Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт сумдад амжилттай үргэлжилж байна Хэвлэх
Бичсэн Administrator   
2017 оны 6-р сарын 19, Даваа гариг, 09:00

Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт

сумдад амжилттай үргэлжилж байна

Иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдолыг иргэдэд ухуулан таниулах ажлыг идэвхжүүлэх, 2017 онд тус шүүхийн бүрэлдхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулахаар 77 иргэдийн төлөөлөгчийн квотыг ШЕЗ-өөс тогтоож өгсөн ба 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шивээговь, Баянтал сумдаас иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор нэр нь батлагдсан нэр бүхий 9 иргэнд “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо, Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэдийн төлөөлөгч санал, дүгнэлт бичих аргачлал” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд ДАЗБМэргэжилтэн Г.Билгүүнбаяр нар зохион байгууллаа

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 05, Лхагва гариг, 02:22