Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Залуучуудын зөвлөл танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 7-р сарын 09, Лхагва гариг, 02:53

Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газрын Залуучуудын Зөвлөл нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тус шүүхүүдийн Залуучуудын зөвлөлийн даргаар Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Нандинчулуун, нарийн бичгийн даргаар Э.Батзул, удирдах зөвлөлийн гишүүдээр , Э.Батзул, Д.Эрдэнэжаргал, Д.Цогболд  нийт 25 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхүүдийн тамгын газрын

ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

2014 оны 05 сарын 14-ний өдөр Чойр

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт

1.1. Энэхүү дүрмийн зорилт нь Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхүүдийн тамгын газрын залуучуудын зөвлөлийн /цаашид “Зөвлөл” гэх/ зорилго, зорилт, үйл ажиллагааны хэлбэр, чиглэл, Зөвлөлийн нэр, бэлэг тэмдэг, бүтэц, хяналтын тогтолцоо, Зөвлөлийн хуралдааны эрх хэмжээ, бүрэлдэхүүний доод, дээд хязгаар, нийт гишүүдийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар, зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц, хуралдаанаас шийдвэр гаргах журмыг тодорхойлоход оршино.

2 дугаар зүйл. Зөвлөлийн зорилго, зорилт

2.1. Зөвлөлийн зорилго нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд өөрсдийн хувь нэмрийг оруулах, өөрсдийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эвсэг, санаачлагатай, бүтээлч хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэхэд оршино.

2.2. Олон нийтэд нээлттэй, эвсэг, санаачлагатай, бүтээлч, олон ургалч үзэл, шинэлэг сэтгэлгээг дэмжих, хамт олныхоо эв нэгдлийг хангах нь зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

2.3. Зөвлөл дүрмийн 2.1.-т заасан зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд,

2.3.1. Эвсэг, санаачлагатай, бүтээлч хамт олныг бүрдүүлэн төлөвшүүлэх,

2.3.2. Тус шүүхийн үйл ажиллагаанд дэвшилт гаргах,

2.3.3. Шүүхийн шинэчлэлийг дэмжих,

2.3.4. Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,

2.3.5. Урлаг, спортын арга хэмжээг удирдан зохион байгуулах,

2.3.6. Мэдлэг, мэргэжлээ улам бүр дээшлүүлэх,

2.3.7. Эрх зүйн орчин үеийн олон ургалч, чөлөөт сэтгэлгээг дэмжих, төлөвшүүлэх,

2.3.8. Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахих,

2.3.9. Харилцааны өндөр соёлыг эзэмших зэрэг болно.

ХОЁР. ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

3 дугаар зүйл. Зөвлөлийн бүтэц

3.1. Зөвлөл нь Зөвлөлийн хуралдаан, хэсэг, дарга, гишүүн гэсэн бүтэцтэй байх ба үйл ажиллагааны хувьд нэгдмэл байна.

4 дүгээр зүйл. Зөвлөлийн хуралдаан

4.1. Зөвлөлийн дээд эрх мэдэл нийт гишүүдийн хурал буюу Зөвлөлийн хуралдааны мэдэлд байна. Гишүүн бүр Зөвлөлийн үйл ажиллагаанд шууд оролцож, зөвлөлийн хэсгээр уламжлан энэхүү эрхээ хэрэгжүүлнэ.

4.2. Зөвлөлийн хуралдааны бүрэлдэхүүний доод хязгаар нийт гишүүдийн 60 хувь нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд зөвлөлийн ээлжит хуралдааныг 2 сард нэг удаа хуралдуулна.

4.3. Зөвлөлийн хуралдаанаас дийлэнх олонхын саналаар шийдвэр гаргана.

4.4. Зөвлөлийн хуралдаан зөвлөлийн ямар ч үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэж болох бөгөөд дараах онцгой бүрэн эрхийг өөртөө хадгална.

4.4.1. Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн 60 хувийн дэмжлэгтэйгээр зарлах,

4.4.2. Зөвлөлийн төсвийг хэлэлцэн батлах,

4.4.3. Зөвлөлийн дарга, хэсгийн ахлагчыг сонгох,

4.4.4. Зөвлөлийг үүсгэн байгуулах, татан буулгах,

4.4.5. Зөвлөлийн дүрмийг батлах,

4.4.6. Зөвлөлийн нэр, бэлэг тэмдгийг батлах.

5 дугаар зүйл. Зөвлөлийн хэсэг

5.1. Зөвлөл нь Нийгэм, эдийн засгийн асуудал эрхэлсэн хэсэг, Урлаг, спорт, чөлөөт цаг, соёлын үйл ажиллагаа эрхэлсэн хэсэг, Сургалт, эрдэм шинжилгээ, сурталчилгааны асуудал эрхэлсэн үндсэн гурван хэсэгтэй байна.

5.2. Зөвлөлийн хэсэг өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан ажлыг удирдан зохион байгуулах бөгөөд зөвлөлийн сайн дурын гишүүн, бусад Зөвлөлийн хэсгүүдээс туслалцаа, дэмжлэг авч болно.

5.3. Зөвлөлийн хэсэг үйл ажиллагаа зохион байгуулах төслөө Зөвлөлийн даргад урьдчилан мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна.

5.4. Зөвлөлийн хэсэг тус бүр дараах чиглэлээр үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна. Үүнд:

5.4.1. Нийгэм, эдийн засгийн асуудал эрхэлсэн хэсэг нь зөвлөлийн төсөв бүрдүүлэх, гишүүний татвар, хандив цуглуулах, нийт гишүүдийн бүртгэл хөтлөх зэрэг эдгээртэй адилтгах дотоод зохион байгуулалтын ажил, мөн хамт олны нийгэм, эдийн засгийн бүхий л асуудалтай холбоотой үйл ажиллагааг хариуцан, зохион байгуулна.

5.4.2. Урлаг, спорт, чөлөөт цаг, соёлын асуудал эрхэлсэн хэсэг нь төрсөн өдөр, баярт үйл явдлыг тэмдэглэх зэрэг эдгээртэй адилтгах бусад урлаг, спорт, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан, зохион байгуулна.

5.4.3. Сургалт, эрдэм шинжилгээ, сурталчилгааны асуудал эрхэлсэн хэсэг нь сургалт, эрдэм шинжилгээний бага хурал, илтгэл, мэтгэлцээн, чөлөөт ярилцлага, уулзалт, шүүхийн болон залуучуудын зөвлөлийн ажлын талаарх сурталчилгаа, шүүхийн хуудас гаргах зэрэг болон эдгээртэй адилтгах бусад үйл ажиллагааг хариуцан, зохион байгуулна.

6 дугаар зүйл. Зөвлөлийн дарга

6.1. Зөвлөлийн даргыг Зөвлөлийн хуралдаанаас нэр дэвшүүлэн сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа 1 жил байна.

6.2. Зөвлөлийн дарга улирал бүр Зөвлөлийн хуралдаанд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцуулах бөгөөд дараах асуудлаар бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

6.2.1. Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах,

6.2.2. Зөвлөлийн хэсгийн зохион байгуулах үйл ажиллагааны төсөлтэй танилцах, батлах, шаардлагатай бол Зөвлөлийн хуралдаанд танилцуулах,

6.2.3. Зөвлөлийн төсөв, түүний зарцуулалтад хяналт тавих,

6.2.4. Зөвлөлийг төлөөлөх,

6.2.5. Зөвлөлийн хэсгүүдийн ахлагчийг томилох.

6.3. Зөвлөлийн дарга гишүүний нэгэн адил Зөвлөлийн үйл ажиллагаанд шууд оролцож, хэсгээр уламжлан энэхүү эрхээ хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүн

7.1. Зөвлөлд тус шүүхийн ажилтан албан хаагч хэн боловч гишүүнээр элсэх нь нээлттэй байна.

7.2. Зөвлөлийн гишүүдийг нас, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь болон бусад байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглоно.

7.3. Зөвлөлийн гишүүн бүр Зөвлөлийн үйл ажиллагаанд шууд оролцож, сайн дурын үндсэн дээр орсон Зөвлөлийн хэсгээр уламжлан энэхүү эрхээ хэрэгжүүлнэ.

7.4. Зөвлөлийн гишүүн бүр зөвлөлд гишүүнээр элссэн өдрөөс эхлэн сар бүрийн гишүүний татварыг төлөх үүрэг хүлээнэ.

ГУРАВ. ЗӨВЛӨЛИЙН НЭР, БЭЛЭГ ТЭМДЭГ

7 дугаар зүйл. Зөвлөлийн нэр, бэлэг тэмдэг

7.1. Зөвлөл Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн тамгын газрын Залуучуудын Зөвлөл гэсэн нэртэй байна.

7.2. Зөвлөл дараах эмблемийг хэрэглэнэ.

ДӨРӨВ. ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ТАТВАР

8 дугаар зүйл. Гишүүний татвар

8.1. Зөвлөлийн гишүүн Зөвлөлийн нийгэм, эдийн засгийн асуудал эрхэлсэн хэсгийн зохион байгуулснаар тухай бүр татвар төлнө.

8.2. Гишүүний татварыг энэхүү дүрмийн 2 дугаар зүйлд заасан Зөвлөлийн зорилго, зорилтоос гадуур зарцуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл: Гишүүдийн татвар хураамжийн зарцуулалт

9.1. Залуучуудын зөвлөлөөс зохион байгуулж аливаа үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг нийт гишүүдийн хуралдаанаар тухайн үед хэлэлцэж тогтооно.

ТАВ. БУСАД ЗҮЙЛ

10 дүгээр зүйл. Дүрэм хүчин төгөлдөр болох

10.1. Энэхүү дүрмийг Зөвлөлийн анхдугаар хуралдаанаас батлагдсан өдрөөс буюу 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны ШҮҮХҮҮДИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААС БАТЛАВ.

 


ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.НАНДИНЧУЛУУН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.САЙНБАТ

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 1-р сарын 19, Пүрэв гариг, 07:45
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр297
mod_vvisit_counterӨчигдөр480
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт2233
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2959
mod_vvisit_counterЭнэ сард10171
mod_vvisit_counterӨнгөрсөн сард15396
mod_vvisit_counterНийт зочдын тоо494694

Хэн онлайн байна: 12
Таны IP хаяг: 54.198.246.116
,
Now: 2017-11-23 16:37