Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 06:54
Мэдээллийн индекс
Шүүхийн Тамгын газрын чиг үүрэг
Хуудас 2
Бүх Хуудсууд

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ


2014 оны 5 сарын 26-ны өдөр                                            Улаанбаатар хот

 

Журам шинэчлэн батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны "Шүүхийн мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам батлах тухай" 68 дугаар тогтоол, 2013 оны "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай" 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

.

ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны  05 сарын 26 -ны өдрийн

42 дугаар тогтоолын хавсралт

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/-ын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3.Тамгын газар үйл ажиллагаандаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална.

Хоёр.Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

2.1.Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, удирдах ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил, үүргийн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ батална.

2.2.Шүүх тамгын газартай байна. Тамгын газар нь дарга, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдэнэ.

2.3.Тамгын газар нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бүтцийн нэгжтэй байж болно. Тамгын газар бүтцийн нэгж байгуулах тухай саналаа Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

2.4.Тамгын газар нь тогтоосон загвараар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

2.5.Тамгын газрын тамга, тэмдгийг тамгын газрын дарга, шүүхийн тамга, тэмдгийг тамгын газрын даргын тушаалаар томилсон шүүхийн захиргааны ажилтан тус тус тvшнэ.

Гурав.Тамгын газрын чиг үүрэг

3.1.Тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүйгээр Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, дараах үндсэн үйл ажиллагааг эрхэлнэ:

3.1.1.шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах;

3.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;

3.1.3.шүүхийн хүний нөөцийг удирдах;

3.1.4.шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах;

3.1.5.шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах зэрэг болно.

Дөрөв.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах

4.1.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх, хохирлыг барагдуулах арга хэмжээг авах зорилгоор шүүгч бүрийн хараат бус, аюулгүй байдлын баталгаа, эрэлт хэрэгцээг тогтмол судалж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж ажиллах;

4.1.2.шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх аливаа оролдлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, хэргийн оролцогчид шүүгчтэй уулзах ажлыг зохион байгуулах;

4.1.3.шүүгчийн хөтөлсөн "нөлөөллийн мэдүүлэг"-ийг бусад нотлох баримтаар баталгаажуулах;

4.1.4.шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авах, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг үүсгэх хүсэлт, шаардлага, мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд Ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/-нд нэн даруй мэдэгдэх;

4.1.5.шүүгч эрх ашгаа хамгаалахаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад тайлбар, хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд төлөөлөн оролцох;

4.1.6.шүүгчийн хувийн эрх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй гүтгэлэг, доромжлол, мэдээ, мэдээллийг судалж, ташаа мэдээлэлд няцаалт хийх, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

4.1.7.шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх зорилго, агуулга бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоох арга хэмжээг Ажлын албатай хамтран хэрэгжүүлэх;

4.1.8.шүүгчийг хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах техник хэрэгслээр хангаж, хэвийн ажиллагаа, хадгалалт, хамгаалалтад тогтмол үзлэг хийх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх;

4.1.9.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр Тахарын алба болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;

4.1.10.шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах талаар хэрэгжүүлж буй ажилд хяналт тавьж ажиллах, шаардлагатай арга хэмжээ авах;

4.1.11.шүүх, шүүхийн байрны гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, байгалийн аюулт үзэгдэл, осол гамшиг гарах үед холбогдох арга хэмжээг Тахарын алба болон шаардлагатай тохиолдолд бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

4.1.12.шүүхийн аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгсэл суурилуулах, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой нөхцөлд ажиллах ажилтны нэрс, ажлын зааврыг батлах, шүүгч, ажилтнуудад урьдчилан танилцуулах;

4.1.13.шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр шүүгч, ажилтан нарт сургалт зохион байгуулах;

4.1.14.шүүгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн амьдарч буй орон байр нь галын аюулгүй байдал, гэмт халдлагаас хамгаалагдсан эсэхэд мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

4.1.15.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирсан, нас барсан тохиолдолд даатгалын холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, Ерөнхий зөвлөл болон бусад байгууллагатай харилцаж, шаардлагатай арга хэмжээг авах;

4.2.Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмыг баримтлан шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Тав.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах

5.1.Тамгын газар шүүхийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.1.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, хууль тогтоомж, дотоод журмын биелэлтийг хангах;

5.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, техник-зохион байгуулалтыг хангаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх;

5.1.3.иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид мэдээлэх;

5.1.4.шүүхийн иргэдийн төлөөлөгчийг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангаж, иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгөх, тэдгээрийг гарын авлагаар хангах;

5.1.5.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллах нөхцөлийг хангаж, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан дүрэм, журмыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.6.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, номын сан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах, хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

5.2.Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, шүүгчийн шүүн таслах ажиллагааны ачааллыг судалж, тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.2.шүүхэд ирж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэрэг хуваарилах журмын дагуу бүртгэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд хүргэх, мэдэгдэх;

5.2.4.шүүхийн шийдвэр болон мэдэгдэх, гүйцэтгэх хуудсыг холбогдох байгууллага, иргэнд хүргэх, шүүгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавих, холбогдох байгууллагад шаардлага тавих ажлыг зохион байгуулах;

5.2.5.шүүн таслах ажлын төрлөөр мониторингийн програмд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг цаг тухайд нь оруулж, бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан мэдээ гаргах, нэгдсэн програмыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

5.2.6.хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр хэргийн оролцогч болон олон нийтийг хангах;

5.2.7.хэрэг, баримтыг шүүх хооронд илгээх, шилжүүлэхэд Ерөнхий зөвлөлөөс баталсан "Хавтаст хэрэг илгээх, хүлээж авах журам"-ыг удирдлага болгоно.

5.3.Шүүхийн програм хангамж, сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1.шүүгч, ажилтнуудад шүүхийн програм хангамжийг ашиглах, техник-зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх;

5.3.2.мэдээллийн технологийн чиглэлээр батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;

5.3.3.шүүхийн програм хангамж, сүлжээний аюулгүй байдлыг хангах;

5.3.4.шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгалах, шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

5.3.5.шүүхийн цахим хуудсанд шүүхээс гарч байгаа шийдвэр, магадлал, тогтоолын санг бүрдүүлэх, цахим хуудасны мэдээ, мэдээлэлд байнгын хяналт тавьж, шинэ мэдээ, мэдээллээр баяжуулах;

5.3.6.шүүхийн компьютер, хувилагч, хэвлэгч, хяналтын камер болон бусад тоног төхөөрөмж, дотоод болон интернетийн сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, техник хангамжийн бүртгэл хөтлөх;

5.3.7.шүүхийн шийдвэрийн цахим санд шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг хугацаанд нь байршуулах,

 

 



Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 7-р сарын 03, Пүрэв гариг, 07:54
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр156
mod_vvisit_counterӨчигдөр192
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт908
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт2174
mod_vvisit_counterЭнэ сард8748
mod_vvisit_counterӨнгөрсөн сард11207
mod_vvisit_counterНийт зочдын тоо444900

Хэн онлайн байна: 17
Таны IP хаяг: 54.92.128.223
,
Now: 2017-07-26 08:34