хэрэг өөрчлөгдөж 50.0 % буюу 6 хэрэг хүчингүй болж шийдвэрлэгдсэн байна.

Шүүн таслах ажиллагааны чанар 33.4 хувьтай байгаа нь урд оны шүүн таслах ажиллагааны чанараас / 2013 онд 41.6 хувь байсан / 8.2 %-иар буурсан байна. Энэ нь 2014 онд иргэний хэргийн ШТА-ны чанар буурсан нь харагдаж байна. Сүүлийн 2 жилийн байдлаар шүүн таслах ажиллагааны чанар бууралттай явагдаж байна. 2012 онд 42.8 хувь/

Түүнчлэн давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан эрүү, иргэний хэрэг 2013 онд 20 байсан бол 2014 онд 34 болж буюу 41.1%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Иргэний шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 124 хэргийн 12 хэрэгт буюу 9.6 хувьд нь давж заалдах гомдол гаргаж 90.4%-д нь иргэд гомдол гаргаагүй байна.

Үүнийг урьд онтой харьцуулбал давж заалдах гомдол гаргасан хэрэг 0 буюу 0%-р өссөн буурсан үзүүлэлтгүй байна. /2012 онд 12 гомдол, шүүх хурлаар шийдвэрлэсэн хэрэг 84, хувь 14,2/

в/ Захиргааны арга хэмжээ, сэжигтэн яллагдагч нарт цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээний зөвшөөрөл, ялтны дэглэм өөрчлөлт болон хугацаанаас өмнө тэнсэн сулласан ажиллагааны талаар

Тус сум дундын шүүх нь 2014 онд Цагдаагийн байгууллагаас нийт 224 захиргааны арга хэмжээний материал хүлээн авснаас 6 материалыг буцааж, 218 материалыг хуульд заасан үндэслэлээр захиргааны шийтгэл ногдуулан шийдвэрлэлээ. Тайлангийн хугацаанд шүүгч нар тойргийн журмаар хуваарилан авч тэгш ачаалалтайгаар шийдвэрлэсэн болно. Шүүгч нарын шийдвэрлэсэн байдлыг үзвэл:

Ерөнхий шүүгч О.Однямаа 24.3 % буюу 53 материал, шүүгч Б.Аминчимэг 23.3 % буюу 51 материал, шүүгч Б.Наранчимэг 25.6% буюу 56 материал, шүүгч Б.Баттулга 26.6% буюу 58 материал тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн захиргааны зөрчлийг эрх зүйн байдлаар авч үзвэл:

Захиргааны арга хэмжээ авсан шийтгэвэр өмнөх оноос 4-өөр өссөн ба тээврийн хэрэгслийн эрхийн үнэмлэхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 86.6 хувиар буюу 8-аар, танхайн зөрчил 5.9 хувиар буюу 8-аар өсч, удаа дараа архидан согтуурсан зөрчил 7-оор буурсан байна.

Сэжигтэн баривчлуулахаар ирүүлсэн тогтоол 8 ирснээс 4 сэжигтэнг ЭБШХ-58 дугаар зүйлд зааснаар баривчилж, 4 сэжигтэнг баривчлахаас татгалзсан болно. Мөн 43 сэжигтэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирснээс 41 сэжигтэн, яллагдагчийг ЭБШХ-н 68 дугаар зүйлийн 68.1, 68.2–т зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нийт 28 удаа тус бүр 30 хоногийн хугацаатайгаар сунгасан байна.

Аймгийн Прокурорын газраас хянан магадлангийн 128 материал ирснээс Ерөнхий шүүгч О.Однямаа бүх материалыг хянан шийдвэрлэсэн байна.

Үүнээс:

· 42 ялтанг хугацаанаас өмнө тэнсэн сулласан

· 66 ялтанг дэглэм бууруулсан

· 3 ялтанг ял эдлэхээс чөлөөлсөн

· 17 ялтны ял эдлэх дэглэмийг хүндрүүлсэн байна.


 

 

Тайлан бичсэн : СДШЕ ШҮҮГЧ О.ОДНЯМАА


 



Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 05, Мягмар гариг, 03:06
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр261
mod_vvisit_counterӨчигдөр706
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1921
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3161
mod_vvisit_counterЭнэ сард9022
mod_vvisit_counterӨнгөрсөн сард16006
mod_vvisit_counterНийт зочдын тоо666387

Хэн онлайн байна: 28
Таны IP хаяг: 3.82.24.132
,
Now: 2018-12-19 10:05