Хагас бүтэн жилийн мэдээ Хэвлэх
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:00

 

 

 

 

 

 

 

 

 


 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.07.01

Тус шүүхийн Тамгын газар нь 2015 онд 6 стратеги зорилтын хүрээнд 68 ажил төлөвлөсөн ба үүнээс Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр 6 ажлыг, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах чиглэлээр 22 ажлыг, Шүүхийн хүний нөөцийг удирдах чиглэлээр 10 ажлыг, Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах чиглэлээр 13 ажлыг, Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр 11 ажлыг, Төсвийн ерөнхийлөн захирагчаас тусгайлан гүйцэтгүүлэх 6 ажил гэх мэт чиглэлээр доорх ажлыг 2015 оны эхний хагас жилд хийж гүйцэтгээд байна.

Нэг. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах арга хэмжээний хүрээнд

1.1. Шүүгчийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр:

Тус шүүхийн Тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн зохион байгуулалт, захиргаа, хүний нөөцийг удирдах, тухайн шүүхийн төсвийг төлөвлөх, шүүхийн санхүү, дэд бүтцийг удирдах, шүүгчдийг мэдээллээр хангах, олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүрэг болон бусад холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байна.

-Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангах үүднээс ажлын байрны нөхцөл тохилог төдийгүй, шүүгч алжаал ядаргаагаа тайлах амралтын өрөөг массажны сандал, гүйдэг зам, биеийн хөдөлгөөний төхөөрөмж, амралтын буйдан, эмийн сан, даралтын аппарат, хөргөгч, ус буцалгагч, телевиз гэх мэт хүний хэрэглээний зүйлсээр тоноглосон тохилог өрөөг ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Мөн шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр тогтмол 11 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дасгал хөдөлгөөнийг хийлгэж хэвшээд байна.

-Шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус шүүхийн Тамгын газар нь “Шүүгч ээлжийн амралтаа эдэлсэн хугацаанд хаана, ямар газар амрах талаарх мэдээлэл”-ийг Тахарын албанд албан бичгээр мэдэгдэх ажлыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ажиллаж байгаа ба 2015 онд ээлжийн амралтаа авч байгаа шүүгч нарын талаар мэдээллийг мөн Тахарын хэсэгт албан тоотоор хүргүүлж эхлээд байна.

- Шүүгч Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 5 удаа нүүдэллэн ажиллахад Тахарын албанд урьдчилан мэдэгдэж Тахарын албаны ажилтнуудаар хамгаалуулан ажилласан.

- Шүүгчийг хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзуулахгүй байх, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоод холбоог шүүгч нар болон шүүгчийн туслахуудад, Тахарын хэсгийн харуулууд дээр суурилуулан шүүгчийн туслах болон Тахарын албаны ажилтнуудтай холбох ажлыг шийдвэрлэснээр иргэд шүүгч рүү шууд хандах боломж хаагдаж “Шүүгчийг хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзуулахгүй байх” талаарх ажлыг бүрэн цэгцэлж ажиллаж байна.

-Шүүгч, ажилтнуудыг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хавдрын эсрэг” үзлэгт хамруулж ажиллаа.

-Шүүгч Н.Дамдинсүрэнгийн амьдарч буй шүүхийн мэдлийн орон сууцанд угаалтуур,суултуурыг шинэчлэн суурилуулж шүүгчийн ая тухтай амьдрах бололцоог бүрдүүлэх ажлыг ажлыг хийлээ.

Уг засварын ажлыг шүүхийн үйлчилгээний ажилтнууд болон “Ус-Ду” ОНӨҮГазартай хамтран ажилласан.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрт “Нөлөөллийн мэдүүлэг”-ийг хэргийн оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулж, хэргийн материалд хувийг хийж хэвшсэн.Одоогоор тус аймаг дахь шүүхийн шүүгч нарт хөндлөнгөөс нөлөөлсөн асуудал гараагүй байна.

1.2. Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах үүднээс шүүгч нарын “гэр бүлийн гишүүдийн судалгаа”-г шүүхийн Тамгын газраас Тахарын албанд хүргүүлсэн ба тухайн судалгаанд байгаа гэр бүлийн гишүүдэд шаардлага гарвал аюулгүй байдлыг хэрхэн яаж хангаж хамгаалах талаар ажил зохион байгуулахыг Тамгын газрын даргаас Тахарын хэсэгт хамтарч ажиллах санал хүргүүлээд байна.

1.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгчээр томилогдож ирсэн З.Ганзориг, Б.Мөнхзул нарт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “бие хамгаалах хэрэгсэл” -ийг гардуулан өгч мөн өдөр Тахарын хэсгийн дарга Ц.Цэрэндоржтой хамтран “бие хамгаалах тусгай хэрэгсэл” хэрхэн ашиглах талаарх сургалтыг зохион байгуулж, зааварчилгаа өгч ажилласан.

-2-р тойргийн Тахарын албаны ахлах мөрдөгч П.Гантулга 2015 оны 01 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 6-р шүүх Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүгч нар болон шүүхийн Тамгын газрын ажилтнууд, Тахарын хэсгийн алба хаагчдад “Шүүгчийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгуулж сургалтад тус шүүхийн шүүгч, албан хаагчид бүрэн хамрагдлаа.

Хоёр.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах арга хэмжээний хүрээнд

2.1.Тус шүүхийн Тамгын газар нь шүүхийн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээ, судалгаа, санхүү, аж ахуй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэн доорх байдлаар ажиллаж байна.

Шүүгч, ажилтнуудын ажиллах орчинг цэвэр цэмцгэр байлгах нь тэдний эрүүл мэндэд чухал гэж үзээд шүүхийн байрны цэвэрлэгээ, үйлчилгээг чанаржуулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Бүх шүүгч, ажилтнуудын өрөө тасалгааны аюулгүй байдлыг хангаж лацны тэмдэгтэй болгож хэдэн тоот лацыг хэн хэрэглэдэг талаар шүүхийн нууцын эрхлэгчид бүртгүүлж, бүх өрөө тасалгааны түлхүүрийг тусгай цоожтой ханын шүүгээнд хийж хайрцагийг лацдаж Тахарын харуулд хүлээлгэн өгдөг ба шаардлагатай үед холбогдох ажилтанд мэдэгдээд онгойлгох эрхийг тухайн өдрийн тахарт олгож хайрцагны түлхүүрийг үлдээх байдлаар ажлыг зохион байгуулж хэвшээд байна.

Энэ нь шүүгч, туслахуудын хэрэг баримтын хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж байгаа бас нэг чухал ажил гэж үзэж байгаа төдийгүй 2015 оны эхний хагас жилд шүүхийн хэмжээнд хэрэг, баримтын хадгалалт хамгаалалтанд үзлэг хийж нэгдсэн зөвлөлгөөнд илтгэх хуудсаар танилцуулсан болно.

Мөн тус шүүхийн 90 хувь нь камерын системд холбогдсоноор аюулгүй байдлыг хангах ажлын нэг чухал асуудал шийдвэрлэгдээд байна.

Өглөө бүр хяналтын камерыг шалгаж тусгай бүртгэлд тэмдэглээд гарсан зөрчил дутагдлыг Тахарын албанд мэдэгдэж ажиллаж байна.

2.2.Шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нь шүүхийн захиргааны гол үйл ажиллагаа байдаг тул тус шүүхийн Тамгын газрын даргын хувьд шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулахад онцгой анхаарч хэргийн хөдөлгөөний менежментийн хүрээнд дараах ажлуудыг хийж хэвшээд байна.

-Хэргийн хөдөлгөөний стандартыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, бичиг хүргэгч хэрхэн хэрэгжүүлж байгаа ажиллагааг эхний хагас жилд 1 удаа шалгаж алдаа зөрчлийг тухай бүр арилгуулж шалгалтын илтгэх хуудсыг шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулж хэвшээд байна.

-Шүүх хуралдаан хойшлогдсон шалтгаан нөхцлийг шалгаж илтгэх хуудсыг шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулж хэвшээд байна.Энэ ажиллагааг 2015 оны 5 сард хийсэн болно.

-Шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг гардуулж байгаа байдал, гүйцэтгэх хуудасны бичилт, шийдвэрлэлтийн байдлыг мөн шалгаж илтгэх хуудсыг шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулах ажлыг 2015 оны 5 дугаар сард хийсэн болно.

2.3. Тус шүүх нь Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай албан бичгийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.Үүнд:

Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцохоор нэрс нь батлагдсан иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг тус шүүхийн Тамгын газраас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь: “Иргэдийн төлөөлөгчдөд” эрх зүйн мэдлэг олгох, Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулах, Иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт бичих аргачлалыг зааж өгөх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.

 

 

 

 

 

 

Тус сургалтад нийт 48 иргэдийн төлөөлөгч хамрагдахаас 40 иргэдийн төлөөлөгч хамрагдсан ба дараах сэдвээр сургалт хийлээ.Үүнд:

1. ЗХАШ-ны 5-р шүүхийн шүүгч Б.Ганзориг “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар

2.ЗБХМ-тэн Д.Магвансүрэн “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” сэдвээр,

3. Сум дундын 6-р шүүхийн шүүгч Б.Наранчимэг “Шүүхийн иргэдийн төлөөллөгчдийн дүгнэлт бичих аргачлал” гэсэн сэдвүүдээр тус тус танилцуулж сургалт хийлээ.

2.4. Сум дундын 6 дугаар шүүхэд ажиллах 32, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхэд ажиллах 19, нийт 51 иргэдийн төлөөлөгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гарын авлагыг бичиг хүргэгч болон ЗБХМэргэжилтэн нар хариуцан 2015 оны 05 дугаар 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн тарааж дууссан.

Мөн Сум дундын 6 дугаар шүүхийн шүүх хуралдаанд оролцсон 12 иргэдийн төлөөлөгч, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүх хуралдаанд оролцсон 2 иргэдийн төлөөлөгчдөд шүүх хуралдаанд оролцох журам болон мэдээлэл өгсөн баримт, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хэргийн материалтай танилцсан баримт, нөлөөллийн мэдүүлэг, Тангараг өргөх журам, Тангарагийн хуудас, дүгнэлт бичих аргачлал зэргийг танилцуулан гарын үсэг зуруулж ажиллаж байна.

2.5. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/1916 дугаар албан бичгийн дагуу “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт” баталж 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын даргын “Дэд жагсаалт батлах тухай” тушаал эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 9 удаа, иргэний хэргийн шүүх хуралдаанд 3 удаа, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2 удаа, нийт 15 удаа гаргасан байна.

Мөн “Дэд жагсаалт батлах” тухай тушаалын хасвралтанд заагдсан нэрсээс иргэдийн төлөөлөгч сонгох үйл ажиллагааг даргалагч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ЗБХМ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явуулж, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсарган сонгогдсон иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж ажиллаж байна. Нийт 14 иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг бичиг хүргэгчээр дамжуулан хүргүүлсэн.

Гурав.Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

3.1. ШЕЗ-ийн даргын 2014 оны 01-р сарын 29-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах” зааврын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгчээр томилогдож ирсэн З.Ганзориг, Б.Мөнхзул нарт 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “бие хамгаалах хэрэгсэл” - ийг гардуулан өгч мөн өдөр Тахарын хэсгийн дарга Ц.Цэрэндоржтой хамтран “бие хамгаалах тусгай хэрэгсэл” хэрхэн ашиглах талаарх сургалтыг зохион байгуулж, зааварчилгаа өгч ажилласан.

3.2.ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014.01.24-ний өдрийн А/11 дугаар тушаалаар “Эд мөрийн баримт хүлээн авах ажилтанг”, 2014.01.24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Эд мөрийн баримт хадгалах ажилтанг тус тус томилсон.

Эд мөрийн баримтыг устгах тухай бүрт Тамгын газрын даргын тушаалаар комисс томилж шийдвэрлэж байгаа ба устгах хугацаа болсон хэргийн эд мөрийн баримтыг устгуулахаар Тамгын газрын даргын 2015.01.27-ний өдрийн А/06 дугаар тушаалаар, 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/13 дугаар тушаалаар, 2015.03.17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар, 2015.04.01-ний өдрийн А/25 дугаар тушаалаар, 2015.05.26-ны өдрийн А/35 тушаалаар тус тус комисс томилж шийдвэрлэсэн ба томилогдсон ажилтнууд холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.

3.3. ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 02-р сарын 05-ны өдрийн А/16 дугаар тушаалаар “Шүүхийн хэвлэмэл хуудсыг хадгалах олгох, хянах ажилтанг”, “Тамга тэмдэг түшигч ажилтан”-ыг 2014 оны 02-р сарын 05-ны өдрийн А/15 дугаар тушаалаар тус тус томилсон ба дээрх томилогдсон ажилтанууд холбогдох журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай бүртгэл хөтөлж ажиллаж байна.

3.4. ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хэргийн индексийн журам”-ыг мөрдөж ажиллаж байна.

-Хэргийн индекс нь цахим сангийн салшгүй хэсэг бөгөөд шүүгчийн туслахууд энэ ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг хагас жилээр шалгаж алдааг засуулж ажиллаж байна.

3.5.ШЕЗ-ийн 2014 оны 02-р сарын 11-ны өдрийн 09-р тогтоолоор батлагдсан “Автомашин хэрэглэх” журмыг мөрдөж ажиллаж байгаа ба дуудлагын автомашин хэрэглэх тохиолдолд урьдчилан “Автомашины захиалгын хуудас” авч Тамгын газрын даргын зөвшөөрлөөр олгож ажиллаж байна.2015 оны хагас жилийн байдлаар 8 удаа Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд нүүдэллэн ажиллахаар автомашиныг захиалан ажилласан байна.

3.6.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн нууцын” журмын дагуу шүүхийн Тамгын газрын Архив-бичиг хэргийн эрхлэгч Д. Загдбазарыг “Нууцын эрхлэгч”-ээр томилсон ба нууцын эрхлэгч нь тухайн шүүхийн нууцын жагсаалтыг гаргаж, холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.Шүүхийн нууцад хамаарагдах 7 шүүгч 17 ажилтаны компъютерийн нууц код,шүүгч нарын хувийн хэрэг,хаалттай явуулсан шүүх хуралдаан,нууцын зэрэглэлтэй гэж ирсэн 1 баримт, 7 шүүгч, 13 шүүхийн ажилтанд ашиглагдаж байгаа лацны тэмдэгийг тус тус бүртгэж авсан.

3.7.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох” журмын дагуу шинээр шүүгч, ажилтны албан томилолтын үнэмлэхний загварыг тус тусад нь гаргаж ашиглаж байна. Томилолтоор ажиллах ажилтанд удирдамжийн дагуу гүйцэтгэлийг хянаж тооцож байна.

2015 оны эхний хагас жилийн байдлаар 7 шүүгч давхардсан тоогоор 18 удаа, шүүхийн 12 ажилтан давхардсан тоогоор 22 удаа албан томилолтоор ажилласан байна. Энэ нь шүүх нүүдэллэн ажилласан болон УДШүүхээс зохион байгуулсан шүүгчдийн сургалт, ШЕЗ-өөс зохион байгуулсан шүүхийн мэргэшсэн ажилтнуудын сургалт болон бусад ажлаар томилолт олгогдсон байна.

3.8.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 10-р тогтоолоор батлагдсан “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 03-р сарын 19-ны өдрийн А/37 дугаар тушаалаар “Хавтас хэрэг илгээх, хүлээн авах ажилтанг” томилсон ба тухай бүр нь хэрэг хүлээлцсэн тэмдэглэлийг үйлдүүлж, холбогдох бүртгэлийг хөтөлж хэвшсэн байна. 2015 оны эхний хагас жилд эрүүгийн 23 хэрэг,иргэний 14 хэрэг, Захиргааны 2 хэргийг тус тус холбогдох шүхүүдэд нь журмын дагуу хүргүүлж баримт үйлдэж ажилласан байна.Тус шүүхэд Прокуророос эрүүгийн 59 хэрэг,давахаас 17,хяналтаас 4 хэрэг хүлээн авсан.Иргэний 7 хэргийг давахаас,хяналтаас 3 тус тус бүргэж хүлээн авсан байна.

3.9.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 09-р тогтоолоор батлагдсан “Шүүгчид чөлөө олгох “ журмын дагуу шүүгчид чөлөөг олгож хэвшсэн байна.2015 оны эхний хагас жилийн байдлаар 3 хүртэл хоногийн чөлөөг 5 шүүгч 5 удаа авсан байна. Түүнээс дээш хоногийн чөлөө авсан шүүгч байхгүй байна.

3.10.ШЕЗ-ийн 2014-04-25-ны өдрийн тогтоолоор “Шүүхийн шийдвэрийг нийтлэх” журмыг мөрдөж ажиллаж байгаа ба www.shuukh.mn шүүхийн шийдвэрийг байршуулж ажиллаж байна.

3.11.ШЕЗ-ийн даргын 2014 оны 10 дугаар 03-ны өдрийн 175 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн Захиргааны ажилтаны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлага”-ын нийтлэг журам хэрэгжүүлэх зорилгоор доорх ажлыг зохион байгуулж ажилласан.

-Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Хяналтын талоны” системд нэвтрүүлэх журам, талоны загварыг баталж, Шүүхийн ажилтануудыг “Хяналтын талоны систем”-д нэвтрүүлэн ажлуулж бүх ажилтнуудад Хяналтын талоныг бүртгэлээр өгч талонд дурьдагдсан зөрчил гаргасан ажилтаны талоныг цоолж үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэг үзүүлэлтэд тооцон ажиллаж байна.

3.12.ШЕЗ-ийн даргын 2014-10-31-ны 192 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн захиргааны ажилтаны Ёс зүйн хорооны ажиллах журмуудыг бүх ажилтнуудад танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын дэргэд “Ёс зүйн” хороог Тамгын газрын даргын 2014-03-20-ны А/38 дугаар тушаалаар дээрх хороог байгуулан ажиллаж байгаа ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар ямар нэгэн асуудал авч хэлэлцээгүй байна.

3.13.2014-06-12-ны өдрийн А/96,90 тоот Хууль зүйн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг Тахарын албатай хамтран ажиллах төлөвлөгөөнд 18 ажлыг тусган ажиллаж байгаа ба шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан шүүхийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтын удирдамж гарган баталж дээрх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.

3.14.Тамгын газрын даргын 2013 оны 07 сарын 25-ны В/39 дугаар тушаалаар “Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулагдсан. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь: 2013 оны 07 сарын 31-нд санхүүгээс санал оруулсан үндсэн хөрөнгийг актлуулах 23 төрлийн 9881916 төгрөгний эд хөрөнгийг өмч хамгаалах комисс-т ирүүлснийг өмч хамгаалах комиссынхон зөвшилцөж шийдвэрлэн Төрийн өмчийн хороонд хурлын тэмдэглэл болон дүгнэлтийг санхүүд гаргаж өгсөн. Төрийн өмчийн хорооноос актлах саналыг хүлээн зөвшөөрсөн хариу ирсэн байна.

3.15.Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссыг Тамгын газрын даргын 2012-09-20-ны өдрийн В/53 дугаар тушаалаар байгуулан ажлуулж байсан ба комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ШЕЗ-ийн 2014-04-18-ны өдрийн 29-р тогтоолоор батлагдсан “Архивын ажиллах журам”-ын дагуу Тамгын газрын даргын 2014-12-01-ны А/101 дүгээр тушаалаар ББНШК-ыг шинэчлэн байгуулж өмнөх тушаалыг хүчингүй болголоо.

Тус шүүхийн баримт бичиг нягтлан шалгах комисс 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдаанаа хийж физик, химийн шинжээ алдсан баримтуудыг сэргээн засварлах, устгах хугацаа нь болсон хэрэг, баримтыг устгуулах тухай 01 тоот дүгнэлт гаргаж Тамгын газрын даргад танилцуулж Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Загдбазарт хүргүүлсний үр дүнд хавтас хуудсыг сэргээн засварласан байна.

3.16.Тус шүүхийн Тамгын газрын дарга нь төрийн захиргааны ажилтнуудтай 2015 оны “Үр дүнгийн гэрээ”-г 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр байгуулж, төрийн үйлчилгээний ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ба эхний хагас жилээр үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүгнэж, илтгэх хуудсыг ажилтнуудад танилцуулан холбогдох урамшууллыг өгч ажилласан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар “А” үнэлгээгээр 6 ажилтан,”В” үнэлгээгээр 15 ажилтан дүгнүүлсэн байна.

3.17.Тус шүүх нь доорхи байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Үүнд:

1.Говьсүмбэр аймаг дахь Полетехникийн коллежтой “Спорт заал” ашиглах, түрээслэх гэрээ,

2.Сайншанд орон сууцны 2-р ангитай “Цэвэр бохир ус, халаалтын” гэрээ,

3.Монголын Цахилгаан Холбоо ХХК-тай “суурин утас ашиглах” гэрээ ,

4.Монгол шуудан ТӨХК-тай “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ,

5.Эрчим хүч ус хангамжийн 2-р ангитай “Цахилгаан ашиглах” гэрээ,

6.Дохиолол холбооны 3-р ангитай “Интернет ашиглах” гэрээг байгуулан тус тус байгуулан өр авлаггүй ажиллаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 5 мb болгож интернетийн хурдыг нэмэгдүүллээ.

Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд тухайн жилийн болон үйл ажиллагааны хэтийн зорилтоо тодорхойлж ажиллахыг эрхэм болгож төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохицуулж, зохион байгуулж ажиллаж байна.

3.18.Шүүхийн нэгдсэн сүлжээг ашиглан зайны сургалтын online тоног төхөөрөмжүүдийг Тамгын газрын даргын өрөөнд угсарсан бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс болон бусад шүүхүүдтэй холбогдон зохион байгуулагдаж байгаа сургалтуудад тогтмол холбогдож байна. Үүнд:

· Эвлэрүүлэн зуучлагчид зориулсан сургалт /2015.02.06-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд/

· Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргатай хийсэн уулзалт, ярилцлага /2015.03.25-ны өдрийн 09:00-10:30 цагийн хооронд/

· Эвлэрүүлэн зуучлагч “Гэр бүлийн маргаантай хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар” сэдвээр сургалт /2015.03.26-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд/

· Дорноговь аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхээс “Шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийг online-оор оролцуулах аргачлал” сэдвээр сургалт /2015.04.08-ны өдрийн 15:00-15:40 цагийн хооронд/

· “Шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан” сэдвээр сургалт /2015.04.17-ны өдрийн 15:00-16:50 цагийн хооронд/

· Шүүгч нарт зориулсан “шинэ хууль, тогтоомж”-ийн сургалт /2015.04.29-ны өдрийн 09-11 цагийн хооронд/

· Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын уулзалт ярилцлага /2015.06.10-ны өдрийн 10:30-11:00 цагийн хооронд/ тус тус зохион байгуулагдсан.

· Шүүх байгуулах тухай хууль,дагнасан шүүх сэдэвт ярилцлага 2015-07-02-ны өдөр онлайнаар зохион байгуулагдлаа.

3.19.ШЕЗ-ийн даргын 2014-10-31-ны 192 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн захиргааны ажилтаны Ёс зүйн хорооны ажиллах журмыг бүх ажилтнуудад танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын дэргэд “Ёс зүйн” хороог Тамгын газрын даргын 2014-03-20-ны А/38 дугаар тушаалаар дээрх хороог байгуулан ажиллаж байгаа ба 2015 оны эхний хагас жилийн байдлаар ямар нэгэн асуудал авч хэлэлцээгүй байна.

3.20. Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар “Хяналтын талоны” системд нэвтрүүлэх журам, талоны загварыг баталж, Шүүхийн ажилтануудыг “Хяналтын талоны систем”-д нэвтрүүлэн ажлуулж бүх ажилтнуудад Хяналтын талоныг бүртгэлээр өгч талонд дурьдагдсан зөрчил гаргасан ажилтаны талоныг цоолж үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэг үзүүлэлтэд тооцон ажиллаж байна.2015 оны эхний хагас жилд хяналтын талон цоолуулсан ажилтан байхгүй болно.

3.21. Шүүн таслах ажиллагаатай холбоотой статистик мэдээг доорх байдлаар гаргуулж холбогдох газарт хүргүүлж байна.

1.Сум дундын 6-р шүүхийн мэдээ /улирал бүр/

2.Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ хагас жилээр

3.Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн мэдээ хагас жилээр

4.Анхан шатны шүүхийн Иргэний хэргийн мэдээг хагас жилээр

5.Шүүхээс төрийн санд оруулсан тэмдэгтийн хураамжийн дүнгийн мэдээ хагас жилээр,

4.Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн мэдээ

5.Баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний мэдээ

6.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай мэдээ

7.Шүүн таслах ажиллагааны мэдээг улирал бүр

Шүүн таслах ажиллагааны мэдээг хагас жилээр тус тус гаргаж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл судалгааны төвд файлаар 2015 оны 06-р сарын 22-ны өдөр хүргүүлж эх хувийг шуудангаар явуулсан болно. Мөн улирлаар гаргадаг шуурхай мэдээг хугацаанд нь явуулсан байна.

3.22. Тамгын газрын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор санал авч төлөвлөгөө гарган дотоодын сургалтыг 5 удаа Тамгын газрын даргаар батлуулан сургалт зохион байгуулсан байна.Үүнд:

-2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Капитал банкны захирал М.Пүрэвсүрэнг урьж авчран “Банкны зээл олголт болон хадгаламжийн давуу тал” сэдвээр,


-2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн ажилтан Г.Отгончимэгийг урьж авчран “Хувь хүний орлогын албан татвар”, “Татварын хөнгөлөлт” сэдвээр,

-2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Тамгын газрын дарга Д.Сувд “Шүүхийн захиргааны удирдлага, Хэргийн хөдөлгөөний менежментийн хэрэгжилт, хяналт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёл” сэдвээр,


-2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр СДШШТуслах Б.Нандинчулуун, МТМ Э.Батзул нар “Иргэний нэгдсэн систем” программын сургалт,

- Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад зориулж төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүй, зан харилцааг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх, мэдлэг олгох зорилготой “Бие хүний зан төлөвт тохируулан харилцах нь” сэдвээр /Сэтгэл зүйч О.Энхтөр/,

-2015 оны 06 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Хүний эрхийн үндэсний комиссоос тус шүүхийн шүүгч, ажилтнуудад “Хүний эрхэд суурилсан арга барил” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан.

3.23.Тус “шүүхийн Тамгын газрын мэдээллийн нэгдсэн сан”-д шүүхийн Тамгын газрын талаарх мэдээллийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн оруулж дуусгасан ба нэмэлт өөрчлөлтийг цаг тухай бүрд нь оруулж хэвшсэн байгаа. Одоогийн байдлаар 6 удаа нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.


3.24.Шүүгч, ажилтнуудыг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хавдрын эсрэг” үзлэгт хамруулсан байна.

 

3.25. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран “Эрүүл мэндийн даатгалын урамшуулал”-ын эрх нь үүссэн 1 шүүгч, 3 ажилтанг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр оношилгоо, шинжилгээнд хамруулсан.

3.26.Шүүхийн шүүгч ажилтнуудын дунд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Тус шүүхийн бэлгэ тэмдэг, тугны” уралдаан зарлан явуулсан ба уг уралдаанд материалаа ирүүлсэн 3 ажилтны бүтээлийг хурааж аваад байна.

3.27. WWW.COURT.GS.GOV.MN сайтад оруулах мэдээллүүдийг Шүүхийн Тамгын газрын даргаар хянуулан нийтэлж байгаа ба 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоогийн байдлаар эрүүгийн хэргийн шүүх хуралдааны зар 61, иргэний хэргийн шүүх хуралдааны зар 51, захиргааны хэргийн шүүх хуралдааны зар 22, шийдсэн хэргийн хугацаа болон бусад мэдээ мэдээллүүд бэлтгэн оруулсан байна. Сард ойролцоогоор 5476 хүн тус веб сайтад хандаж мэдээ мэдээлэл авч байна. Эхний хагас жилийн байдлаар вэб сайтад доорх мэдээллүүдийг оруулсан байна.Үүнд:

v Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүх, шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид шинэ оны ажлын эхний өдөр Төсвийн шууд захирагчтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

v Тус шүүх нийт шүүгч, ажилтнуудынхаа эрүүл мэнд болон ажлын алжаал ядаргааг тайлах зорилгоор шүүхийн Тамгын газар, залуучуудын зөвлөл хамтран 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Эрүүл агаар, эрч хүч” аяллыг зохион байгууллаа.

v Тагнуулын Ерөнхий Газраас зохион байгуулсан нууцын эрхлэгч нарын сургалт 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа. Сургалтанд тус шүүхийн нууцын эрхлэгч Д.Загдбазар оролцлоо.

v Шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дасгал хөдөлгөөн”-ийг өдөр тутам 1100 цагт тогтмол хийж байна.

v Сум дундын 6-р шүүх, ЗХАШ 5-р шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад зориулж сургалт зохион байгууллаа. Сургалт нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүй, зан харилцааг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх, мэдлэг олгох зорилготой ба “Бие хүний зан төлөвт тохируулан харилцах нь” сэвдээр /Сэтгэл зүйч О.Энхтөр/ сургалт хийснийг сайтад оруулсан

v “Нээлттэй шүүх мэдээллийг гар утаснаасаа” аппликейшн гарын авлага бэлтгэн иргэдэд тарааж сурталчилж байгаа ба энэ талаарх мэдээллийг сайтад оруулсан.

v “Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ?” гэсэн мэдээллийг /ДАЗБХМ-тэн Д.Магвансүрэн/ сайтад оруулсан

v “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ? гэсэн мэдээллийг /ДАЗБХМ-тэн Д.Магвансүрэн/ сайтад оруулсан.

v Нээлттэй шүүхийн хүрээнд хамтарсан зөвлөгөөний талаарх /шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлын талаар/ мэдээллийг сайтад оруулсан

v Эрүү, Иргэний хэрэг хянан шийдвэрлэлт, шийдвэр тогтоол боловсруулан гаргалт, гардуулах үйл ажиллагааны мэдээг сайтад тогтмол оруулж байна.

3.28.Олон нийтийн санаа бодлыг сонсох, зөвлөгөө, лавлагаа өгөх чиглэлээр тусгай утас болох 70543485 гэсэн дугаартай утсыг Мэдээлэл лавлагааны албанд байршуулан ажиллаж байна. Уг утсаар 26 иргэн шүүхэд хандах “шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримт”-ын талаар мэдээлэл авсан байна. Мөн шүүгчийн туслахууд, Мэдээлэл лавлагааны албаны ажилтантай холбогдох Үүрэн телефоны 4 операторын утас, МЦХ-ны суурин утас ажиллаж байгаа ба энэ талаар иргэдэд мэдээллийг хүргэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ -НЭЭЛТТЭЙ УТАС” гарын авлага хийж иргэдэд тарааж байна.

Тус шүүхийн Тамгын газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтан багш нар болон ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, цаашид эрх зүйч мэргэжлийг сонгон суралцах сонирхолтой сурагчдад “Хуулийн байгууллагын ажилтаны мэргэжлийн онцлог”, “Эрх зүйч мэргэжил”-ийн талаар мэдлэг олгох зорилгоор төгсөх ангийн хүүхдүүдийг шүүхийн байранд урьж уулзалт, ярилцлага зохион байгууллаа.


3.29.Сум дундын 6 дугаар шүүх нь 2015 оны эхний хагас жилд 129 нэхэмжлэл хүлээн аваад 28 хэргийг хялбаршуулсан журмаар, 60 шүүх хуралдаанаар, 18 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 2 хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн, 2 нэхэмжлэлийг буцаасан, 1 хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 18 хэрэг байна. Эвлэрүүлэн зуучлагчаас 115 эвлэрлийн гэрээ, 55 шүүгчийн захирамж албадан гүйцэтгүүлэх хүсэлт, харьяалал тогтоолгож ирсэн иргэний хэрэг 1, давж заалдах журмаар гаргасан гомдол 7, даалгавар 6, хяналтын журмаар гаргасан гомдол 2-ыг хүлээн авч нэгдсэн системд бүртгэн, шүүгчдийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөгөөний 01 тоот тогтоолын 2-р хавсралтад заасан дарааллын дагуу шүүгч нарт хуваарилсан. Мөн энэ хугацаанд 280 иргэнд шүүхэд хэрхэн хандах талаар мэдээлэл лавлагаа өгч ажилласан.

-Эрүүгийн 80 хүнд холбогдох 59 хэрэг хүлээн авч шүүгдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч нарт хуваарилан 46 хэргийг 2015 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн байна.

-Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхэд адил шатны шүүхээс шилжиж ирсэн 1 хэрэг, 11 нэхэмжлэлийг хүлээн авч шүүгч нарт хуваарилан ажиллагаа явуулсан байна.

Сум дундын 6 дугаар шүүхэд иргэд байгуулагаас 93 өргөдөл, гомдол, хүсэлт холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу хүлээн авч хуулийн хугацаанд 93 өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

3.30. Тагнуулын Ерөнхий Газраас зохион байгуулсан нууцын эрхлэгч нарын сургалт 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа. Сургалтанд тус шүүхийн нууцын эрхлэгч Д.Загдбазар оролцож мэдлэг чадвараа дээшлүүлсэн байна.


Дөрөв.Шүүхийн цахим хуудасны хэвийн ажиллагааг хангах, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд эрхийн актууд оруулж байгаа ажиллагаанууд:

4.1.Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд 2015 оны 06 дугаар сарын 09-ний байдлаар нийт:

Ø Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх-

· шүүх хуралдааны зар-19

· шүүх хуралдааны-2 тойм

· шийдвэр-3

Ø Сум дундын 6 дугаар шүүхээс

· Шийдвэр-75

· Шийтгэх тогтоол-43

· Шүүх хуралдааны зар-92

· Шүүх хуралдааны тойм-83

http://www.shuukh.mn/ -нийтлүүлсэн байна.

4.2. Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, архивлах, дүрс бичлэгийн төхөөрөмжийг хэвийн ажиллах нөхцлийг хангах талаар онцгой анхаарч, Мэдээлэл технологийн ажилтан хариуцан Тамгын газрын дарга хяналт тавьж ажиллаж байна.

v Эрүү, иргэний хэргийн шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд одоогоор хэвийн ажиллагаатай байгаа. 2015 оны 01 сараас 6 сар хүртэл нийт 132 шүүх хуралдааны бичлэгийг бичиж архивлаж авсан байна. Үүнээс:

· Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бичлэг- 65

· Иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэг -55

· Захиргааны хэргийн шүүхийн хуралдааны -12 бичлэг байна.

2015 оны 05 сарын 05-нд Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны бичлэг баталгаажуулах болон архивлах журмын дагуу 2 шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан гаргаж бүртгэлд тусган гарын үсэг зуруулан хүсэлтийг шийдвэрлэсэн.

Шүүгч, болон шүүгчийн туслахуудын компьютерүүдийг шаардлагатай үед форматлаж дахин програмуудыг суулгаж байна. Иргэний нэгдсэн систем болон Захиргааны нэгдсэн системд шийдвэр оруулахад шаарддаг эрх зүйн акт нь устах юм бол заавал дахин компьютерийг фортамлах шаардлагатай байдаг тул шүүгчийн туслахууд болон нарийн бичгийн дарга нарын компьютерийг форматлаж дотоод сүлжээнд холбож принтерийг таниулж өгч байгаа бөгөөд одоогоор бүх компьютерүүд хэвийн ажиллагаатай байна.

Сум дундын 6 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн 65 шүүх хуралдааны тов 88 хэргийн оролцогчдод, иргэний хэргийн 68 шүүх хуралдааны товыг 128 оролцогчдод, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 3 шүүх хуралдааны товыг 18 оролцогчдыг шүүхэд дуудсан баримт болон утсаар мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан байна. Мөн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцох 14 иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Сум дундын 6 дугаар шүүхийн 88 шийдвэр 157 оролцогчдод, 46 хэргийн шийтгэх тогтоолыг 88 хэргийн оролцогчдод, эрүүгийн хэргийн 25, иргэний хэргийн 108 гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх албанд гардуулсан буюу хүргүүлэх ажлыг шуурхай хүргэж ажилласан байна.


Тав. Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд.

 

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах зорилгоор шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд тогтмол нийтэлж байгаагаас гадна өөрийн шүүхийн веб сайт, уулзалт ярилцлага, өдөрлөгийн хэлбэрээр сурталчилсан ба хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан доорх байдлаар ажиллаа.

-“Шүүхийн тухай багц хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх тухай” Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 05-р сарын 21-ний өдрийн 2/365 дугаар албан бичгийн дагуу тус шүүхээс төлөвлөгөө гарган Тамгын газрын даргаар батлуулан 2015 оны эхний хагас жилд аймаг, сум, багаас зохион байгуулсан өдөрлөгүүдэд 3 удаа хууль сурталчлан оролцсон байна.

-Шүүхийн үйл ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, иргэн хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд шударгаар явуулах, иргэдээс шүүхэд хандах хандлагыг сайжруулах үндсэн зорилгоор /”Эрүү, иргэний шүүх хурал дууссаны дараа шүүх хуралдаанд оролцогчдоос саналын хуудас ”, “Шүүхийн тамгын газрын ажилтнуудын зан харьцаа, ёс суртахууны талаар саналын хуудас ”,Шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар саналын хуудас ” гэх мэт 3 төрлийн саналын хуудсаар 2015 оны эхний хагас жилд нийт 659 иргэнээс санал авсан ба шүүхээс авч буй санал асуулгад оролцогчдоос эсрэг саналтай иргэн байхгүй байна. Иргэдээс авч буй саналын хуудсыг улирал бүр нэгтгэн дүгнэж зөвлөлгөөнд илтгэж танилцуулж хэвшсэн байна.

-Иргэдийн эрх зүйн мэдлэгт дөхөм болохуйц хэлбэрээр шүүхийн тухай багц хууль болон бусад хуулиудаар дор дурьдсан гарын авлага тараах материал бэлтгэн тарааж ажилласан байна.Үүнд:

Ø Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас

Ø Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг

Ø Захиргааны зөрчлийн тухай ойлголт, зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага

Ø Хэрэв та эрүүгийн хэргийн нэхэмжлэгч, иргэний хариуцагч бол

Ø Гэрлэлт цуцлах журам

Ø Хэрэв та сэжигтэн бол

Ø Иргэний хэргийн оролцогч тэдгээрийн эрх, үүрэг

Ø Шүүх хуралдааны дэг, дэг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Ø Хуулийн байгууллагуудын тогтолцоо

Ø Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Ø Хөдөлмөрийн гэрээ

Ø Шүүхэд мэдүүлэх эрх

Ø Хэргийн оролцогчийн үүрэг

Ø Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа

Ø Хөдөлмөрийн хуулинд заасан ажил амралтын цаг

Ø Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт

Ø Цалин хөлс олговор

Ø Хэрэв та хохирогч бол

Ø Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль

Ø Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Ø Шүүхийн захиргааны тухай хууль

Ø Монгол Улсын шүүхийн тухай хууль

Ø Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

Ø Хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны хугацаа гэсэн сэдвүүдээр гарын авлага тараах материал бэлтгэн шүүх өөрийн байрнаас иргэдэд тараан ажиллаж байна.

Шүүхийн албан байр, шүүхийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлж “Эрүүл ногоон орчин” аяныг үргэлжлүүлэх зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүхийн урд талын талбайг цэцэгжүүлэн, 2 хажуу талыг бүрэн зүлэгжүүлэн, 2 төрлийн 15 ширхэг модыг шүүхийн хашаан дотор нэмж тарьж ургуулж байна.

Зургаа.Шүүн таслах ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, хэргийн хөдөлгөөнийг удирдах чиглэлээр:

2015 оны эхний хагас жилд Сум дундын 6 дугаар шүүхээр Эрүүгийн 46 хэрэг, иргэний 88 хэргийг шийдвэрлэсэн ба Захиргааны арга хэмжээ 89, Хянан магадлан 33-ыг тус тус шийдвэрлэсэн байна. Шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, шүүх хуралдааныг тасралтгүй хэвийн явуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.

Өмнөх оны хагас жилийн байдлаар эрүүгийн 33 хүнд холбогдох 24 хэргийг хүлээн авч 22 хэрэг шийдэж 30 хүн ял шийтгүүлж байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 80 хүнд холбогдох 59 хэргийг хүлээн авч 46 хэргийг шийдвэрлэж 45 хүн ял шийтгүүлсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээж авсан хэрэг 35 хэрэг буюу 59,4 хувиар, хүн 47 буюу 58.7 хувиар, шийдвэрлэсэн хэрэг 24 буюу 52,5 хувиар, ял шийтгүүлсэн хүн 15 буюу 33,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Захиргааны арга хэмжээ авсан байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 буюу 10,2 хувиар буурсан байна.

Иргэний хэрэг өмнөх онд 113 хэрэг шийдвэрлэж байсан бол энэ онд 88 хэрэг шийдвэрлэсэн нь 25 хэрэг буюу 22,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар 2015 оны эхний хагас жилд /тайлангийн эхний үлдэгдэл 2 өргөдөл/ иргэдээс 152 өргөдөл нийт 154 өргөдөл хүлээн авснаас 1 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 134 өргөдлийг шийдвэрлэж 114 эвлэрлийн гэрээг хийсэн ба дуусгавар болгосон тэмдэглэлээр 20 өргөдөл шийдвэрлэсэн байна. Одоо 19 өргөдлийн үлдэгдэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эвлэрүүлэн зуучлагчид хүлээн авсан өргөдөл дариу 3 дахин өссөн байна.

Захиргааны хэргийн шүүх 2015 оны эхний хагас жилд 1 хэргийн үлдэгдэлтэй байсан ба 11 нэхэмжлэл нэмж хүлээн авч 4 хэргийг шийдвэрлэж 2 хэргийг шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 1 нэхэмжлэлийг буцаасан байна.1 хэргийн үлдэгдэлтэй, 1 хэрэг шилжиж ирсэн байна.

Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны эхний хагас жилд хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал хүлээн авсан нэхэмжлэл 3 буюу 20 хувиар буурсан, шийдвэрлэсэн хэргийн хувьд өсөлт бууралтгүйгээр энэ онд болон өмнөх онд 4 хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхийн Тамгын газраас шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэдээ хэргийн оролцогчдыг дуудан ирүүлэхэд шаардлагатай телефон утас /АТС/-ыг шүүгчийн туслахуудын өрөөнд суурилуулж, мөн үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайлийн 1 жилийн эрхтэй утаснуудыг тавьж, шүүгчтэйгээ холбогдох дотуур холбоог тавьж өгсөн нь шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон.

“Иргэний нэгдсэн систем” болон Захиргааны шүүхийн “бүртгэл хяналт”-ын программын хэвийн ажиллагааг хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Мөн “Иргэний нэгдсэн систем”-ийг алдаагүй зөв хэрэглэхийн тулд тухай бүр нь гарсан алдааг холбогдох шугамаар асууж дор бүр нь засуулж ажиллаж байна.

Шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор 2 хурлын танхимтай болсон ба хурлын танхимын тавилга төхөөрөмж шинэчлэгдсэн төдийгүй 2 танхим тус тусдаа зөвлөлдөх тасалгаатай, зөвлөлдөх тасалгаанд номын шүүгээ байрлуулж, шүүгч нарт хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинэ батлагдсан хуулийг нийтэлсэн Төрийн мэдээлэл сэтгүүлийг дугаар алгасахгүй тараан өгч байгаа төдийгүй шүүхэд ашиглагдаж байгаа бүх компъютерүүдэд “Legal info” сайттай холбосноор хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг тухай бүр нь сүүлийн байдлаар ашиглах боломжтойгоор холбож өгсөн байна.

Эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах ажилтаныг Тамгын газрын даргын тушаалаар томилж ажлуулж байна. 2015 оны эхний хагас жилд Эрүүгийн нийт 29 хэрэгт 29 эд мөрийн баримт дагалдаж ирсэн ба 10 хэргийн 15 эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах буюу холбогдох эзэнд нь буцаан олгосон байна.

ШЕЗ-ийн 2014-01-10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх тухай” журмын дагуу эд мөрийн баримтыг устгахдаа Тамгын газрын даргын тушаалаар комисс томилж шийдвэрлэж байгаа ба устгах хугацаа болсон 10 хэргийн эд мөрийн баримтыг устгуулахаар Тамгын газрын даргын 2015.01.27-ний өдрийн А/06 дугаар тушаалаар, 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн А/13 дугаар тушаалаар, 2015.03.17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар, 2015.04.01-ний өдрийн А/25 дугаар тушаалаар, 2015.05.26-ны өдрийн А/35 тушаалаар тус тус комисс томилж шийдвэрлэсэн ба томилогдсон ажилтнууд холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.

Одоо 19 эрүүгийн хэргийн 19 эд мөрийн баримт тогтоол хүчин төгөлдөр болоогүй буюу зарим хэрэг нь шийдвэрлэгдээгүй тул хадгалагдаж байна.

2015 оны хагас жилийн байдлаар сар бүрийн 20-ны өдөр буюу нийт 6 удаа Тамгын газрын ажилтнуудын зөвлөгөөнийг хийж шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих ажлын талаар танилцуулга сонсож, үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар ярилцаж ирлээ.

-Тамгын газар сар бүрийн зөвлөлгөөнд хэлэлцэх асуудлаа удирдамжинд тусган батлуулж ажил хариуцсан хүмүүс чиглэл чиглэлээрээ мэдээллээ хийж алдаа дутагдлаа ярилцаж засах байдлаар тухайн зөвлөлгөөнийг үр дүнтэй хийж хэвшсэн болно.

Сар бүрийн зөвлөгөөнөөр Тамгын газрын ажилтнуудын ажлын цаг ашиглалтын тооцоог гарган хэлэлцүүлж байна.

Мөн 1 удаа хариуцлагатай эргүүлийг Тамгын газрын даргын тушаалаар томилон ажлуулж, эргүүлийн хугацаанд гарсан асуудал тухайн үеийн нөхцөл байдлын талаар илтгэх хуудсаар мэдээлэл авч ажлын материал бүрдүүлж ажиллаж байна. Хариуцлагатай эргүүл томилж ажиллуулж байгаа талаар Тахарын албанд мэдэгдэж тушаалын хувийг хүргүүлж ажилласан байна.

Шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, мэдэгдэх, гүйцэтгэх хуудас, бусад эрх зүйн баримт бичгүүдийг хэргийн оролцогчдод хүргүүлж байгаа талаарх шүүгчийн туслах, бичиг хүргэгчийн ажлыг 2015 оны 05 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд шалгаж илтгэх хуудсыг Тамгын газрын зөвлөгөөнд танилцуулан хувийг шүүхүүдэд хүргүүлж танилцуулан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Шүүгчийн туслахууд ”хэргийн хөдөлгөөний стандартын дагуу гүйцэтгэх ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд хийж дүнг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн, гаргасан алдааг дор нь засуулж үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа ба шүүгчийн туслахуудад үүрэг даалгавар өгч биелэлтийг шалгадаг бүртгэл зэргээр өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа ба шүүгчийн туслахуудын Хэргийн хөдөлгөөний стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа байдлаар нь үр дүнгийн гэрээг нь үнэлж дүгнэж ажиллаж байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хуулийн хугацаанд гаргаж буй эсэхэд бүртгэлээр хяналт тавьж Тамгын газрын сар бүрийн зөвлөгөөн болон шүүгчдийн зөвлөгөөнд хэлэлцүүлэн ажиллаж байна.

Эд мөрийн баримт хадгалалт шийдвэрлэлтийн байдлыг 2015 оны 05 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд шалгаж, илтгэх хуудсыг Тамгын газрын зөвлөгөөн болон шүүгчдийн зөвлөгөөнд хэлэлцүүлэн ажилласан.

Шүүхийн хэмжээнд хэрэг, баримтын нууц хадгалалт хамгаалалт ямар хэмжээнд байгааг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шалгаж, илтгэх хуудсыг Тамгын газрын зөвлөгөөн болон шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн ажилласан.


Шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүртээмжтэй тогтмол мэдээллэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын “ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ” сэтгүүлд улирал бүрийн шүүн таслах ажиллагааны тоймыг нийтлүүлж байна.

 

Эрүү, иргэний хэргийн гүйцэтгэх хуудасны бичилт, хүргэлтийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шалгаж илтгэх хуудсыг Тамгын газрын зөвлөгөөн болон шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулсан.

Мэдээлэл технологийн чиглэлээр:

Шүүхийн цахим хуудасны хэвийн ажиллагаа, мэдээ, мэдээллийн баяжилтыг тогтмол хийх зорилгоор дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Тамгын газрын даргын үүрэг даалгавар болох шүүхийн цахим санд өөрчлөлт оруулж нэмэлт цэсүүдийг суулгаж, доторх мэдээллүүдийг өөрчилсөн. Үүнд:

· Шүүхийн шинэчлэгдсэн байршил, харьяалагдах сумуудын байршил

· Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны анхан шатны шүүх, Шүүхийн Тамгын газрын танилцуулга

1. Говьсүмбэр шүүх гэсэн дэд цэсэнд:

· Түүхэн замнал

· Шүүгчийн алдрыг магтья дуу

· Спорт

· Урлаг

2. Аймгийн дурсгалт газрууд зэрэг орсон мэдээлэлтэй.

3. Мэдээ, мэдээлэл гэсэн дотор: Шүүн таслах ажиллагааны схемчилсэн мэдээлэл, улирлын болон хагас бүтэн жилийн мэдээлэл

· Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал – зуучлагчийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл, эвлэрүүлэн зуучлалын хууль

· Хуулийн нэгдсэн сан гэсэн цэсийг дарахлаах шууд legalinfo-той холбогдохоор хийсэн.

· Үйл ажиллагааны журмууд : Тамгын газар болон мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам орсон.

· Шинээр гарч байгаа дүрэм журмууд гэсэн шинэ цэс байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарсан дүрэм журмуудтай холбож өгсөн.

· Шүүхийн тухай багц хуулиудыг хийсэн.

Ø Файл шэйр хийж gogo.mn –ний шаретэй холбосон гэх мэт цэснүүдийн өөрчлөлтийг хийсэн.

Ø Санхүүгийн булан болох: Шилэн дансыг нээж өгч төсвийн мэдээллүүд тавигдаж байгаа.

-Цахим сан дах мэдээллүүдийг шинэчлэлтийг хянаж Мэдээлэл лавлагааны албаны ажилтанд тухай бүр зөвлөгөө өгч шилэн дансны мэдээлэллийг өөрөө хариуцан ажиллаж байна. Мөн сайт ip хаяг өөрчлөгдөж ямар нэгэн асуудал үүсэхэд Үндэсний дата төвтэй холбогдон засаж байна.

Шүүхийн цахим хуудасны ажиллагааг хэвийн байлгах ба Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд эрхийн актууд оруулах

Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд 2015 оны 06 дугаар сарын 09-ний байдлаар нийт:

Ø Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх-

· шүүх хуралдааны зар-19

· шүүх хуралдааны-2 тойм

· шийдвэр-3

Ø Сум дундын 6 дугаар шүүхээс

· Шийдвэр-75

· Шийтгэх тогтоол-43

· Шүүх хуралдааны зар-92

· Шүүх хуралдааны тойм-83

http://www.shuukh.mn/ -нийтлүүлсэн байна.

Хэрэг бүртгэлийн JUDGE- 2005 программын хэвийн ажиллагааг хангах мэдээний баазыг архивлан, бааз шинэчлэх

Server болох толгой компьютер нь одооны байдлаар хэвийн ажиллагаатай ажиллаж байгаа. 2014 оны JUDGE- 2005 эрүүгийн хэргийн шинэ баазыг ямар нэгэн алдаа зөрчилгүй үүсгэж шүүн таслах ажиллагаандаа хэрэглэж байгаа бөгөөд программд нэвтрэхэдээ NARANCHIMEG гэсэн эрхээр хандаж орж байна. ЗХШ-ийг GANBAT, шүүхийн админ эрх ADMINISTRATOR гэсэн нэрээр ханддаг болсон. Judge 2005- программ дээрээс улсын тэмдэгтийн хураамж боддог тул шинэ оны бааз дээр улсын тэмдэгтийн хураамжийг засаж одоогоор хэвийн бодож байна.

Шүүхийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор шүүхийн орчныг хяналтын камертай болгох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх

Шүүхийн 1,2,3-р давхар болон гадаах автомашины гражийг камержуулж холболтууд хэвийн ажиллагаатай байгаа бөгөөд үүдний харуул дээр хяналтын дэлгэц байршуулсан байна. Шүүхийн байрны урд хэсгийг харах камерыг 2015 оны 02 дугаар сард суурилуулсан бөгөөд энэхүү нэмэлтээр камер суурилуулахад үүдэнд харагдах дэлгэц дээр 16 камерын үйл явцыг хянах боломжтой DVR-шинээр авч тавьсан. Камерт хэрэглэгчийн нэр, нууц үгийг шинээр үүсгэсэн. /user name: court123, password: shuukh/ Камерны бичлэгүүдийг өдөр бүр тогтмол шалгаж байна. Мөн шүүхийн баруун тал болон зүүн талыг харах камернууд шаардлагатай тул Шүүхийн Ерөнхий зөвлөл рүү ашиглагдаж байгаа камер болон шаардлагатай камернуудын судалгаа,камерын суурилуулахад шаардагдах сүлжээний утас болон утас далдлагчийн тооцоог гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэдээлэл технологийн реферэнт Д.Алтанбаганд хүргүүлсэн. Одоогоор ашиглагдаж буй камернуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллаж байна.

Тахарын хэсгийн харуул хуягуудын ажлыг өглөө бүр тогтмол камерын хяналтын бичлэгийг шалгаж тэмдэглэл хөтлөн баримтжуулж Тахарын хэсгийн даргад тухай бүр танилцуулж гарсан зөрчил дутагдалыг арилгуулж ажиллаж байна.

-Сум дундын шүүхийг принтертэй болгох

-Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирсэн принтерийг 2015 оны 03 дугаар сард Сум дундын 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Д.Эрдэнэжаргалд холбож принтерийг шарелэсэн бөгөөд Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгч Б.Наранчимэг, Б.Баттулга, Б.Аминчимэг шүүгч нарт шинэ принтерийг тавьж шүүгчийн туслахуудтай нь холбож өгсөн. Мөн дотоод ажил зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Магвансүрэнд шинэ принтер тавьж мэдээлэл лавлагааны ажилтан, нярав, нарийн бичгийн дарга нар, арвихын эрхлэгчийн компьютерүүдийг толгой принтерлүү таниулж одоогоор шүүн таслах ажиллагаа болон бусад ажлууд хэвийн явагдаж байна.

ХАСХОМ-ын тухай бүрд нь холбогдох албан тушаалтнаар хийлгэж Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлж байх

2014 оны ХАСХОМ-ыг Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгч 4, захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгч -3 Тамгын газрын дарга-1, нягтлан бодогч-1, эвлэрүүлэн зуучлагч-1, төрийн захиргааны албан хаагч-8 туслах, нийт 18 хүний ХАСХОМ-ыг /www.meduuleg.iaac.mn/ цахимаар мэдүүлж цаасаар авч шүүгч нар болон Тамгын газрын даргын ХАСХОМ-ын мэдүүлгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлээд баталгаажуулалтуудыг хийгээд 2014 оны ХАСХОМ-ын ажиллагааг дууссан. Мөн шинээр ажилд томилогдож байгаа ажилтны мэдүүлгийг 30 хоногийн дотор гаргуулж ажилтны бүртгэлийг цахимаар мэдүүлж байна.

-Хүүхэд оролцоотой хэрэгт хүүхдийг шүүх хуралдааны танхимд оруулахгүй үүднээс хүүхдийн өрөөг тохижуулж бүрэн тоног төхөөрөмжүүдээр хангаж Иргэний шүүх хуралдааны танхимын төхөөрөмжийг хүүхдийн өрөөний телевиз болон камер, микрофоноор холболт хийж шүүн таслах ажиллагаандаа хэрэглэж байгаа бөгөөд одоогоор хэвийн ажиллаж байна.

Долоо. Шүүхийн хүний нөөцийг удирдах чиглэлээр:

Тус шүүх нь хүний нөөцийг дараах байдлаар бүрдүүлж байна.Үүнд: ТЗ-ны албан тушаалд ажилтан авахдаа Төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах байдлаар Төрийн албаны болзол шаардлага хангасан ажилтанг шилж сонгож сул орон тоог нөхөж байна.

-2015 оны эхний хагас жилийн байдлаар байдлаар ТЗ-ны албан тушаалд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-1 нөхөж авсан байна.

-Тус шүүхийн Төрийн захиргааны албан хаагчдаас тангараг өргөөгүй байсан 3 ажилтанг болзол шаардлага хангасан тул Төрийн жанхэнэ албан хаагчийн тангараг 7 сарын 8-ны өдөр тангараг өргүүлэхээр товлогдоод байна.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын сул орон тоог нөхөхдөө хууль, дүрэм журмыг сайтар баримтлан шүүхийн ажилтаныг сонгон шалгаруулах журмын дагуу ажилд авч байна.

-Шүүгч, ажилтнуудын бүрэлдэхүүн хөдөлгөөний талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн прораммд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн шивж оруулан, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгч гарын үсэг зурсан.

-Шүүхийн хүний нөөцтэй холбоотой мэдээг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны дотор Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл болон Говьсүмбэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэст гарган хүргүүлсэн.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/740 тоот “ Хүний нөөцийн программ” албан бичгийн дагуу 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улсын Шүүхийн хүний нөөцийн систем”-д шүүгч 7, төрийн захиргааны албан хаагч 12, төрийн үйлчилгээний албан хаагч 9, нийт 28 хүний талаарх мэдээллийг бүрэн шивж оруулан холбогдох мэргэжилтэнд утсаар мэдэгдэж ажилласан.

Тус програмын admin эрхийг ЗБХМ Д.Магвансүрэн хариуцан ажиллаж байна.

Тус шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр 14-ний өдрийн 03/08 тоот албан бичгээр Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгч Б.Аминчимэг, Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг нарыг “Шүүхийн тэргүүний ажилтан” тэмдэгээр, Сум дундын 6 дугаар шүүхийн шүүгч Б.Наранчимэгийг “ ШЕЗ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулахаар холбогдох материалыг хүргүүллээ.

- Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тогтоолоор Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэгийг “Шүүхийн тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсан.

-Төрийн Албаны Зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Тамгын газрын дарга Д.Сувд шагнагдсан.

Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл бусад төслүүдээс зохион байгуулагддаг сургалтанд шүүгч, шүүхийн ажилтнууд хамрагдсан байдал:

- Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулсан “Архив албан хэрэг хөтлөлтийн онол арга зүй” “Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын арга зүй, зохион байгуулалт” сэдэвт сургалтанд Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Загдбазар оролцсон.

-Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд” зориулсан сургалт МТМ Э.Батзул оролцсон.

-Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан “шүүхийн нягтлан бодогч” нарын сургалтанд ня-бо Д.Бадамгэрэл оролцсон.

-Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Ханнс зайделын сан, Эрх зүйн боловсрол олгох академитай хамтран 2015 оны 05 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “шүүхийн шинэ ажилтан”-ы сургалтанд шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцсон.

-Монгол Улсын Дээд шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Дорноговь аймаг зохион байгуулсан “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаар практик судлах” сургалтанд бүх шүүгч нар оролцсон.

- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж буй олон хувилбарт болон чөлөөт сонголтын тогтолцоо бүхий шүүхийн сургалт Архангай аймгийн Цэнхэр суманд 2015 оны 06 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг сургалтанд Тамгын газрын дарга Д.Сувд, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн нар оролцсон.

Тус шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудыг мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, сургах ажлыг жил бүр зохион байгуулж байдаг. Одоогоор тус шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Хууль зүйн магистр хамгаалсан 4 шүүгч, 2015 оны 02 дугаар сард Тамгын газрын дарга Д.Сувд, шүүгчийн туслах Б.Болормаа нар хууль зүйн магистр хамгаалсан байна. Шүүхийн үйлчилгээний албан хаагчдаас Их, дээд сургуульд 1 ажилтан суралцаж байна. Коллежид 2 ажилтан суралцаж мэргэжлийн үнэмлэх,дипломтой боллоо.

Тус шүүхэд ИЗОУИС-ын 2 оюутан 14 хоногийн хугацаатай танилцах дадлага, 1 оюутан 45 хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийж байна. Тус оюутнуудыг дадлагажуулах ажлыг үр нөлөөтэй хийлгэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчидтай 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулсан.

2015 оны эхний хагас жилийн Төрийн захиргааны албан хаагчдын үр дүнгийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дүгнэж үр дүнгийн урамшуулал олгож ажиллаа.

Тус шүүхийн 7 шүүгчийн хувийн хэргийн бүрдлийг хангуулж Нууцын эрхлэгч Д.Загдбазарт хүлээлгэн өгч “нууцын” зэрэглэлд бүртгүүлсэн ба 23 ажилтны хувийн хэргийг зохих журмын дагуу шинэчлэн ажилласан.

ШЕЗ-ийн даргын 2014 оны 10 дугаар 03-ны өдрийн 175 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн Захиргааны ажилтаны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлага”-ын нийтлэг журам хэрэгжүүлэх зорилгоор доорх ажлыг зохион байгуулж ажилласан.

-Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 01дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Хяналтын талоны” системд нэвтрүүлэх журам, талоны загварыг баталж, Шүүхийн ажилтануудыг “Хяналтын талоны систем”-д нэвтрүүлэн ажлуулж бүх ажилтнуудад Хяналтын талоныг бүртгэлээр өгч талонд дурьдагдсан зөрчил гаргасан ажилтаны талоныг цоолж үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэг үзүүлэлтэд тооцон ажиллаж байна.


Найм. Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах чиглэлээр:

 

Тус шүүхийн санхүү нь шүүгчдийн хараат бус байдлыг хангах шүүн таслах ажлыг тасралтгүй явуулахад санхүүгийн талаас шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь тасралтгүй авч ажиллаж байна. 2015 оны 06 сарын 20 -ний байдлаар тус шүүх нь 331076,7 мянган төгрөгний санхүүжилт орж 299202,2 мянган төгрөгний зарцуулалт хийж 34682,3 мянган төгрөгний үлдэгдэлтэй байна.

2015 оны энхий хагас жилийн үндсэн хөрөнгө, бараа материалын тооллогыг Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон тооллогын комисс 2015 оны 06 дугаар сарын 18-19 -ны өдрүүдэд тоолж хугацаандаа дуусгалаа.

Шүүхийн санхүү нь Тооцоолох ХХК-хийн Acalous програмаар өдөр дутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн “Тооцоолох” ХХК-ны “Аcolous” няравын программыг суулгуулж санхүүгийн анхан шатны ажиллагаа хийгдэж байна. 2015 оны 2 дугаар сард ТӨХороо болон ШЕЗөвлөлд үндсэн хөрөнгийн хөдлөлийн тайлан ТӨХ 11, ТӨ 12 маягтаар, ТӨЭ Гэрээний хамт хийж цахимаар болон цаасаар хугацаанд нь хүргүүлсэн. 2015 оны 6 дугаар сард ТӨХ-оос орон нутагт явагдсан сургалтанд хамрагдан төрийн өмчийг эзэмшүүлэн гэрээг 98 % буюу “А” үнэлгээтэй дүгнүүлсэн.

Мөн Татварын Ерөнхий газраас зохион байгуулсан цахим тайлангийн сургалтанд хамрагдсан. Нийгмийн даатгал, татварын тайланг хугацаанд нь цахимаар болон цаасаар хүргүүлж байна.

Шүүхийн санхүүгийн ажил болон мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тайланг Тамгын газрын сар бүрийн зөвөлгөөнд танилцуулж байна.

Мөн шүүхийн цахим хуудсанд мэдээлээ оруулж төсвийн ил тод байдлын самбар, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн шилэн дансны мэдээллийг 2015 оны 1 дүгээр сараас эхлэн оруулж ажиллаж байна.

2015 оны санхүүгийн тайланг 1 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Аудитын газарт оруулж зөрчилгүй дүгнэлт авч тайланг ШЕЗөвлөлд хүргүүлсэн.

Ес. Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр:

Монгол Улсын шүүхийн цахим сан “SHUUKH” АППЛИКЕЙШН-ийг орон нутгийн иргэдэд сурталчлах зорилгоор шүүхийн Тамгын газраас “SHUUKH” АППЛИКЕЙШН-ийг гарын авлага хэлбэрээр хэвлэж шүүхийн Мэдээлэл лавлагааны алба өөрийн байрнаас болон нээлттэй хаалганы өдөрлөг, албан байгууллагуудад хууль сурталчлах ажлын хүрээнд иргэдэд тараан ажиллаж байна.

Мэдээлэл лавлагааны алба нь 2015 оны эхний хагас жилд 229 хүнд мэдээлэл лавлагааг өгсөн байна.

Мөн Аймгийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 23 хүнд холбогдох шийтгэх тогтоолын хуулга, 16 иргэний хүсэлтээр шийдвэр, захирамжийн хуулбарыг архивын материалаас хайлт хийн гаргаж өгч ажилласан.

2015 оны эхний хагас жилд нийт 580 ширхэг гарын авлага тараах материалыг Мэдээлэл лавлагааны алба өөрийн байрнаас болон нээлттэй хаалганы өдөрлөгүүдээр тарааж бүртгэлжүүлсэн байна.

2015 оны эхний хагас жилд 23 дугаар бүхий 220 ширхэг “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийг хүлээн авч шүүгч, ажилтнуудад бүртгэлээр тараасан байна.

Шүүгчийн туслахууд, Мэдээлэл лавлагааны албаны ажилтантай холбогдох үүрэн телефоны 4 операторын утас, МЦХ-ны суурин утас ажиллаж байгаа ба энэ талаар иргэдэд мэдээллийг хүргэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ -НЭЭЛТТЭЙ УТАС” гарын авлага хийж иргэдэд тарааж байна.

Мөн шүүхийн WWW.COURT.GS.GOV.MN сайтад Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын тайлан мэдээг тухай бүр тогтмол байршуулж иргэдэд мэдээлж байна.

Аймгийн холбооны National суваг телевиз, “Шинэ-Чойр” телевизээр “Шүүхийн тухай багц хууль”-ийн шторк мэдээллүүд явуулж байна

ЧОЙРЫН ТОЛЬ СОНИНД:

ü 2014 оны шүүн таслах ажиллагааны тойм

ü “Шүүхийн талаарх мэдээллийг гар утаснаасаа авдаг боллоо” сэдвээр / шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд/ ярилцлага өгч нийтлүүлсэн.

ü “Нээлттэй шүүх хамтарсан зөвлөлгөөн” –ний талаар мэдээллийг нийтлүүлсэн

ü “Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ?” сэдвээр /Шүүхийн ДАЗБХМэргэжилтэн Д.Магвансүрэн/ мэдээлэл нийтлүүлсэн.

ü “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвээр /Шүүхийн ДАЗБХМэргэжилтэн Д.Магвансүрэн/ мэдээлэл нийтлүүлсэн.

ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТСЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ СЭДГҮҮЛД:

- 2015 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тоймыг нийтлүүлсэн.

ОРОН НУТГИЙН LED ДЭЛГЭЦЭЭР:

Шүүхийн тухай багц хуулийн шторк мэдээллүүдийг цацаж байна. Үүнд:

ü Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

ü Шүүхийн захиргааны тухай хууль

ü Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

ü Монгол Улсын Шүүхийн тухай хууль

ü Шүүхийн Ерөнхй Зөвлөлөөс гаргасан бусад шторкууд.

ü Шүүх аппликейшн /шүүхийн талаарх мэдээллийг гар утаснаасаа авдаг болсон/

ü Иргэдэд үйлчлэх “Нээлттэй шүүх-Нээлттэй утас” зэрэг шторкуудыг цацаж байна.

Шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/23 тоот тушаалаар “Шүүхийн шинэтгэлийг олон нийтэд хүргэх зорилгоор сургалтын багийг 3 хүний бүрэлдэхүүнтэй”-ээр байгуулан тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг төлөвлөгөөний дагуу доорхи сургалтуудыг явуулсан.


· 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн ажилчдын хүсэлтээр хууль сурталчлах багийн гишүүн Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг, ДАЗБХМэргэжилтэн Д.Магвансүрэн, нарийн бичгийн дарга Г.Билгүүнбаяр нар очиж Шүүхийн үйл ажиллагааны талаарх болон шүүхэд хэрхэн хандах талаар зөвлөгөө өгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Архины хор хөнөөл, уршгийн талаар сургалт зохион байгуулж, 28 иргэнээс санал авч ажилласан.

· Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хүсэлтээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, ДАЗБХМ-тэн Д.Магвансүрэн нар “Шүүхийн тухай багц хууль” “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд нийт 30 багш, ажилтан албан хаагчид хамрагдсан ба сургалтанд хамрагдсан хүмүүсээс 3 төрлийн санлын хуудсаар санал авч ажиллсан.

· Говьсүмбэр аймгийн “Тохижилт сүмбэр” ОНӨҮГ-ын хүсэлтээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, МЛА-тан Б.Болормаа нар Шүүхийн тухай багц хууль, “Архины хор нөлөө” сэдвээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд нийт 30 ажилтан албан хаагчид хамрагдсан ба сургалтанд хамрагдсан хүмүүсээс 3 төрлийн саналын хуудсаар санал авч “SHUUKH” АППЛИКЕЙШН, “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ- НЭЭЛТТЭЙ УТАС” гарын авлагуудыг иргэдэд тарааж ажилласан.


· 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн ажилчдын хүсэлтээр хууль сурталчлах багийн гишүүн ДАЗБХМэргэжилтэн Д.Магвансүрэн, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүгч З.Ганзориг нар очиж Шүүхийн үйл ажиллагааны талаарх болон шүүхэд хэрхэн хандах талаар зөвлөгөө өгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Архины хор хөнөөл, уршгийн талаар сургалт зохион байгуулж, 28 иргэнээс санал авч ажилласан.


· Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох, аймаг орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийгмийн ажилтнуудтай уулзаж тэдэнд шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлын талаар ойлголт өгөх зорилгоор тус шүүхийн Тамгын газраас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт зөвлөлгөөн зохион байгууллаа. Уулзалтад нийт 30 байгууллагын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, нийгмийн ажилтнууд оролцож санал бодлоо солилцсон.

УУЛЗАЛТААР:

- Шүүх байгуулах тухай хууль, шүүхийн бүтэц зохион байгуулалтын талаар / ТГД Д.Сувд /

- “Нээлттэй шүүх цахимжилт” сэдвээр /МТМ-тэн Э.Батзул/

- “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчдийн оролцоо” сэдвээр /ЗХАШ 5-р шүүхийн шүүгч З.Ганзориг/

- Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар / ДАЗБХМ-тэн Д.Магвансүрэн/ танилцуулж хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнуудтай санал солилцсон.

· 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “ИРГЭДТЭЙ АЖИЛЛАХ-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” Шивээговь суманд болсон. Уг өдөрлөгт Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийг төлөөлж тус шүүхийн хууль сурталчлах багийн гишүүн Д.Магвансүрэн, Б.Нандинчулуун, Г.Билгүүнбаяр, Ч.Сайнзаяа нар оролцож хууль сурталчлах ажлыг зохион байгуулсан ба Шүүхийн захиргааны тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Шүүхийн үйл ажиллагаа болон Тахарын албаны талаар иргэдэд мэдээлэл өгч нийт 22 иргэнд шүүхэд хэрхэн хандах талаар зөвлөгөө өгч, 51 иргэнээс санал авч ажилласан.


Шүүхийн үйл ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг олон нийтэд нээлттэй ид тод байлгах, иргэн хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд шударгаар явуулах, иргэдээс шүүхэд хандах хандлагыг сайжруулах үндсэн зорилгоор 3 төрлийн саналын хуудсаар 2015 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс санал авсан ба дараах байдлаар санал асуулгын дүнг нэгтгэн дүгнэлээ. Үүнд:

 

НЭГ. ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ДУУССАНЫ

ДАРАА АВСАН САНАЛ АСУУЛГЫН ХУУДАС

1-р асуулт: Шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг зөв тайлбарлан ойлгуулсан эсэх гэсэн асуултанд судалгаанд оролцсон 51 хүний 47 буюу 92 хувь хангалттай сайн зөв тайбарлаж ойлгуулсан, 4 хүн буюу 8 хувь нь дунд зэрэг гэж хариулсан байна.


2-р асуулт: Шүүгч болон туслах ажилтнаас таныг дуудаж ирүүлсэн атлаа ямар нэгэн ажиллагааг хийлгүй буцаасан, хүлээлгэсэн тохиолдол гарсан эсэх гэсэн асуултанд 53 хүн санал өгснөөс 48 буюу 90 хувь хүнд суртал гаргаагүй, 2 хүн буюу 4 хувь нь ажиллагаа хийгээгүй буцаасан, 3 хүн буюу 6 хувь нь дуудаж ирүүлээд удаан хугацаагаар суулгасан гэж хариулсан байна.


3-р асуулт: Шүүгч танд хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгсөн эсэх гэсэн асуултанд 38 хүн санал өгснөөс 38 буюу 100 хувь эрх үүргийг зөв тайлбарлаж өгсөн гэсэн байна.

4-р асуулт: Шүүгч болон туслах ажилтан зан харьцааны доголдол гаргасан эсэх гэсэн асуултанд 49 хүнээс 44 буюу 90 хувь нь зөв боловсон хаьцсан, 5 хүн буюу 10 хувь нь зан харьцааны доголдол гаргасан гэж хариулсан байна.


ХОЁР. ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛЧДЫН ЗАН ХАРЬЦАА,

ЁС СУРТАХУУНЫ ТАЛААР АВСАН САНАЛ АСУУЛГЫН ХУУДАС

Шүүхийн Тамгын газрын албан хаагчдын зан харьцаа, ёс суртахууны талаар 135 иргэнээс санал авснаас:

1-р асуулт: Шүүгчийн туслахууд болон мэдээлэл лавлагааны албаны ажилтан таньд хэрэгцээтэй асуудлын талаар хууль ёсны талаас нь зөв тайлбарлан ойлгуулж байна уу? гэсэн асуултанд 56 хувь буюу 78 иргэн тийм, 10 хувь буюу 13 иргэн үгүй, 31 хувь буюу 40 иргэн огт хариулаагүй, мэдэхгүй 4 хүн буюу 3 хувь байна.

2-р асуулт: Шүүхийн бичиг хүргэгчийн зан харьцаа, ёс суртахуун гэсэн асуултанд 55 хувь буюу 75 иргэн сайн, 44 хувь буюу 59 иргэн мэдэхгүй, 1 хувь буюу 1 хүн зан харьцаа муутай гэж хариулсан байна.


3-р асуулт: Шүүхийн бусад ажилтнуудын зан харьцаа, ёс суртахууны талаар гэсэн асуултанд 54 хувь буюу 72 иргэн сайн, 33 хувь буюу 45 иргэн сайн мэдэхгүй, 13 хувь буюу 18 иргэн хариулаагүй байна.


4-р асуулт: Шүүхийн үйлчилгээ танд ямар санагдав, хүнд суртал чирэгдэл байна уу? гэсэн асуултанд 36 хувь буюу 48 иргэн түргэн шуурхай үйлчилгээтэй хүнд сурталгүй, 47 хувь буюу 64 иргэн сайн мэдэхгүй, 16 хувь буюу 22 иргэн үйлчилгээ муутай, 1 хувь буюу 1 хүн хариулаагүй байна .


 

ГУРАВ. ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ САНАЛ

АСУУЛГЫН ХУУДАС

Шүүхийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байгаа эсэх талаарх саналын хуудсаар нийт 74 хүнээс санал авснаас иргэд доорх байдлаар саналаа өгсөн байна.Үүнд:

1-р асуулт: Та шүүхийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ гэсэн асуултанд судалгаанд оролцсон 67 хувь буюу 64 иргэн хангалттай, 29 хувь буюу 28 иргэн дундаж, 4 хувь буюу 4 иргэн хангалтгүй гэсэн байна.


2-р асуулт: Та шүүхийн ололттой талаас нь дурьдаж бичнэ үү гэсэн асуултанд 55 хувь буюу 47 иргэн түргэн шуурхай шийдвэрлэдэг гэж, 21 хувь буюу 18 хүн, үйл ажиллагаагаа сайн сурталчилдаг, 16 хувь буюу 14 хүн мэдэхгүй, 1 хүн буюу 1 хувь олон нийттэй харьцах харьцаа сайн, 2 хүн буюу 3 хувь мэдээлэл лавлагаа мэдээлэл хангалттай өгч байна , 2 хүн буюу 2 хувь шинэлэг тохилог, 2 хувь буюу 2 хүн ил тод, хэвийн 2 гэсэн байна.


3-р асуулт: Та шүүхийн үйл ажиллагаанд ямар дутагдал оршиж байна гэж үздэг вэ гэсэн асуултан нэхэмжлэлийг хүлээн авч удаан хугацаагаар шийдвэрлэдэг гэж 32 хувь буюу 28 хүн, анх удаа үйлчлүүлж байгаа учир мэдэхгүй гэж 44 хувь буюу 38 хүн, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэггүй гэж 16 хувь буюу 14 хүн, 1 хувь буюу 1 хүн сайн мэдэхгүй байна, 4 хувь буюу 3 хүн хариулаагүй, 3 хувь буюу 3 хүн дутагдалтай тал байхгүй гэж хариулсан байна.


4-р асуулт: Давж заалдах шатны шүүх Дорноговь аймагт тойрогт нэгдэж байгуулагдсантай холбоотой таны санал бодол гэсэн асуултанд 62 хувь буюу 55 хүн мэдэхгүй байна, 15 хувь буюу 13 хүн хүндрэлтэй байна, 22 хувь буюу 20 хүн дэмжиж байна ямар нэг хүндрэлтэй байдал мэдэгдээгүй, 1 хувь буюу 4 хүн санал байхгүй гэж хариулсан байна.


Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэхдээ Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын хэмжээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулдаг “ИРГЭДТЭЙ АЖИЛЛАХ-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”, тус шүүхийн WWW.COURT.GS.GOV.MN сайт болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн WWW.JUDCOUNCIL.MN сайт, шүүхийн мэдээллийн самбар, гарын авлага гэх мэт байдлаар олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж байна.

2015 оны эхний хагас жилд нийт 611 ширхэг гарын авлага тараах материалыг Мэдээлэл лавлагааны алба өөрийн байрнаас болон “ИРГЭДТЭЙ АЖИЛЛАХ-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийн үеэр тарааж бүртгэлжүүлэн ажилласан байна.

WWW.COURT.GS.GOV.MN сайтад оруулах мэдээллүүдийг Шүүхийн Тамгын газрын даргаар хянуулан нийтэлж байгаа ба 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоогийн байдлаар эрүүгийн хэргийн шүүх хуралдааны зар 61, иргэний хэргийн шүүх хуралдааны зар 51, захиргааны хэргийн шүүх хуралдааны зар 22, шийдсэн хэргийн хугацаа болон бусад мэдээ мэдээллүүд бэлтгэн оруулсан байна. Сард ойролцоогоор 5476 хүн тус веб сайтад хандаж мэдээ мэдээлэл авч байна.

Арав.Төсвийн ерөнхийлөн захирагчаас тусгайлан гүйцэтгүүлэх ажил:

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүн таслах ажиллагаанд оролцуулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа ба Сум дундын 6 дугаар шүүхэд ажиллах 32, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхэд ажиллах 19, нийт 51 иргэдийн төлөөлөгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гарын авлагыг бичиг хүргэгч болон ЗБХМэргэжилтэн нар хариуцан 2015 оны 05 дугаар 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн тарааж дууссан.

Мөн Сум дундын 6 дугаар шүүхийн шүүх хуралдаанд оролцсон 12 иргэдийн төлөөлөгч, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн шүүх хуралдаанд оролцсон 2 иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох журам болон мэдээлэл өгсөн баримт, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хэргийн материалтай танилцсан баримт, нөлөөллийн мэдүүлэг, Тангараг өргөх журам, Тангарагийн хуудас, дүгнэлт бичих аргачлал зэргийг танилцуулан гарын үсэг зуруулж ажиллаж байна.

-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/1916 дугаар албан бичгийн дагуу “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт” баталж 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан тус шүүхийн Тамгын газрын даргын “Дэд жагсаалт батлах тухай” тушаал эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 9 удаа, иргэний хэргийн шүүх хуралдаанд 3 удаа, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2 удаа, нийт 15 удаа гаргасан байна.

Мөн “Дэд жагсаалт батлах” тухай тушаалын хасвралтанд заагдсан нэрсээс иргэдийн төлөөлөгч сонгох үйл ажиллагааг даргалагч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ЗБХМ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явуулж, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсарган сонгогдсон иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж ажиллаж байна. Нийт 14 иргэдийн төлөөлөгчид мэдэгдэх хуудсыг бичиг хүргэгчээр дамжуулан хүргүүлсэн.

-Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчдийн талаарх мэдээллийг 14 хоног тутам буюу нийт 14 удаа Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хүргүүлсэн.

Мөн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн програмын явцын талаарх мэдээллийг 2015 оны 1 дүгээр улиралд, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцсон талаарх мэдээллийг хагас жилээр гарган 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ШЕЗөвлөлд хүргүүлсэн байна.

Тус шүүхийн шүүн таслах ажлын хагас жилийн тайлан мэдээнд дүн, шинжилгээ хийж 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгч, ажилтнуудын дунд танилцуулж хэлэлцүүлсэн.

СУМ ДУНДЫН 6 ДУГААР ШҮҮХИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААРХ ШИЙДВЭРЛЭСЭН ЭРҮҮ, ИРГЭНИЙ

ХЭРГИЙН ТОЙМ

Эрүүгийн хэргийн тойм: 2015 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэрэг өмнөх оны үлдэгдэл 8 хэрэг дээр шинээр нэмж 65 хүнд холбогдох 51 хэрэг хүлээн авч үүнээс 46 хэргийг шийдвэрлэсэн.

Хүлээн авсан нийт 59 хэргээс 2 хэргийг мөрдөн байцаалтанд, 1 хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасан байна. Шийдвэрлэсэн 46 хэргээс 14 хүнд холбогдох 11 хэрэг буюу 23,9 хувийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5 хүнд холбогдох 4 хэрэг буюу 8,6 хувийг ЭБШХ-ийн 414 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

2014 он, 2015 оны эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн харьцуулалт

Өмнөх оны хагас жилийн байдлаар шийдсэн хэргийг энэ оны шийдсэн хэрэгтэй харьцуулахад 24 хэргээр буюу 52,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. хүнд холбогдох 4 хэрэг буюу 8,6 хувийг ЭБШХ-ийн 414 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан шийдвэрлэсэн.

 

v Өмнөх оны шийдвэрлэсэн 22 хэрэгт 30 хүн ял шийтгүүлсэнээс энэ оны шийдвэрлэсэн 46 хэрэгт 45 хүн ял шийтгүүлсэн нь 15 хүнээр буюу 33,4 хувиар өссөн байна.

v Эд хөрөнгө хураах ялаар 2014 оны эхний хагас жил 4 хүнийг, энэ оны хагас жилийн байдлаар 6 хүнийг эд хөрөнгө хураах ялаар шийтгэсэн.

v Гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний тоо 3 хүн буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /Өмнөх онд 6 хүн нас барсан/

ОНОГДУУЛСАН ЯЛЫН ТӨРӨЛ


Иргэний хэргийн тойм:2015 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 23 хэрэг дээр шинээр нэмж 106 нэхэмжлэл хүлээн авснаас 18 нэхэмжлэл буюу 16 хувийг хүлээн авахаас татгалзаж, 2 хэрэг буюу 2 хувийг буцааж, мөн 2 хэрэг буюу 2 хувийг ижил шатны шүүхэд хэргийн оролцогцдын хүсэлтийг хангаж шилжүүлсэн байна.

 


Хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн 88 хэргийг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл:

v Худалдах худалдан авах болон арилжааны төрлөөр -2 хэрэг буюу 2.2 хувь

v Зээл - 9 хэрэг буюу 10.2 хувь

v Ажил гүйцэтгэх гэрээ - 9 хэрэг буюу 10.2 хувь

v Хөлсөөр ажиллах гэрээний төрлөөр – 1 хэрэг буюу 1.1 хувь

v Хадгалалт – 1 хэрэг буюу 1.1 хувь

v Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол – 5 хэрэг буюу 5.6 хувь

v Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох -1 хэрэг буюу 1.1 хувь

v Өвлөх – 1 хэрэг буюу 1.1 хувь

v Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох – 1 хэрэг буюу 1.1 хувь

v Эрх олгосон баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх -1 хэрэг буюу 1.1 хувь

v Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах – 4 хэрэг буюу 4.5 хувь

v Ажиллсан жил тогтоолгох – 18 хэрэг буюу 4.5 хувь

v Хамтын амьдралтай байсныг тогтоох -1 хэрэг буюу 1.1 хувь

v Гэрлэлт цуцлалт – 11 хэрэг буюу 12.5 хувь

v Эцэг тогтоох – 3 хэрэг буюу 3.4 хувь

v Хүүхдийн тэтгэлэг гаргуулах -2 хэрэг буюу 2.2 хувь

v Ажлаас үндэслэлгүй халагдсан маргаанаар – 9 хэрэг буюу 10.2 хувь байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ



Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 2015 оны 06 дугаар сарын байдлаар шүүхээс 1 хүнийг сэжигтнээр, 10 хүнийг яллагдагчаар цагдан хорьсон байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай мэдээ


Цагдан хоригдсон үндэслэлээр нь авч үзвэл онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр 2 яллагдагч, хүнд гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр 5 яллагдагч, оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 1 сэжигтэн, 3 яллагдагчийг тус тус цагдан хорьсон байна. 2 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сулалсан ба нэг сэжигтэнийг цагдан хорихоос татгалзсан байна. Нийт 6 яллагдагчийн хорьж мөрдөх хугацааг сунгасан.

ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭСЭН АЖИЛЛАГАА

v Энэ онд одоогийн байдлаар нийт 107 захиргааны зөрчил бүртгэгдсэнээс 89 хүнд шийтгэл ногдуулсан байна. Үүнээс 1 зөрчилд торгох шийтгэл, 88 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна. 18 тохиолдыг шүүгчийн захирамжаар татгалзаж буцаасан байна. Захиргааны зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлоор захиргааны шийтгэл ногдуулсан буюу татгалзаж буцаасан захирамжинд 2 гомдол ирж давж заалдах шатны шүүхээр хянагдсанаас 1 буюу 50 хувь нь хэвээр, 1 буюу 50 хувь нь дахин хэлэлцүүлэхээр хүчингүй болгосон байна.

v Дээрх 99 зөрчлийг ЗХТХ-ийн зөрчлийн хэлбэрээр авч үзвэл: /өмнөх оны мөн үетэй харьцуулахад/ ЗХТХ-ийн 21 дүгээр зүйл буюу танхайрсан үйлдлээр 2014 оны мөн үетэй харьцуулахад 8 хүн баривчлагдаж байсан бол энэ онд 11 хүн болж 3 хүн буюу 27,3 хувиар өссөн, 22 дугаар зүйл буюу удаа дараа архидан согтуурсан үйлдлээр 2014 онд 14 хүн байсан бол энэ онд 8 болж 42,6 хувиар буурсан, 25 дугаар зүйл буюу тээврийн хэрэгслийн үнэмлэхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээр 2014 онд 77 хүн баривчлагдаж байсан бол энэ онд 70 болж 9,1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, дэглэм өөрчлөх шийдвэрийн судалгаа:

2015 оны эхний хагас жилийн байдлаар 18 хүнийг хугацаанаас өмнө тэнсэн сулласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2 хүн буюу 10 хувиар буурсан, 14 хүний ял эдлэх дэглэмийг бууруулсан нь өмнөх оноос 9 хүн буюу 20,9 хувиар тус тус буурсан байна. Одоогийн байдлаар 1 ялтны ял эдлэх дэглэмийг хүндрүүлж шийдвэрлээд байна.

Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүх хуралдаан хойшилсан шалтгааныг тодруулсан илтгэх хуудас

Тус шүүхийн Тамгын газрын 2015 оны 2-р улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Шүүх хуралдаан хойшилсон” шалтгаан нөхцөлийг тодруулах шалгалтыг 2015.01.01-2014.05.11-ны өдрийн байдлаар тасалбар болгон 2015.05.08-2014.05.11-ны өдөр хүртэлх хугацаанд шалгалтыг хийж дуусгалаа.

Уг шалгалтыг явуулахдаа шүүх хуралдаан зарласан тов шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж болон цахим архивт хадгалагдсан шүүх хуралдааны бичлэгтэй тулгаж шалгахад доорхи шалтгаан нөхцөлүүд илэрлээ. Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан, нөхцөлийг дүгнэж үзэхэд шүүх хуралдаанд оролцогчдийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон тохиолдол 6 удаа, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 6 удаа, хариуцагч гадаад томилолтоор явснаас 2 удаа, шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлтээр 1 удаа, бусад шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон тохиолдол 6 удаа хойшилсон байна. Үүнээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшилсон тохиолдол 6 удаа байна. Шүүх хуралдааны оролцогдод эрх үүргийг тайлбарлан өгсөөр байхад шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгч авахгүй шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авна гэсэн хүсэлт гаргаж байгаа нь сүүлийн үед ихэссэн тал ажиглагдаж байна. Мөн хэргийн оролцогчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа байдал ихэссэн байна. Шүүх хуралдаан хойшилсон байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Иргэний хэргийн шүүх хуралдаан 75 хувиар буурсан, Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 79 хувиар өссөн, Захиргааны хэргийн шүүх хуралдаан хэвээрээ байна. Цаашид шүүх хуралдаан давхцуулах асуудал гаргахгүй ажиллахад онцгой анхаарч, шүүх хуралдаан товлосон даруй Мэдээлэл лавлагааны ажилтан болон бусад шүүгчийн туслахуудад мэдэгдэж “Иргэн-1” программд бүртгэж ажиллах шаардлагатай байна. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг сайн хангаж ажилладаг болсон нь харагдаж байна. Энэ удаагийн шалгалтаар шүүхийн Тамгын газрын бэлтгэл, зохион байгуулалттай холбоотойгоор шүүх хуралдаан хойшилсон тохиолдол илэрсэнгүй. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Цахим архивт шүүх хуралдааны тэмдэглэлийг бичлэгээр хадгалахдаа анхаарал хандуулж дуу болон дүрс бичлэгийн ямар нэгэн алдаагүй базалж байхыг сануулъя. Цаашид нарийн бичгийн дарга нар тухайн шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах шүүгчийн туслахуудтай уялдаа холбоотой ажиллаж шүүх хуралдааныг яг товлосон цагт нь эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Шүүх хуралдаан хойшилсон шалтгааныг өмнөх оны мөн үетэй харьцуулан графикаар харуулбал


Шүүхийн Тамгын газар нь нийт шүүгч, ажилтнуудаас Тамгын газрын үйл ажиллагаа цаашид хийх ажлын талаар санал болон үнэлгээ, дүгнэлт авч ажиллаж байна. /тусгай хуудсаар/


Шилэн дансны нэгдсэн портал хаягийг өөрийн цахим хуудас болох http://court.gs.gov.mn/- хаяган дээр байршуулсан.“Шилэн дансны”-цэсэнд нэмж цэснүүд үүсгэн мэдүүллүүдийг хийсэн-Үүнд: төсөв ба гүйцэтгэл, санхүүгийн тайлан, төсвийн зарлагын хэтрэлт хэмнэлт түүний шалтгааны тайлбар, цалингаас бусад 5 саяаас дээш дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ, аудитын тайлан дүгнэлт болон хяналт шалгалтын дүн, тендэр худалдан авалт, байгууллга, гэсэн цэснүүдэд мэдээллүүдийг хийж байна.

Шилэн дансны нэгдсэн портал хуудсанд дарангуут Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн тамгын газрын төсвийн мэдээлэл нээлттэйгээр ил тод харагдахаар линкийг холбож өгсөн байгаа.

Шүүхийн Тамгын газрын даргын мэдлэг ур чадвараа дээшлүүлэх хүрээнд :

- 2015 онд “Шүүхийн захиргааны удирдлага,эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр хууль зүйн магистр хамгаалсан.

- Шүүхийн шийдвэр,шийтгэх тогтоол,шүүгчийн захирамжийн төслийг боловсруулж байгаа байдалд судалгаа хийсэн./Өөрийн аймгийн ойролцоо 3 аймаг дахь шүүхүүдийн шүүгчийн туслахуудын боловсруулж байгаа эрхийн актуудад судалгаа хийж үзсэн.

Уншсан ном:

- П.Амаржаргалын орчуулж,Н.Лүндэндоржийн хянасан “Зогсолтгүй урагшлах Магна Харт” бүтээлийг уншсан. Л.Сарантуяаний “Өв залгамжлагч” роман 2-р боть,”Сорхугтан хатан”,”Хатдын цадиг” зэрэг романуудыг уншсан.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж буй олон хувилбарт болон чөлөөт сонголтын тогтолцоо бүхий шүүхийн сургалт Архангай аймгийн Цэнхэр суманд 2015 оны 06 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг сургалтанд Тамгын газрын дарга Д.Сувд миний бие оролцсон.

Арван нэг. Бусад хийсэн ажил

-Шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор 7 хоног бүрийн Лхагва гаригт сагс, волейбол тоглуулах, бусад спорт арга хэмжээг зохион байгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежтой “Спорт заал” түрээслэх гэрээ зэргийг он ондоо шинэчлэн хийж ажиллаж байна.

-Шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дасгал хөдөлгөөн”-ийг өдөр тутам 1100 цагт тогтмол хийж байна.

 


-Шүүхийн Захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны эхний хагас жилд Шүүхийн Тамгын газрын даргаас Удирдлага зохион байгуулалт болон хөрөнгө зарцуулахтай холбоотой 34, хүний нөөцтэй холбоотой 9 тушаал гаргаж мөрдөж ажиллаж байна.

-Шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04-р сарын 01-ний өдрийн А/42 дугаар тушаалаар тус шүүхийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталж, мөрдлөг болгон ажиллаж байна.

-Шүүх хуралдааны 2 танхимыг бүрэн тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан ба Тамгын газрын даргын өрөөнд зайны сургалтын тоног төхөөрөмжийг суурилуулснаар Онлайн сургалтуудад тасралтгүй оролцож байна.

2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн ажлын албаны баг тус шүүх дээр ирж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны ажлын тайланг танилцуулж, шүүгч, ажилтны саналыг сонсох, хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан заавар, дүрэм журмын хэрэгжилтийн явцтай танилцан, мэргэжил, арга зүйн чиглэл өгч ажилласан.


-Дорноговь аймаг дахь Шүүхүүдийн Тамгын газрын ажилтнууд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газарт туршлага судалахаар 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажилласан. Туршлага судлах ажиллагаатай холбогдуулан тусгай удирдамж, хөтөлбөр гаргаж ажилласан ба шүүхийн Тамгын дарга Д.Сувд “Шүүхийн захиргааны удирдлага, Хэргийн хөдөлгөөний менежментийн хэрэгжилт, хяналт” сэдвээр, “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёл” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, шүүхүүдийн Тамгын газрын ажилтнуудын дунд спортын 5 төрөлт нөхөрсөг тэмцээн зохион байгуулж нийлбэр дүнгээр Сум дундын 6, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн Тамгын газрын баг тамирчид тэргүүн байр эзэлсэн.


-2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн гадна засвар болон гражын дээвэр, цонхны амлагаа, мөн хаалганы амлагааг хийж засан сайжруулах ажил хийгдлээ.

-Тус шүүхийн Тамгын газар Говьсүмбэр аймгийн Тахарын хэсэгтэй сар бүр хамтарсан зөвлөгөөнийг тогтмол хийж алдаа, дутагдлаа ярилцан гарч буй асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллаж байна.


Цаашид Шүүхийн Тамгын газрын ажилтнууд бид шүүхийн бие даасан хараам бус байдлыг хангах их үйл хэрэгт бүхий л чадвараа дайчлан ажиллах болно.

ÒÀÉËÀÍ ÁÈ×ÑÝÍ:

ÒÀÌÃÛÍ ГАЗРЫН ÄÀÐÃÀ Ä.ÑÓÂÄ

 


 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 6-Р ШҮҮХ, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 5-Р ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2014 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Тус шүүхийн Тамгын газар нь 2014 онд 8 стратеги зорилтын хүрээнд 40 чиглэлээр ажил төлөвлөсөн ба үүнээс Шүүхийн захиргаа удирдлага, дотоод зохион байгуулалтын арга хэмжээний чиглэлээр 6 ажлыг, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журам, загварыг хэрэгжүүлэх арга хэмжээий чиглэлээр 5 ажлыг, Шүүн таслах ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалтыг хэвийн явуулах, Хэргийн хөдөлгөөний удирдлагын арга хэмжээний чиглэлээр 8 ажлыг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, хөгжлийг хангах арга хэмжээний чиглэлээр 4 ажлыг, Шүүхийн эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх арга хэмжээний чиглэлээр 3 ажлыг, Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах арга хэмжээний чиглэлээр 6 ажлыг, Шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах арга хэмжээний чиглэлээр 3 ажлыг, Мэдээллийн технологийн арга хэмжээний чиглэлээр 5 ажил гэх мэт нийт 40 ажлыг хийж гүйцэтгээд байна.

Нэг. Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүхийн үйл ажиллагааны зорилтын хүрээнд

Тус шүүхийн Тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн зохион байгуулалт, захиргаа, хүний нөөцийг удирдах, тухайн шүүхийн төсвийг төлөвлөх, шүүхийн санхүү, дэд бүтцийг удирдах, шүүгчдийг мэдээллээр хангах, олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллаж байна.

ШЕЗ-ийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг мөрдлөг болгон ажиллахаас гадна ШЕЗ-өөс ирүүлсэн дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллаж байна.

-Шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус шүүхийн Тамгын газар нь Шүүгч ээлжийн амралтаа эдэлсэн хугацаанд хаана, ямар газар амрах талаарх мэдээллийг Тахарын албанд албан бичгээр хүргүүлж байна.

-Шүүхийн мэдлийн орон сууцанд амьдарч байгаа шүүгч нарын орон байрны цахилгааны аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран үзлэг хийж илэрсэн гэмтлийг засварлуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

-Шүүгч, ажилтнуудыг ардын эмнэлэгийн судас барьж оношлох эмчийн үзлэгт хамруулж холбогдох эмчилгээг авч эмчилгээ хийгдэж байна.

-Гаднаас шүүхэд хандан ирсэн иргэдийг шүүгчийн туслахуудтай уулзуулж байгаа ба шүүгчийг хэргийн оролцогчидтой ганцаарчлан уулзуулахгүй байх талаар онцгой анхаарч уулзсан тохиолдолд шүүгчийн туслах тусгай бүртгэл хөтлөн ажиллаж байна.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрт “Нөлөөллийн мэдүүлэг”-ийг хэргийн оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулж, хэргийн материалд хувийг хийж хэвшсэн.

- 2014 оны 10-р сарын 28-ны өдөр шүүх дэх Тахарын хэсэгтэй хамтран “Шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах чиглэлээр шүүгч, ажилтнуудад дараах сургалтыг явууллаа. Үүнд:

Ø Шүүхийн байранд онцгой нөхцөл үүссэн тохиолдолд Тахарын алба хэрхэн ажиллах, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах талаарх сургалт,

Ø Аймгийн Онцгой байдлын хэлтэст хүсэлт гаргаснаар Галын улсын байцаагч Д.Дашбал, мэргэжилтэн Наранбаяр нар Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Хоёр.Шүүхийн захиргааны удирдлага, дотоод зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд

Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд тухайн жилийн болон үйл ажиллагааны хэтийн зорилтоо тодорхойлж ажиллахыг эрхэм болгож төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхийн тулд ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохицуулж, зохион байгуулж ажиллаж байна.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ажил үүргийг тодорхойлж, Төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж байгаа ба ажлын гүйцэтгэлийг хагас бүтэн жилээр дүгнэлээ.

2014 оны бүтэн жилийн байдлаар сар бүрийн 20-ны өдөр буюу нийт 11 удаа Тамгын газрын ажилтнуудын зөвлөлгөөнийг хийж үйл ажиллагаагаа ярилцаж ирлээ.

Тамгын газар сар бүрийн зөвлөлгөөнд хэлэлцэх асуудлаа удирдамжинд тусган батлуулж ажил хариуцсан хүмүүс чиглэл чиглэлээрээ мэдээллээ хийж алдаа дутагдлаа ярилцаж засах байдлаар тухайн зөвлөлгөөнийг үр дүнтэй хийж хэвшсэн болно.

Сар бүрийн зөвлөгөөнөөр Тамгын газрын ажилтнуудын ажлын цаг ашиглалтын тооцоог гарган хэлэлцүүлж байна.

Мөн 2 удаа хариуцлагатай эргүүлийг Тамгын газрын даргын тушаалаар томилон ажлуулж, эргүүлийн хугацаанд гарсан асуудал тухайн үеийн нөхцөл байдлын талаар илтгэх хуудсаар мэдээлэл авч ажлын материал бүрдүүлж ажиллаж байна. Хариуцлагатай эргүүл томилж ажиллуулж байгаа талаар Тахарын албанд мэдэгдэж тушаалын хувийг хүргүүлж ажилласан байна.

- Шүүгч, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор 7 хоног бүрийн Лхагва гаригт сагс, волейбол тоглуулах, бусад спорт арга хэмжээг зохион байгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежтой “Спорт заал” түрээслэх гэрээ зэргийг он ондоо шинэчлэн хийж ажиллаж байна.

-Шүүгчийн туслахууд ”хэргийн хөдөлгөөний стандартын дагуу гүйцэтгэх ажлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар шалгалтыг хагас, бүтэн жилээр хийж дүнг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн, гаргасан алдааг дор нь засуулж үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа ба шүүгчийн туслахуудад үүрэг даалгавар өгч биелэлтийг шалгадаг бүртгэл, Хэргийн хөдөлгөөний стандартыг ШТА-нд хэрэгжүүлж байгаа ажиллагаанд шүүгчээс үнэлгээ авдаг бүртгэл зэргээр өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

-Шүүхийн Захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд Шүүхийн Тамгын газрын даргаас Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцтэй холбоотой 73, хөрөнгө зарцуулахтай холбоотой 29 тушаал гаргаж мөрдөж ажиллаж байна.

-Шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04-р сарын 01-ний өдрийн А/42 дугаар тушаалаар тус шүүхийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталж, мөрдлөг болгон ажиллаж байна.

-Шүүгч, ажилтнуудын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг 2014 оны 1-р сард Төрийн албаны программд хугацаанд нь оруулсан байна.

-Шүүх хуралдааны 2 танхимыг бүрэн тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан ба Тамгын газрын даргын өрөөнд зайны сургалтын тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулсан байна.

Гурав. Шүүхийн хүний нөөцийн удирдлага, хөгжлийг хангах арга хэмжээний чиглэлээр

-Тус шүүх нь хүний нөөцийг дараах байдлаар бүрдүүлж байна.Үүнд: ТЗ-ны албан тушаалд ажилтан авахдаа Төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах байдлаар Төрийн албаны болзол шаардлага хангасан ажилтанг шилж сонгож сул орон тоог нөхөж байна.

2014 оны байдлаар ТЗ-ны албан тушаалд ДАЗБХМ-1, шүүгчийн туслах-3, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-3, Мэдээлэл лавлагааны ажилтан-1 нөхөж авсан байна.

Тус шүүхийн Төрийн захиргааны албан хаагчдаас тангараг өргөөгүй байсан 5 ажилтанг болзол шаардлага хангасан тул Төрийн жанхэнэ албан хаагчийн тангараг өргүүллээ.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын сул орон тоог нөхөхдөө хууль, дүрэм журмыг сайтар баримтлан шүүхийн ажилтаныг сонгон шалгаруулах журмаар ажилд авч байна.

2014 оны байдлаар ТҮ-ний албан тушаалд Эвлэрүүлэн зуучлагч-1, Архив–бичиг хэргийн эрхлэгч-1, жолооч-1, үйлчлэгч-1, сантехникийн слесарь-1, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан-1 тус тус шинээр авч ажлуулсан байна.

Тус шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудыг мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргшүүлэх сургах ажлыг жил бүр зохион байгуулж байдаг. Одоогоор тус шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Хууль зүйн магистр хамгаалсан 4 шүүгч, магистрантурт суралцаж байгаа 2 ажилтан байна. Шүүхийн үйлчилгээний албан хаагчдаас Их, дээд сургуульд 1 ажилтан, коллежид 2 ажилтан мэргэжлийн үнэмлэх, диплом авахаар суралцаж байна.

Тамгын газрын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор санал авч төлөвлөгөө гарган Дотоодын сургалтыг 7 удаа Тамгын газрын даргаар батлуулан сургалт зохион байгуулсан байна.Үүнд:

-2014.04.15-ны өдөр ТГДарга Д.Сувд Шүүхийн ажилтны ёс зүй, Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр

-2014.05.07-ны өдөр СДШШТуслах Б.Нандинчулуун, МТМ Э.Батзул нар “Иргэн-1” программын сургалт,

-2014.06.05-ны өдөр МТМ-тэн Э.Батзул “Иргэний нэгдсэн программ”-ын сургалт

-2014.05.15-ны өдөр Говьсүмбэр аймгийн 1-р 11 жилийн дунд сургуулийн Монгол хэл-Уран зохиолын багш Б.Алтанцэцэг “Монгол хэлний зөв бичгийн дүрэм” –ийн сургалт

-2014.06.11-ны өдөр Говьсүмбэр аймгийн Архивын тасгийн дарга Л.Одонтуяа, бичиг хэргийн ажилтан Д.Уртнасан нар “Архив-албан хэрэг хөтлөлт” гэсэн сэдвээр,

-2014.12.02-ны өдөр мэдээлэл технологийн мэргэжилтэн Э.Батзул “Хэрэглээний програм болон интернэт орчинд ажиллах зааварчилгаа” сэдвээр,

-2014.12.03-ны өдөр Тахарын хэсгийн шүүх хуралдааны дэг сахиулагч, сэтгэл судлаач Т.Энхтөр “Ажлын ачааллаас хэрхэн гарах, бусадтай харилцах ур чадвар” сэдвээр тус тус сургалт зохион байгуулагдлаа.

Дөрөв: Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээий хүрээнд.

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах зорилгоор шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд тогтмол нийтэлж байгаагаас гадна өөрийн шүүхийн веб сайт, уулзалт ярилцлага, өдөрлөгийн хэлбэрээр сурталчилсан ба хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан доорх байдлаар ажиллаа.

-“Шүүхийн тухай багц хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх тухай” Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 05-р сарын 21-ний өдрийн 2/365 дугаар албан бичгийн дагуу тус шүүхээс төлөвлөгөө гарган Тамгын газрын даргаар батлуулан Шүүх өөрийн байрны гадна талбайд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 1 удаа зохион байгуулсан ба тус өдөрлөгийг харъяа хоёр аймгийн 4 суманд зохион байгуулсан, бусад сум, багаас зохион байгуулсан өдөрлөгүүдэд 12 удаа хууль сурталчлан оролцсон байна.

-.Шүүхийн үйл ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, иргэн хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд шударгаар явуулах, иргэдээс шүүхэд хандах хандлагыг сайжруулах үндсэн зорилгоор /”Эрүү, иргэний шүүх хурал дууссаны дараа шүүх хуралдаанд оролцогчдоос санал авах хуудас”, “Шүүхийн тамгын газрын ажилтнуудын зан харьцаа, ёс суртахууны талаар саналын хуудас, Шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар саналын хуудас” гэх мэт 3 төрлийн саналын хуудсаар 2014 онд нийт 659 иргэнээс санал авсан байна.

-Иргэдийн эрх зүйн мэдлэгт дөхөм болохуйц хэлбэрээр шүүхийн тухай багц хууль болон бусад хуулиудаар дор дурьдсан гарын авлага тараах материал бэлтгэн тарааж ажилласан байна.Үүнд:

Ø Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас

Ø Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг

Ø Захиргааны зөрчлийн тухай ойлголт, зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага

Ø Хэрэв та эрүүгийн хэргийн нэхэмжлэгч, иргэний хариуцагч бол

Ø Гэрлэлт цуцлах журам

Ø Хэрэв та сэжигтэн бол

Ø Иргэний хэргийн оролцогч тэдгээрийн эрх, үүрэг

Ø Шүүх хуралдааны дэг, дэг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Ø Хуулийн байгууллагуудын тогтолцоо

Ø Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Ø Хөдөлмөрийн гэрээ

Ø Шүүхэд мэдүүлэх эрх

Ø Хэргийн оролцогчийн үүрэг

Ø Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа

Ø Хөдөлмөрийн хуулинд заасан ажил амралтын цаг

Ø Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт

Ø Цалин хөлс олговор

Ø Хэрэв та хохирогч бол

Ø Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль

Ø Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

Ø Шүүхийн захиргааны тухай хууль

Ø Монгол Улсын шүүхийн тухай хууль

Ø Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

Ø Хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны хугацаа гэсэн сэдвүүдээр гарын авлага тараах материал бэлтгэн шүүх өөрийн байрнаас иргэдэд тараан ажиллаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүх, Шүүхийн Тамгын газартай хамтран Захиргааны хэргийн шүүх үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Захиргааны хэргийн шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2014 оны 05-р сарын 16-ны өдрөөс 1 сарын хугацаатай зарлаж дүнг 2014 оны 06-р сарын 16-ны өдөр гаргаж байр эзэлсэн сурагчдад мөнгөн шагнал, батламж гардууллаа.

-Шүүхийн тухай багц хууль, шүүхийн үйл ажиллагааг ил тод болгоход чиглэсэн ажлыг телевиз, сонин, сэтгүүлээр сурталчилсан байдал:

- Аймгийн холбооны National суваг телевиз, “Шинэ-Чойр” телевизээр “Шүүхийн тухай багц хууль”-ийн шторк мэдээллүүд явуулж байна

-Говьсүмбэр аймгийн ‘’ Чойрын толь’’ сонинд мэдээ, мэдээлэл нийтэлдэг ба 2014 оны байдлаар доорх сэдвүүдээр мэдээлэл нийтэллээ.Үүнд:

- “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчдын сэтгэлзүй” гэсэн сэдвээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг мэдээлэл бичиж нийтлүүллээ.

-“Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтлөнө” сэдвээр Тамгын газрын дарга Д.Сувд мэдээлэл бичиж нийтлүүллээ.

-Шүүх байгуулах тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус тус аймгийн шүүх ямар нэртэй болсон, хэрхэн өөрчлөлт орсон талаар Тамгын газрын зарга Д.Сувд мэдээлэл бичиж нийтлүүллээ.

-Захиргааны хэргийн шүүхэд хэрхэн хандах талаар Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн, шүүгчийн туслах С.Ганбат мэдээлэл бичиж нийтлүүллээ.

-Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5 –р шүүхийн сар тутмын шүүн таслах ажиллагааны тоймыг нийтлүүлсэн. /Шүүхийн Мэдээлэл лавлагааны албаны ажилтан Б.Болормаа/

-Шүүх өөрийн байрны гадна талбайд зохион байгуулсан “Нээлттэй шүүх” өдөрлөгийн мэдээллийг бичиж нийтлүүлсэн. /Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувд/

-Мөн “Чойрын толь” сониноос эрхэлэн гаргасан “Шинэ шийдэл,шинэ хөгжил” сэтгүүлд шүүхийн шинэ зохион байгуулалт, шүүн таслах ажиллагааны тойм мэдээг нийтлүүлсэн. /ТГД- Д.Сувд/

-АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс улирал бүр эрхлэн гаргадаг ‘’ Хууль зүйн мэдээ’’ сэтгүүлд Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүх, Сум дундын 6-р шүүхийн шийдсэн хэргийн тоймыг улирал, хагас жилээр бичиж нийтлүүлж байна.

Мөн шүүхийн веб сайтанд тавигдах мэдээллүүдийг тогтмол Тамгын газрын даргаар хянуулан нийтэлж байгаа ба 2014 оны 01 сарын 01-ээс хойш одоогийн байдлаар нийт 230 удаагийн шүүх хурлын зар, шийдсэн хэргийн хугацаа болон бусад мэдээ мэдээллүүд бэлтгэн оруулсан байна. Шүүхийн веб хуудас анх нээгдсэнээс хойш нийт 214930 хүн хандсан байна. Сард ойролцоогоор 10000 хүн веб хуудсанд хандаж мэдээ мэдээлэл авч байна.

 

Тав. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх арга хэмжээий хүрээнд.

5.1. .ШЕЗ-ийн даргын 2014 оны 01-р сарын 29-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах” зааврын дагуу тус Шүүхийн Тамгын газраас Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран сургалт явуулах санал тавьж Хэв журмын тасгийн дарга ахмад Д.Мөнх-Эрдэнэ 2014 оны 03-р сарын 04-ний өдөр тус шүүхийн шүүгч нарт “Нулимс асгаруулагч,амьсгал боогдуулагч хийн шүршүүр”-ийг хэрэглэх талаар сургалтыг явуулсан. Мөн 2014-10-29-ны өдөр Тахарын хэсэгтэй хамтран шүүгчийн чие хамгаалах хэрэгслийг хэрхэн ашиглах талаар сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

5.2.ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014.01.24-ний өдрийн А/11 дугаар тушаалаар “Эд мөрийн баримт хүлээн авах ажилтанг”, 2014.01.24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Эд мөрийн баримт хадгалах ажилтанг тус тус томилсон. Мөн Эд мөрийн баримтыг устгах тухай бүрт Тамгын газрын даргын тушаалаар комисс томилж шийдвэрлэж байгаа ба устгах хугацаа болсон 2 хэргийн эд мөрийн баримтыг устгуулахаар Тамгын газрын даргын 2014.06.19-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар, мөн 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар тус тус комисс томилж шийдвэрлэсэн ба томилогдсон ажилтнууд холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.

5.3.ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 02-р сарын 05-ны өдрийн А/16 дугаар тушаалаар “Шүүхийн хэвлэмэл хуудсыг хадгалах олгох, хянах ажилтанг”, “Тамга тэмдэг түшигч ажилтан”-ыг 2014 оны 02-р сарын 05-ны өдрийн А/15 дугаар тушаалаар тус тус томилсон ба дээрх томилогдсон ажилтанууд журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай бүртгэл хөтөлж ажиллаж байна.

5.4.ШЕЗ-ийн 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хэргийн индексийн журам батлах тухай” журмыг мөрдөж ажиллаж байна.

-Хэргийн индекс нь цахим сангийн салшгүй хэсэг бөгөөд шүүгчийн туслахууд энэ ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдлыг хагас бүтэн жилээр шалгаж алдааг засуулж ажиллаж байна. Зарим тохиолдолд нэгдсэн системээс өгөгдөж байгаа индексийг шүүгчийн туслах хэргийн хавтасны зохих зайд бичихгүй мартах, эсвэл хар бэхээр индексжүүлэх зэрэг алдаа байсныг тухай бүр засуулж ажилласнаар энэ төрлийн алдааг дахин гаргахгүй болсон байна.

5.5.ШЕЗ-ийн 2014 оны 02-р сарын 11-ны өдрийн 09-р тогтоолоор батлагдсан “Автомашин хэрэглэх” журмыг мөрдөж ажиллаж байгаа ба дуудлагын автомашин хэрэглэх тохиолдолд урьдчилан “Автомашины захилгын хуудас” авч Тамгын газрын дарга зөвшөөрлөөр олгож ажиллаж байна.

5.6.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06–ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн нууцын” журмын дагуу Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанд тус шүүхийн Тамгын газрын 2014 оны 3 дугаар сарын 19-ны 03/42 тоот албан бичгээр хандаж томилуулах ажилтаны талаар зөвшөөрөл авсаны дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 05-р сарын 20-ны өдрийн А/62 дугаар тушаалаар шүүхийн Тамгын газрын Архив-бичиг хэргийн эрхлэгч Д. Загдбазарыг “Нууцын эрхлэгч”-ээр томилсон ба нууцын эрхлэгч нь тухайн шүүхийн нууцын жагсаалтыг гаргаж, холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.

5.7.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох” журмын дагуу шинээр шүүгч, ажилтны албан томилолтын үнэмлэхний загварыг тус тусад нь гаргаж ашиглаж байна. Томилолтоор ажиллах ажилтанд удирдамжийн дагуу гүйцэтгэлийг хянаж тооцож байна.

5.8.ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 10-р тогтоолоор батлагдсан “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах” журмын дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 03-р сарын 19-ны өдрийн А/37 дугаар тушаалаар “Хавтас хэрэг илгээх, хүлээн авах ажилтанг” томилсон ба тухай бүр нь хэрэг хүлээлцсэн тэмдэглэлийг үйлдүүлж, холбогдох бүртгэлийг хөтөлж хэвшсэн байна.

5.9. ШЕЗ-ийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 09-р тогтоолоор батлагдсан “Шүүгчид чөлөө олгох “ журмын дагуу шүүгчид чөлөөг олгож хэвшсэн байна.

5.10. ШЕЗ-ийн 2014-04-25-ны өдрийн тогтоолоор “Шүүхийн шийдвэрийг нийтлэх” журмыг мөрдөж ажиллаж байгаа ба www.shuukh.mn шүүхийн шийдвэрийг байршуулсан байдлаар ШЕЗ-өөс шалгаж тус шүүх 100 хувь байршуулсан гэсэн үнэлгээг авсан.

5.11.ШЕЗ-ийн даргын 2014 оны 10 дугаар 03-ны өдрийн 175 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн Захиргааны ажилтаны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлага”-ын нийтлэг журам хэрэгжүүлэх зорилгоор доорх ажлыг зохион байгуулж ажилласан.

-Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар “Хяналтын талоны” системд нэвтрүүлэх журам, талоны загварыг баталж, Шүүхийн ажилтануудыг “Хяналтын талоны систем”-д нэвтрүүлэн ажлуулж бүх ажилтнуудад Хяналтын талоныг бүртгэлээр өгч талонд дурьдагдсан зөрчил гаргасан ажилтаны талоныг цоолж үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэг үзүүлэлтэд тооцон ажиллаж байна.

5.12.ШЕЗ-ийн даргын 2014-10-31-ны 192 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн захиргааны ажилитаны Ёс зүйн хорооны ажиллах журмуудыг бүх ажилтнуудад танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Энэхүү журамтай холбогдуулан Шүүхийн Тамгын газрын дэргэд “Ёс зүйн” хороог Тамгын газрын даргын 2014-03-20-ны А/ 38 дугаар тушаалаар дээрх хороог байгуулан уг хороогоор 2 асуудал авч хэлэлцээд дүгнэлт гарган ТГД-д хүргүүлж холбогдох арга хэмжээг авахуулаад байна.

5.13. 2014-06-12-ны өдрийн А/96,90 тоот Хууль зүйн сайд,Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар “Шүүх,шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг Тахарын албатай хамтран ажиллах төлөвлөгөөнд 18 ажлыг тусган ажиллаж байгаа ба шүүгч,шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан шүүхийн аюулгүй ажиллагааны талаарх сургалтын удирдамж гарган баталж дээрх чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа.

5.14. Тамгын хэлстийн даргын 2013 оны 07 сарын 25-ны В/39 дугаар тушаалаар “Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулагдсан. Өмч хамгаалах байнгын зөвлөл нь: 2013 оны 07 сарын 31-нд санхүүгээс санал оруулсан үндсэн хөрөнгийг актлуулах 23 төрлийн 9881916 төгрөгний эд хөрөнгийг өмч хамгаалах комисс-т ирүүлснийг өмх хамгаалах комиссынхон зөвшилцөж шийдвэрлэн Төрийн өмчийн хороонд хурлын тэмдэглэл болон дүгнэлтийг санхүүд гаргаж өгсөн. Төрийн өмчийн хорооноос актлах саналыг хүлээн зөвшөөрсөн хариу ирсэн байна.

5.15. Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссыг Тамгын хэлтсийн даргын 2012-09-20-ны өдрийн В/53 дугаар тушаалаар байгуулан ажлуулж байсан ба комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж,ШЕЗ-ийн 2014-04-18-ны өдрийн 29-р тогтоолоор батлагдсан “Архивын ажиллах журам”-ын дагуу Тамгын газрын даргын 2014-12-01-ны А/101 дүгээр тушаалаар ББНШК-ыг шминэчлэн байгуулж өмнөх тушаалыг хүчингүй болголоо.

Зургаа. Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл бусад төслүүдээс зохион байгуулагддаг сургалтанд шүүгч, шүүгчийн туслахуудын хамрагдсан байдал:

- Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Жайка” олон улсын байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй хамтран эвлэрүүлэн зуучлагчийн давтан сургалтантанд 2014 оны 03-р сарын 18-19-ны өдрүүдэд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг, Мэдээлэл лавлагааны ажилтан Я.Мөнхзул нар оролцсон.

- 2014 оны 05, 06 дугаар сард зохион байгуулагдсан ‘’Худалдааны эрх зүй’’-н сургалтанд Сум дундын 6-р шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаа, шүүгч Б.Баттулга, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн нар хамрагдсан.

-Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан Анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем-ийг шүүхэд нэвтрүүлэх сургалт 2014 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Төв аймаг дахь Сум дундын 23-р шүүхийн шүүгч Э.Ариунаа, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны 9-р шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаяр нар удирдан амжилттай зохион байгуулсан.

- СДШШүүгч Б.Наранчимэг БНХАУ-ын Бээжин хотын шүүх дээр зохион байгуулагдсан 14 хоногийн сургалтанд оролцоод ирсэн.

-2014 оны 09-р сард ШЕЗ, Ханнс зайделын сан, Эрх зүйн боловсрол олгох академитай хамтран Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалтанд Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн хамрагдсан.

-Зайны сургалтын online тоног төхөөрөмжүүдийг Тамгын газрын даргын өрөөнд угсарсан бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулагдаж байгаа сургалтуудад тогтмол холбогдож байна. Үүнд:

· Шүүхийн Тамгын газрын дарга нар УИХ-ын байнгын хорооны гишүүдтэй уулзалт ярилцлага хийсэн /2014.02.10-ны өдрийн 09-11:50 цагийн хооронд/

· Эвлэрүүлэн зуучлагчдын сургалт /2014.03.20-ны өдрийн 09-17:00 цагийн хооронд/

· Тамгын газрын дарга болон шүүгчийн туслахууд, мэдээлэл технологийн мэргэжилтэн нарт ХХША-ны талаарх сургалт /2014.03.03-ны өдрийн 09-11:50 цагийн хооронд/

· Тамгын газрын дарга, мэдээлэл лавлагааны ажилтан нарын сургалт /2014.02.25-ны өдрийн 09-12:30 цагийн хооронд/

· Шүүгчийн ёс зүйн дүрмийн сургалт /2014.03.20-ны өдрийн 17-18:30 цагийн хооронд/

· Шүүгч, шүүгчийн туслахуудад багц цаг олгох сургалт /2014.03.21-ны өдрийн 09-17 цагийн хооронд/

· Шүүхэд тулгамдаж байгаа асуудлын талаарх сургалт /2014.04.18-ны өдрийн 15-17 цагийн хооронд/

· Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны сургалт /2014.06.18-ны өдрөөс 2014 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл/ гэх мэт сургалтуудад видео конференсээр холбогдож ажилласан байна.

· Шүүхийн Тамгын газрын дарга, ДАЗБХМэргэжилтэн,Тахарын албаны ажилтнуудад “ Шүүх,шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын талаар сургалт 2014-07-03-ны өдөр зохион байгуулагдсан.

· Сум дундын шүүхийн шүүгч нарт “Эрүүгийн эрх зүйн сургалт 2014-08-08-ны өдөр зохион байгуулагдсан.

· Шүүхийн Тамгын газрын ажилтнуудтай ШЕЗ-ийн ажлын албаныхан уулзалт ярилцлагыг 2014-10-10-ны өдөр зохион байгуулсан.

· Шүүхийн захиргааны албан хаагчдад “Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчид бэлтгэх тогтолцоо” “Шүүхийн ажилтаны харилцаа хандлага” сэдвээр 2014-10-27-28-нд сургалт зохион байгуулагдсан,

· Сум дундын шүүхийн шүүгч нарт “Мөнгө хүүлэх” сэдэвт сургалт 2014-11-14-ны өдөр зохион байгуулагдсан,

· Эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан сургалт 2014-11-24-ны өдрийн 9.00-11.00 цаг хүртэл зохион байгуулагдсан

· Шүүхийн Архивын талаар сургалт 2014-11-24-ны өдөр тус тус зохион байгуулагдсан.

Долоо. Шүүхийн эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд

Тус шүүхийн санхүү нь шүүгчийн хараат бус байдлыг хангах шүүхийн ажлыг явуулахад санхүүгийн талаас шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь тасралтгүй авч ажиллаж байна.

2014 оны 12 сарын 01 -ний байдлаар тус шүүх нь 582587,6 мянган төгрөгний санхүүжилт хуваарийн дагуу авч 460195,7 мянган төгрөгний зарцуулалт хийгдэж 122391,9 мянган төгрөгний үлдэгдэлтэй. Архивын орлого 112.0 мянган төгрөг орсон байна. 2014 оны үндсэн хөрөнгө , бараа материалын тооллогыг Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон тооллогын комисс жилд 2 удаа тоолж хэвшсэн байна.

Шүүхийн санхүү нь “Тооцоолох” ХХК-ны Acolous” программаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 оны 02 сард ТӨХороо болон ШЕЗ-д үндсэн хөрөнгийн хөдлөлийн тайланг ТӨХ 11, ТӨ 12 маягтаар, ТӨЭ гэрээний хамт хийж цахимаар болон цаасаар хугацаанд нь хүргүүлсэн.

2014 оны 06 сард ТӨХ-оос орон нутагт явагдсан сургалтанд хамрагдан төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээг 96 % буюу “А” үнэлгээтэй дүгнүүлсэн.

Мөн Татварын ерөнхий газраас зохион байгуулсан цахим тайлангийн сургалтанд хамрагдсан. Нийгмийн даатгал, татварын тайланг хугацаанд нь цахимаар болон цаасаар хүргүүлж байна.

Шүүхийн санхүүгийн ажил болон мөнгөн хөрөнгийн орлого зарлагын тайланг Тамгын газрын сар бүрийн зөвлөгөөнд танилцуулж байна. Мөн шүүхийн цахим хуудсанд мэдээллээ оруулж төсвийн ил тод байдлын самбар ажиллуулж байна.

3-р улиралд 2013 оны болон 2014 оны 9 сар хүртэл санхүүгийн баритманд дотоод аудитын шалгалт орж 2 зөвлөмж өгөгдсөн.

Мөн зарим зардлын талаар дурьдвал.

ШЕЗ-өөс хөрөнгө оруулалтаар:

- Ерөнхий шүүгчийн ком тавилга 13902,9 мянган төгрөг,

- комьпютер 6 ширхэг 6085,7 мянган төгрөг,

- принтер 1756,0 мянган төгрөгний бүгд 21744,6 мянган төгрөгний хөрөнгө,

- төсвөөс грашийн камер болон факсын аппрат 1124,0 мянган төгрөгний хөрөнгийг үндсэн хөрөнгөнд,

-богц, бахь, лац зэрэг 2067,6 мянган төгрөгний бараа материалыг үнэ төлбөргүй орлогоор хүлээн авч “бараа материал”-ын дансанд тус тус бүртгэсэн.

-2014 онд нэг удаагийн тэтгэмж урамшуулалын зардлаас сар шинийн болон “ахмадын баяр”-аар 2 өндөр настанд тэтгэмж 250,0 мянган төгрөг, нэг өндөр настанд буцалтгүй тэтгэмж 250,0 мянган төгрөг,

-Ерөнхий шүүгч О.Однямаа “Хууль зүйн тэргүүн ажилтан” тэмдэг авсан тул шагнал 100,0 мянга төгрөг,

-ня-бо Д.Бадамгэрэл “Санхүү банкны тэргүүн ажилтан” тэмдэг авсан тул шагнал 100,0 мянган төгрөг,

-Ар гэрийн гачигдал гарсан тул ДАЗБХариуцсан мэргэжилтэн Д.Магвансүрэнд 150,0 мянган төгрөгний буцалтгүй тэтгэмж,

-Шүүхийн цэцэгжүүлэх уралдааны шагналд 240,0 мянган төгрөг,

-Харуул Д.Цогболд, Э.Энхтөр, Т.Энхболд нарт 1083,9 мянган төгрөгний буцалтгүй тусламж ,

-Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхээс зохион байгуулсан “Миний мэдэх Захиргааны хэргийн шүүх” эссе бичлэгийн уралдааны шагналд 300,0 мянган төгрөг,

-Эх үрсийн баярыг тохиолдуулан шүүгч ажилчдын хүүхдэд бэлэг 400,0.мянган төгрөг,

-Шүүгчийн туслах Б. Нандинчулуунд тэтгэмж 200,0 мянган төгрөг,

-МТМ Э.Батзулд 150,0 мянган төгрөг,

-Гэр хорооллын ажилчдад түлээ нүүрсний хөнгөлөлт 5 ажилтанд 500,0 мянган төгрөг зарцууллаа.

-Урсгал засварын зардал болон төлбөр бусад зардлаас өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийн дагуу машины сэлбэг 2242,5 мянган төгрөг, граш болон гадна орчны камержуулахад 750,0 мянган төгрөг, төсвийн боломжоор эд мөрийн баримт хадгалах байр барихад 809,0 мянган төгрөг урсгал засвар болон ТӨГАҮ-ний зардлаас тус тус зарцуулсан.

-ТӨГАҮ-ний зардлаас шүүгч Э.Зоригтбаатарт орон гэрээ нүүлгэх зардалд 836,5 мянган төгрөг зарцуулсан.

- Унаа хоолны зардлаас хоолны хөнгөлөлтөнд /1-6 сард өдрийн 2500 төг, 7-10 сард өдрийн 5000, 11 сараас хоолны хөнгөлөлтөд 6000 төгрөгөөр, унаанд 2400 төгрөгөөр тус тус бодож 11253,2 мянган төгрөг ТГДаргын тушаалаар олгосон байна.

-Үр дүнгийн урамшууллын зардлаас 1-р улиралд шүүгчийн туслах С.Ганбат, Н.Цагаанцоож нарт 1000,0 сая төгрөгний урамшуулал өгч Бээжинд аялуулсан. 2-р улиралд 15 хүнд 2233,8 мянган төгрөгний үр дүнгийн урамшуулал олгосон.

-Эмчилгээний зардлаас 3-р улиралд Улаанбаатар хотод шүүгч ажилчдыг эмнэлгийн үзлэгт хамруулж эмнэлгийн үзлэгийн үнэ 558,9 мянган төгрөг зарцуулсан.

- Тавилга эд хогшлын зардлаас серверийн өрөөний кондейшин 664,9 мянган төгрөгөөр авч суурилуулсан. Мөн грашийн цахилгаан халаалтын сольж нэгдсэн дулаанд холбож гэрэл цахилгааны зардлыг хэмнэсэн.

-Бичиг хэргийн зардлын талаар: бичиг хэргийн материалыг орон нутгийн ханшаар “бичиг хэргийн дэлгүүр”-ээс худалдан авч байгаа 2013 онд 95 боодол бичгийн цаас зарцуулсан бол 2014 онд 119 боодол бичгийн цаас зарцуулсан байна . 2013 оны хэвэлмэл маягт албан бланкаа өөрсдөө хэвлэж байсан бол 2014 онд нэгдсэн журмаар Засгийн газрын хэвлэх үйлдвэрт захиалан бэлдэж байна. 2013 онд 3 принтерийн 11 хорыг зарцуулсан мөн факсын аппаратны хор 2 ширхэг зарцуулсан бол 2014 онд 6 принтерт 24 ширхэг хор зарцуулсан байна.

Тус шүүх нь доорхи байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд:

1.Говьсүмбэр аймаг дахь Полетехникийн коллежтой “Спорт заал” ашиглах, түрээслэх гэрээ,

2.Сайншанд орон сууцны 2-р ангитай “Цэвэр бохир ус, халаалтын” гэрээ,

3.Монголын Цахилгаан Холбоо ХХК-тай “суурин утас ашиглах” гэрээ ,

4.Монгол шуудан ТӨХК-тай “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ,

5.Эрчим хүч ус хангамжийн 2-р ангитай “Цахилгаан ашиглах” гэрээ,

6.Дохиолол холбооны 3-р ангитай “Интернет ашиглах” гэрээ,

7. Шүүгчийн амьдрах орон сууцны түрээсийн гэрээг “Сүмбэр алт” ХХК-тай 1 жилийн хугацаатай тус тус байгуулсан байна.

Найм. Мэдээллийн технологийн чиглэлээр явуулах арга хэмжээний хүрээнд

8.1. Шүүхийн байгууллагын их засварын ажил дуусаж шүүх шинэ байранд нүүж ирсэнээс хойш хийгдсэн сүлжээний ажлууд: Тус шүүхийн нийт шүүгч, шүүгчийн туслахууд, ажилчдын сүлжээг шилэн кабель болон дотоод сүлжээтэй холбож сүлжээг хэвийн ажиллагаанд оруулсан.

Мөн “Иргэн-1” программ болон “Иргэний нэгдсэн систем”-ийн тохиргоог хийж ip-хаягийг өөрчилсөн. Захиргааны хэргийн шүүхийн “бүртгэл хяналт”-ын програмд шилэн кабелиар хандаж шүүгч, шүүгчийн туслахууд холбогдох ажиллагааг хийж байгаа.

-Иргэний Нэгдсэн системийн мэдээг долоо хоногийн 5 дахь өдөр бүр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг рүү тогтмол явуулж байна.

-Эрүүгийн шүүх хуралдааны танхим болон иргэн, захиргааны шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд хэвийн ажиллагаатай байгаа. 2014 оны 01 сараас 12 сар хүртэл нийт 208 шүүх хуралдааны бичлэгийг бичиж архивлаж авсан байна. Үүнээс:

· Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бичлэг- 61

· Иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэг-131

· Захиргааны хэргийн шүүхийн хуралдааны бичлэг-16 бичлэг байна.

-Байгууллагын интернэтийн хурд нь 2013 оны 06 сарын 17-ноос эхлэн 3Gb-тын хурдтайгаар ашиглагдаж байгаа. Тус шүүхийн барилгын их засварын ажил хийгдэж дуусаад шинэ байрандаа нүүж ирснээр шүүгч, шүүгчийн туслахууд, Тамгын газрын дарга, шүүхийн ажилтнуудад дахин шинээр сүлжээ тавих шаардлагатай болсон ба 1,2,3 давхруудад сүлжээний зохион байгуулалт хийж давхар тус бүрд шинэ switch тавьж шүүхийн нийт шүүгч, шүүгчийн туслахууд, ажилчдын сүлжээг хэвийн ажиллагаанд оруулж шилэн кабель болон дотоод сүлжээтэй холбож сүлжээг хэвийн ажиллагаанд оруулсан.

-Хүүхдийн өрөөг тохижуулж Иргэний шүүх хуралдааны танхимын телевиз болон камер, микрофоныг хүүхдийн өрөөний телевиз, камер, микрафонтай холбож шүүн таслах ажиллагаандаа хэрэглэж байгаа бөгөөд одоогоор хэвийн ажиллаж байна.

-Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд сум дундын шүүхийн эрүү, иргэн, захиргааны шийдвэр, шийтгэх тогтоол, шүүх хуралдааны зар, шүүх хуралдааны тоймуудыг тогтмол нийтэлж байна. 2014 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар:

Ø Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх-

· шүүх хуралдааны зар-18

· шүүх хуралдааны-6 тойм

· шийдвэр-10

Ø Сум дундын 6 дугаар шүүхээс

· Шийдвэр-206

· Шийтгэх тогтоол-55

· Шүүх хуралдааны зар-163

· Шүүх хуралдааны тойм-195

http://www.shuukh.mn/ -нийтлүүлсэн байна.

-Тус шүүх нь өмнөх онуудад мэдээ, мэдээлэл буюу шүүх хуралдааны зар явуулдаг урсдаг зарыг ашигладаггүй байсан бол 2014 онд урсдаг зарыг тогтмол хэрэглэж шүүн таслах ажиллагааны зар, мэдээллийг тогтмол явуулж байна.

Ес. Шүүхийн судалгаа, мэдээлэл болон хэвлэл мэдээллийн чиглэлээр:

Мэдээлэл лавлагааны алба нь 2014 онд 405 хүнд мэдээлэл лавлагааг өгсөн байна. 2014 онд 15 хүнд холбогдох лавлагааг гаргаж журмын дагуу 105000 төгрөгний хураамж авч ажилласан байна.

Мөн Аймгийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 25 хүнд холбогдох шийтгэх тогтоолын хуулга, 15 иргэний хүсэлтээр шийдвэр, захирамжийн хуулбарыг архивын материалаас хайлт хийн гаргаж өгч ажилласан.

2014 онд нийт 1780 ширхэг гарын авлага тараах материалыг Мэдээлэл лавлагааны алба өөрийн байрнаас болон нээлттэй хаалганы өдөрлөгүүдээр тарааж бүртгэлжүүлсэн байна.

2014 онд 44 дугаар бүхий 308 ширхэг “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийг хүлээн авч шүүгч, ажилтнуудад бүртгэлээр тараасан байна.

Мөн шүүхийн веб сайтанд тус шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, 102 удаагийн шүүх хурлын зар, шийдсэн хэргийн хугацаа нийтлэгдсэн байна.

Шүүн таслах ажиллагаатай холбоотой статистик мэдээг доорх байдлаар гаргуулж холбогдох газарт хүргүүлж байна.

1.Сум дундын 6-р шүүхийн мэдээ /улирал бүр/

2.Сум дундын 6-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5-р шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ

3.Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн мэдээ

4.Анхан шатны шүүхийн Иргэний хэргийн мэдээ

5.Шүүхээс төрийн санд оруулсан тэмдэгтийн хураамжийн дүнгийн мэдээ

4.Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн мэдээ

5.Баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний мэдээ

6.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн тухай мэдээ

7.Шүүн таслах ажиллагааны мэдээг улирал бүр

Шүүн таслах ажиллагааны мэдээг хагас жилээр гаргаж Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2-р шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 2-р шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл судалдааны төвд файлаар 2014 оны 06-р сарын 22-ны өдөр хүргүүлж эх хувийг шуудангаар явуулсан болно. Мөн улирлаар гаргадаг шуурхай мэдээг хугацаанд нь явуулсан байна.

Арав. Шүүн таслах ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалтыг

хэвийн явуулах,

2014 онд Анхан шатны шүүхээр Эрүүгийн 45 хэрэг, иргэний 191 хэргийг шийдвэрлэсэн ба Захиргааны арга хэмжээ 211, Хянан магадлан 120-ийг тус тус шийдвэрлэсэн байна. Шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, шүүх хуралдааныг тасралтгүй хэвийн явуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ шүүгчийн туслах Я.Мөнхзул, Д.Эрдэнэжаргал нарын буруутай үйл ажиллагаанаас шалтггаалан 1 шүүх хуралдаан хойшлогдсон байна. Иргэний нэгдсэн системд шүүх хуралдааны зар товыг оруулаагүй байснаас шалтгаалан 2 шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшлогдсон.

Шийдвэр, шийтгэх тогтоол, шүүгчийн захирмжийг гардуулж өгч байгаа ажиллагааг шалгаж хяналт тавьж байна.

СДШ 2014 онд 205 шийдвэр гаргаснаас иргэний хэргийн 532 оролцогчдод гардуулж өгсөн байна. Иргэний 185 гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. 45 шийтгэх тогтоол гарснаас 289 оролцогчдод гардуулж өгсөн ба Эрүүгийн 25 гүйцэтгэх хуудас бичигдэж Шийдвэр гүйцэтгэлийн албан хүргэгдсэн байна. Хэргийн оролцогчдод шүүхэд дуудсан болон шүүх хуралдааны зар товыг мэдэгдэхээр 586 мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Тус шүүх дэх Эвлрүүлэн зуучлагч нь 2014 онд иргэдээс 119 өргөдөл хүлээн авснаас 2 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 80 эвлэрлийн гэрээг хийсэн ба дуусгавар болгосон тэмдэглэлээр 33 өргөдөл шийдвэрлэсэн байна. Одоо 4 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Захиргааны хэргийн шүүх 2014 онд 4 хэргийн үлдэгдэлтэй байсан ба 17 нэхэмжлэл нэмж хүлээн авч 10 хэргийг шийдвэрлэж 3 хэргийг шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 4 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 4 хэргийг шүүх бүрэлдэхүүн байхгүй гэсэн үндэслэлээр ижил шатны шүүхэд шилжүүлсэн. Одоо хэргийн үлдэгдэлгүй байна.

Шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, шүүх хуралдааныг тасралтгүй хэвийн явуулахдаа алдаа гаргасан эсэхэд хяналт тавихад: Захиргааны Хэргийн шүүх хуралдаан товлон зарлагдаад 5 удаа хойшилсон байгаа ба шалтгааныг хянаад үзэхэд шүүхийн Тамгын газраас болон шүүгчийн туслахын буруугаас шүүх хуралдаан хойшлогдсон шалтгаан байхгүй байна.

Шүүхийн Тамгын газраас шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэдээ хэргийн оролцогчдыг дуудан ирүүлэхэд шаардлагатай телефон утас /АТС/ утсыг шүүгчийн туслахуудын өрөөнд суурилуулж, мөн үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайлийн 1 жилийн эрхтэй утаснуудыг тавьж өгсөн.

“Иргэний нэгдсэн систем” болон Захиргааны шүүхийн “бүртгэл хяналт”-ын программын хэвийн ажиллагааг хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Мөн “Иргэний нэгдсэн систем”-ийг алдаагүй зөв хэрэглэхийн тулд тухай бүр нь гарсан алдааг холбогдох шугамаар асууж дор бүр нь засуулж ажиллаж байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүх хурлын тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргаж буй эсэхэд бүртгэлээр тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор 2 хурлын танхимтай болсон ба хурлын танхимын тавилга төхөөрөмж шинэчлэгдсэн төдийгүй 2 танхим тус тусдаа зөвлөлдөх тасалгаатай, зөвлөлдөх тасалгаанд номын шүүгээ байрлуулж хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль дүрэм журмуудыг байршуулсан болно.

Эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах ажилтаныг Тамгын газрын даргын тушаалаар томилж ажлуулж байна. 2014 онд Эрүүгийн нийт 18 хэрэгт 99 эд мөрийн баримт дагалдаж ирсэн ба 8 хэргийн 54 эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах буюу холбогдох эзэнд нь буцаан олгосон байна.

ШЕЗ-ийн 2014-01-10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх тухай” журмын дагуу эд мөрийн баримтыг устгахдаа Тамгын газрын даргын тушаалаар комисс томилж шийдвэрлэж байгаа ба устгах хугацаа болсон 2 хэргийн эд мөрийн баримтыг устгуулахаар Тамгын газрын даргын 2014.06.19-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар, мөн 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар тус тус комисс томилж шийдвэрлэсэн ба томилогдсон ажилтнууд холбогдох бүртгэлийг хөтөлж ажиллаж байна.

Одоо 10 эрүүгийн хэргийн 45 эд мөрийн баримт тогтоол хүчин төгөлдөр болоогүй буюу зарим хэрэг нь шийдвэрлэгдээгүй тул хадгалагдаж байна.

Шүүхэд ирсэн өргөдөл, гомдол нийт 55 ирснээс бүх гомдлыг хугацаанд нь шийдэж хариуг хүргүүлсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХХС-тыг шүүгчийн туслахууд зохих журмаар хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх талаар Тамгын газрын даргаас хуулинд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагааг нь шалган тусалж илтгэх хуудас бичих, шүүгчийн туслахуудын гаргаж буй алдаа дутагдлыг дор бүр нь засуулж ажиллаж байна. Хийгдсэн шалган туслах ажлыг дор дурьдвал:

-Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нөхцлийг шалгаж илтгэх хуудсаар танилцуулсан байна.

-Шүүхийн хэмжээнд хэрэг, баримтын нууц хадгалалт, хамгаалалт ямар хэмжээнд байгаад тус тус шалгаж танилцуулсан.

-Ингэснээр шүүгчийн туслахуудын Хэргийн хөдөлгөөний стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа байдлаар нь үр дүнгийн гэрээг нь үнэлж дүгнэж ажиллаж байна.

Арван нэг. Бусад шинээр санаачлан хийсэн ажил

Тус шүүхийн Тамгын газраас 2014 онд доорхи бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

1.Тус шүүхээс төсөл бичиж “Дэлхийн зөн” ОУБ-ын санхүүжилтээр “ Хүүхэд хамгааллын өрөө”-г тохижуулж ажиллаж байна. Хүүхдийн оролцоотой шүүх хурал болон хүүхдийг гэрчээр асуух үед хүүхдийн өрөөнөөс шүүх хуралдааны танхимтай шууд холбогдон дэлгэцээр дамжуулан шүүгч асуултаа тавьж хүүхэд өрөөндөө тоглох, ном унших гэх мэт байдлаар чөлөөтэй орчноос шүүгчийн асуултанд хариулж байгаа нь хүүхэд хамгааллын чиглэлийн томоохон дэвшил гарлаа

2.“Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”, “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”-ыг нийт ажилтнуудад танилцуулан Ёс зүйтэй холбоотой сургалтыг зохион байгуулж ажилласан.

Дээрх журамтай холбогдуулан Шүүхийн тамгын газрын ажилтнуудын дагаж мөрдөх хэм хэмжээ, ажилтнуудын хувцаслалт, харьцаа,хандлага, ёс зүйг өндөр түвшинд хүргэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх,ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор “Хяналтын талоны систем”-ийг нэвтрүүлж тусгай журам гарган мөрдөж ажиллаж байна.

3.Тус шүүхийн гадна болон дотор объектыг хянах, шүүгч, ажилтнуудын аюулгүй ажиллах орчинг бүрдүүлэх зорилгоор Шүүхийн 1,2,3-р давхарт болон шүүхийн гадна орчин грашийг харах зорилгоор нийт 8 “хяналтын камер”-ыг суурилуулан ажиллуулж байна.

Тахарын хэсгийн харуул хуягуудын ажлыг өглөө бүр тогтмол камерын хяналтын бичлэгийг шалгаж тэмдэглэл хөтлөн баримтжуулж Тахарын хэсгийн даргад тухай бүр танилцуулж гарсан зөрчил дутагдалыг арилгуулж ажиллаж байна.

4. Шүүхийн мэдлийн орон сууцанд амьдарч буй шүүгчдийн орон сууцанд цахилгаан, галын аюулгүй байдлыг хангах үүднээс Говьсүмбэр аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд хүсэлт тавьж хамтран 2014 оны 09-р сарын 10-ны өдөр орон сууцны гэрэл, цахилгаанд нь үзлэг хийж гэмтлийг илрүүлэн цахилгааны утас, разеткийг нь сольж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

5.Цагийн бүртгэлийг цаасан бүртгэлээр бүртгэж байсныг халж 2014 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхэлж “Цаг бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж байна.

6. Тус шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Эд мөрийн баримт хадгалах” байрыг 2014 оны 06-р сарын 05- 06-р сарын 19-ны өдрийн хооронд барьж ашиглалтанд оруулсан.

7. Тус шүүхийн 2 автомашины гражийг дулааны шугамд холбож цахилгаан халаагуурыг халснаар цахилгааны зардлыг хэмнэсэн.

8. Шүүгч, ажилтнуудын амрах өрөөг шинээр тохижуулсан ба тус өрөөнд массажний сандал, гүйлтийн зам,дасгалын төхөөрөмж, хөгжөөнт тоглоомууд, даралтын аппарат, биеийн индекс тодорхойлох аппарат, эмийн сан, амралтын буйдан, хөргөгч зэрэг тоног төхөөрөмжөөр тохижууллаа.

9. Шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс шүүгчийн туслахуудад суурин утсыг тавьж өгсөн ба үүрэн телефоны Мобиком, Жи мобайл, скатель, юнителийн 1 жилийн үнэгүй ярих эрхтэй утасуудыг тавьж өгөөд байна.

10. ШЕЗ-өөс зарласан “Эрүүл ногоон орчин” уралдаант аянд шүүгч, ажилтнууд идэвхитэй оролцож, Шүүхийн Тамгын газраас төлөвлөгөө гарган шүүхийн гадна орчин байр, шүүхийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлэх зорилгоор үе шаттайгаар доорх ажлуудыг зохион байгууллаа, Үүнд:

-Тус шүүхийн Тамгын газраас “шүүгч, ажилчдын дунд албан байгууллага, өрөө тасалгааг цэцэгжүүлэх” уралдаанд аяныг 2014 оны 04 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж дүгнэж уралдаанд идэвхи санаачлагатай оролцсон шүүгч, ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

-Аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу шүүгч, ажилчид шүүхийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, мөн “3 нэр төрлийн” модыг тарьж “цэцгийн мандал” хийж, хашаан дотроо сүүдрэвч барьж орчноо тохижуулав.

11. Шүүхийн Тамгын газар, тус шүүхийн Залуучуудын зөвлөлтэй хамтран 2014 оны 06-р сарын 14-ний өдөр “Чойр-Хүрийн ногоо” маршрутаар 10 км зайд шүүгч, ажилчдын дунд “Явган аялал” –ыг амжилттай зохион байгуулсан.

12. Шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх “ Заавал сурах 10 бүжиг” сургах зорилгоор Нийтийн цэнгээнт бүжгийн сургалтыг мэргэжлийн багшийг урьж авчран зохион байгуулсан.

13. Шүүгч, ажилтнуудын ажлын бүтээмж, идэвхийг өрнүүлэх зорилгоор “Хамтын хүч, Амжилтын үндэс” 1 сарын аяныг зохион байгуулж ажиллаж байна./Аяны хүрээнд шүүгч ажилтнуудыг 3 багт хуваан төрөл бүрийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж ажиллаж байна.

14. Тус шүүхийн Тамгын газар Говьсүмбэр аймгийн Тахарын хэсэгтэй сар бүр хамтарсан зөвлөгөөнийг тогтмол хийж алдаа, дутагдлаа ярилцан гарч буй асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллаж байна.

Цаашид Шүүхийн Тамгын газрын ажилтнууд бид шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах бүхий л үйл ажиллагааг сайтар хэрэгжүүлж ажиллах болно.

ТАЙЛАН БИЧСЭН:

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.СУВД

 

 

 

 



ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН БҮТЭН ЖИЛИЙН

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

2013 оны 12 сарын 25-ны өдөр Чойр

Тус аймгийн захиргааны хэргийн шүүх нь 2013 онд шинээр 21 нэхэмжлэлийг хүлээн авч, 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 нэхэмжлэлийг буцааж, 17 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, өмнөх оны үлдэгдэл 6 хэрэг, нийт 23 хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 3 хэргийг нэгтгэж, нэг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул 21 хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Дээрх 21 захиргааны хэргээс 17 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс шүүх хуралдаанаар 10 хэрэг, хялбаршуулсан журмаар 7 хэрэг шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 10 хэргийн 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4 хэргийг дахин шинэ акт гартал захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 7 хэргийн 5 хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 2 хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны шийдвэрлэсэн хэрэгтэй харьцуулахад 9 хэрэг 110 хувиар өссөн байна.

Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 10 хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн байна.

Тайлангийн үеийн үлдэгдэл 4 хэрэг байна.

Нийт шийдвэрлэсэн 17 хэргийн 9 хэргийг шүүгч Э.Халиунбаяр, 8 хэргийг шүүгч Н.Дамдинсүрэн шийдэрлэсэн байна.

Шүүгч Э.Халиунбаяр нь нийт шийдвэрлэсэн 9 хэргийн 6 хэргийг хялбаршуулсан журмаар, 3 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгч Н.Дамдинсүрэн нь нийт шийдвэрлэсэн 8 хэргийн 1 хэргийг хялбаршуулсан журмаар, 7 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн 2013 онд нийт шийдвэрлэсэн хэргүүдээс хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн хэрэг байхгүй болно.

Шүүгч Э.Халиунбаярын шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 3 хэргийн 2 нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж 1 хэргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, 1 хэргийн шүүхийн шийдвэр хэвээр батлагдсан болно.

Шүүгч Н.Дамдинсүрэнгийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 7 хэргийн 2 нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж 1 хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 1 хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 5 ДУГААР ШҮҮХ

 


 

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны тайлан

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд Ерөнхий шүүгч, 2 шүүгч нийт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, шүүгч З.Энхтуяа 2012 оны 6 сарын 27-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүгчээр сэлгэн ажиллахаар томилогдож, шүүгч Н.Дамдинсүрэн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс тус шүүхийн шүүгчээр томилогдож, шүүгчийн туслах 1 орон тоотойгоор ажиллалаа.

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2012 онд жил, улирлаар ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлан ажиллаж байна. 2012 онд 34 ажил төлөвлөсөн байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Шүүгчдийн зөвлөлгөөнийг улирал бүрийн сүүлийн сарын сүүлчийн 7 хоногийн “Лхагва” гаригт зохион байгуулж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр бүтэн жил, улирлын төлөвлөгөөний төслийг боловсруулан шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлуулж, мөн төлөвлөгөөний биелэлтийг тооцож байна.

  • 1 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7 асуудал, шүүн таслах ажлаар 9, хууль сурталчлах ажлын хүрээнд 6 асуудал бүгд 22 асуудал төлөвлөснөөс бүгд биелэгдсэн болно.
  • 2 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 6, шүүн таслах ажлаар 11, хууль сурталчлах ажлын хүрээнд 6 асуудал, бүгд 23 асуудал төлөвлөснөөс 1 асуудал биелэгдээгүй байна. Үзүүлэх шүүх хуралдааны хойшлогдсон байна.
  • 3 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 5, шүүн таслах ажлаар 9, хууль сурталчлах ажлын хүрээнд 5 асуудал төлөвлөснөөс 1 асуудал буюу үзүүлэх шүүх хуралдаан хойшлогдсон байна.
  • 4 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7 асуудал, шүүн таслах ажлаар 11, хууль сурталчлах ажлын хүрээнд 5 асуудал, бүгд 23 асуудал төлөвлөснөөс бүгд биелэгдсэн байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Захиргааны хэргийн шүүгчдийн ажил үүргийн хуваарийг баталсан ба дээрх ажил үүргийн хуваарийн биелэлтийг шүүгч нар улирал бүр хийсэн ажлаа илтгэх хуудсаар гаргаж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч, шүүгчийн туслах нар нь Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан “Шуурхай зөвлөлгөөн”-ийг 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулж хэвшсэн байна.

Тус шүүх нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын дагуу хөтлөгдвөл зохих 14 бүртгэлээс 13 бүртгэлийг бүртгэж байна. 2011 онд тус шүүхээс шийтгэврээр арга хэмжээ авагдаагүй тул шийтгэврийн бүртгэл бүртгэгдээгүй болно.

Шүүхээс 2012 онд 1-54 дугаар бүхий албан бичиг гарсан байх ба эдгээр албан бичиг нь бичиг хэргийн стандарт болон зөв бичгийн дүрмийн дагуу гарсан байна.

Мөн Ерөнхий шүүгчийн удирдлага зохион байгуулалттай холбоотой гарсан захирамж 5, шүүгчдийн зөвлөлгөөнөөс гарсан тогтоол 5, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж 28, шүүхийн тогтоол 5, захиргааны хэргийг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр 8 байна.

Эдгээр тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрүүд нь хуульд нийцсэн, бичиг хэргийн стандартын шаардлагыг хангасан байна.

Захиргааны хэргийн шүүхээс 1 дүгээр улирлын мэдээг гаргаж 2012.3.26-ны өдрийн 03/18 тоотоор, 2 дугаар улирлын мэдээг гаргаж Аймгийн шүүхийн 2012.6.20-ны өдрийн 03/27 тоотоор, 3 дугаар улирлын мэдээг гаргаж 2012.9.25-ны өдрийн 03/37 тоотоор, 4 дүгээр улирлын мэдээг гаргаж 2011.12.21-ны өдрийн 03/53 тоот албан бичгүүдээр Улсын Дээд шүүхийн Судалгааны төвд хүргүүлсэн байна. Хугацаа алдаж хүргүүлсэн мэдээ байхгүй болно

Шүүгчийн туслах С.Ганбатын захиргааны хэргийн хөдөлгөөний стандартад заасан бүртгэлүүд болон стандартад заасан хугацаанд хэрхэн ажиллаж байгаад бүртгэлээр хяналт тавьж ажиллаж байна. Мөн бүтэн жилээр шалгалт хийж, шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудас бичиж, шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2012 оны эхний хагас жилийн байдлаар шалгалтаар илэрсэн зөрчилгүй байсан. Сүүлийн хагас жилийн байдлаар шалгалт хийхээс өмнө Тамгын хэлтсийн дарга хэргийн хөдөлгөөний стандартад заасан үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчлийг танилцуулсан ба илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй талаар шүүгч нар шүүгчийн туслахад хяналт тавьж ажиллаж байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах нар нь хуульчийн багц цаг авах сургалтад идэвхтэй оролцож багц цагаа бүгд хангасан байна. Үүнд:

- Улсын Дээд Шүүх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан хуульчдад кредит цаг олгох сургалтад бүрэн хамрагдсан.

- Дорноговь аймагт 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулсан Захиргааны хэргийн шүүхийн шүүгч, ажилтнуудын сургалтад бүрэн хамрагдсан.

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хууль зүйн яам, Эрх чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь төсөл, Япон улсын Нагояагын Их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвөөс 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан “Захиргааны үйл ажиллагааны тухай хууль” сэдэвт семинарт шүүгч Э.Халиунбаяр, Н.Дамдинсүрэн нар хамрагдсан,

- Шүүгч Н.Дамдинсүрэн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд “Шинээр томилогдсон шүүгч нарт зориулсан тусгай сургалт хамрагдсан болно.

Хоёр. Шүүн таслах ажиллагааны талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2012 онд өнгөрсөн оны 2 захиргааны хэргийн үлдэгдэлтэй байсан ба шинээр 16 нэхэмжлэл хүлээн авч, нийт 14 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар 6 захиргааны хэрэг, хялбаршуулсан журмаар 2 хэрэг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

Үүнээс: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан – 2

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан - 1

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон - 3

2012 оны 12 дугаар сарын 21ий байдлаар захиргааны 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

2012 онд шийдвэрлэсэн 8 захиргааны хэргийг 2011 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 3 хэргээр өссөн байна.

Шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэрэг үүсгэсэн захирамж 12, шүүгчийн захирамж 28, шүүхийн тогтоол 5, мөн үзлэг хийх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулахаар 25 албан бичиг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 6, шүүхийн шийдвэр 6 зэргийг боловсруулж гаргасан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа захиргааны хэрэгт 1 удаа үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн байна.

Шүүгч нар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан хойшлуулж байгаа шалтгааныг судалж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч Э,Халиунбаяр “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шүүх хуралдааныг 5 удаа хойшлуулсан байна.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад шийдвэрт нь өөрчлөлт орсон, шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын дүгнэлтийн үндэслэн тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2012 оны 2 дугаар улирлын ажил дүгнэсэн шүүгчдийн зөвлөлгөөнөөр “ИЛК” ХХК-ний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн шийдвэр хүчингүй болсон тул тухайн хэргийг илтгэсэн шүүгч З.Энхтуяагийн сонсголыг хэлэлцүүлсэн байна

Шүүгч нар тоймд дурьдсан алдаа зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Гурав. Хууль сурталчлах ажлын талаар

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлыг жил, улирлын төлөвлөгөөндөө тусган Захиргааны хэргийн шүүхийн зорилт, онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, захиргааны байгууллага, албан тушаалтан, захиргааны акт, захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэд, албан байгууллагуудад хичээл, сургалт, судалгаа, тэмцээн зохиох зэргээр зохион байгуулан ажиллаж байна.

2012 онд аймгийн хэмжээний төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудад ямар сэдвээр сургалт авах талаар саналыг авч үүний дагуу доорх байгууллагуудад ирүүлсэн саналын дагуу сургалтуудыг зохион байгуулсан байна.

-Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Газрын тухай хууль болон газрын маргаантай хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн талаар,

-Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн багш, ажилчдад Иргэний эрх зүй сэдэвт

-Аймгийн Засаг даргын тамгын газарт Захиргааны хэргийн шүүхийн онцлог, захиргааны хэргийн шүүхийн баримт бичгийн талаар

-Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар

-Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар

-Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт тэмцээнийг зохион байгуулсан,

- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон Улсын бүртгэлтэй холбоотой маргааны талаар анхаарвал зохих асуудлын талаар

- Говьсүмбэр аймгийн 1-р дунд сургуульд Төрийн албаны тухай хуулиар

- Говьсүмбэр аймгийн хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд “Хуульчдын харилцааны сэтгэл зүй” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.

- Аймгийн нийт шүүгч, шүүгчийн туслахуудын дунд шинээр батлагдах гэж буй шүүхийн тухай хуулийн талаар “Кофе конферинц” зохион байгуулсан.

- Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч, Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогтыг урьж, Монголын шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаар болон Шүүхийн шинэчлэлийн талаар уулзалт ярилцлага зохион байгуулсан.

Захиргааны хэргийн шүүхийн мэдээллийн самбарт шинээр батлагдан гарсан хуулийг болон шүүхэд нэхэмжлэл гаргах загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар иргэдэд хэрэгтэй мэдээлэл, мөн шүүхийн шийдвэрийг байрлуулж байна.

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд шүүхээс тухайн улиралд зохион байгуулсан ажил, захиргааны хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар тойм бичиж, улирлын төлөвлөгөөний биелэлтийг тооцож гаргасны дараа шүүгчийн туслах С.Ганбат нь орон нутгийн “Боржигон нутаг” радионы “Захиргааны хэргийн шүүхийн цаг” нэвтрүүлгээр мэдээлэл хийсэн болно

Говьсүмбэр аймгийн Мэдээ сонины шүүгч хариулж байна буланд шүүгч Э.Халиунбаяр 2 удаа асуулт хариулт бэлтгэн хүргүүлсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь 2012 онд сум, багийн өдөрлөгүүдэд нийт 5 удаа оролцож, иргэдэд зөвлөлгөө өгч, иргэдэд Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн 8 төрлийн гарын авлага 350 ширхгийг тараасан байна

Говьсүмбэр аймгийн Шүүхийн цахим санд тус шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн мэдээ,тайлан, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт гэсэн буланг ажиллуулж байна.

Захиргааны хэргийн шүүх гэсэн мэдээллийн булангийн:

Мэдээ буланд тус шүүхээс 2 сар бүр тутамд шийдвэрлэсэн хэрэг болон зохион байгуулсан ажлын тойм,

Шийдвэрлэсэн хэрэг гэсэн буланд шийдвэрлэсэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл,

Иргэдэд зориулсан буланд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаар мэдээлэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл оруулсан.

Шүүгч хариулж байна буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэх талаар асуулт хариулт бэлтгэж оруулсан.

Нэхэмжлэл гаргах эрх гэсэн буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар болон нэхэмжлэлийн загварыг байрлуулсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын эрх үүргийг бэлтгэж оруулсан.

Тус шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл болон өдөрлөгт оролцсон, албан байгууллагуудын дунд тэмцээн зохион байгуулсан тухай бүр нь мэдээллийг шинэчлэн фото зэргийн хамт оруулж иргэдэд мэдээлж байна.

Тус шүүхэд хандсан иргэдийн тоо урьд оны энэ үетэй харьцуулахад нэхэмжлэлийн тоо өссөн, мөн шийдвэрлэсэн хэрэг тоо өссөн байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН ШҮҮХ

 

 


 

2012 ОНЫ 3,4-Р САРУУДАД ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

Захиргааны хэргийн шүүхээс санаачлан улирал бүр шүүхүүдийн шүүгч, ажилчдын дунд “Шинэ санааны” хайрцагийг аялуулж шүүгч, ажилчдаас ирүүлсэн шинэ санаануудыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн доорх шинэ санаануудыг хэрэгжүүлэхээр болов.

Үүнд: Шүүхээр Эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байгаа болон захиргааны арга хэмжээ авагдаж байгаа хүний судалгааг “нас, хүйс, боловсрол, ажил мэргэжлээр” гаргах.

Шүүхийн хэмжээнд Англи хэл сурах жилийн аян зохион байгуулах. Сайн суралцсан шүүгч, ажилчдыг шагнаж урамшуулах.

“Шүүхийн шинэчлэлд оруулах миний хувь нэмэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах.

Шүүхийн нийт шүүгчийн туслах нарын дунд “Хэргийн оролцогчдын эрх, үүргийг хэн сайн ойлгуулж, тайлбарлах вэ?” сэдэвт уралдааныг зохион байгуулах.

Шүүхийн нийт шүүгч, ажилчдын дунд мөнгөн хуримтлалын сан бий болгох журам гаргаж мөрдөж ажиллах.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүх хуулийн нэрийн жагсаалтыг гарын авлага болгон бэлтгэн гаргах.

Шүүхийн нийт шүүгч, ажилчдын дунд “Талархлын баярын өдрийг зохион байгуулах”. Уг өдрийг улирал бүр төрсөн өдөр нь тохиолдож байгаа болон өөр тэмдэглэлт баяр нь тохиолдож буй хүмүүст зориулж зохион байгуулж байх.

2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ажилтан албан хаагчдад Захиргааны хэргийн шүүхийн онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Баримт бичгийг боловсруулахад анхаарах асуудал, Газрын тухай хууль тогтоомж болон анхаарах асуудлууд ” гэсэн сэдвүүдээр шүүгч З.Энхтуяа, Э.Халиунбаяр нар сургалт зохион байгуулсан.

2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш, ажилтан албан хаагчдад “Иргэний эрх зүйн сэдвээр аймгийн шүүхийн шүүгч Х.Байгалма, Захигааны хэргийн шүүхийн туслах С.Ганбат нар сургалт зохион байгуулсан.

Шүүгч З.Энхтуяа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудлуудын талаар гарын авлага бэлтгэж шүүгч нарт тараасан.

2012.03.28-ны өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнийг хийж тус шүүхийн 1-р улирлын төлөвлөгөөний биелэлтийг тооцож, мөн 2-р улирлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлав.

2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр шүүгч З.Энхтуяа Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан албан хаагчдад Захиргааны хэргийн шүүхийн онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль болон эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа байдал, анхаарах асуудлууд гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч З.Энхтуяа Баянтал сумын ЗДТГазар, сумын хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилтан албан хаагчдад Захиргааны хэргийн шүүхийн онцлог, Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэх, сахилгын шийтгэл ногдуулахад анхаарах зүйл, Хөдөлмөрийн гэрээг хэрхэн байгуулах цуцлах, ажлаас халах, ажилд эргүүлэн авахад анхаарах асуудлууд” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр шүүгч Э.Халиунбаяр Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдад Захиргааны хэргийн шүүхийн онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

Говьсүмбэр аймгийн мэдээ сонины “шүүгч хариулж байна буланд” шүүгч Э.Халиунбаяр татварын улсын байгцаагчийн акттай холбоотой асуудлаар асуулт, хариулт бэлтгэж нийтлүүлэв.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ

 

 


 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН

2011 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд Ерөнхий шүүгч, 2 шүүгч нийт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, шүүгчийн туслах 1 орон тоотойгоор ажиллалаа.

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд жил, улирлаар ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлан ажиллаж байна. 2011 онд 35 ажил төлөвлөсөн байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Шүүгчдийн зөвлөлгөөнийг улирал бүрийн сүүлийн сарын сүүлчийн 7 хоногийн “Лхагва” гаригт зохион байгуулж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр бүтэн жил, улирлын төлөвлөгөөний төслийг боловсруулан шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлуулж, мөн төлөвлөгөөний биелэлтийг тооцож байна.

· 1 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 5 асуудал, шүүн таслах ажлаар 11, хууль сурталчлах ажлын хүрээнд 9 асуудал бүгд 25 асуудал төлөвлөснөөс 1 ажил буюу Захиргааны хэргийн шүүхийн талаархи сурталчилгааны хуудас хэвлүүлэх ажил биелэгдээгүй ба төсвийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаргаж өгөх ёстой байсан, санхүүгийн асуудлаас биелэгдээгүй болно.

· 2 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7, шүүн таслах ажлаар 12, хууль сурталчлах ажлын хүрээнд 11 асуудал, бүгд 30 асуудал төлөвлөснөөс 2 асуудал биелэгдээгүй байна. Энэ хууль сурталчлах ажлын хүрээнд Аймгийн Холбооны газартай ярилцаж орон нутгийн TV сувгаар иргэдэд зориулсан видео хичээл явуулах, Мэргэжил сургалтын төвийн оюутнуудын дунд “АХА” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн ажил санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс биелэгдээгүй байна.

· 3 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 5, шүүн таслах ажлаар 8, хууль сурталчлах ажлын хүрээнд 5 асуудал, УДШ-ийн шалган туслах ажлын мөрөөр хийх 4 асуудал, бүгд 22 асуудал төлөвлөснөөс 21 асуудал нь биелэгдэж, үзүүлэх шүүх хуралдаан хийх 1 ажил биелэгдээгүй байна.

· 4 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7 асуудал, шүүн таслах ажлаар 9, хууль сурталчлах ажлын хүрээнд 7 асуудал, УДШ-ийн шалган туслах ажлын мөрөөр хийх 4 асуудал, бүгд 27 асуудал төлөвлөснөөс Аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулах Мэргэжлийн коллежийн оюутнуудын дунд зохион байгуулах “АХА” тэмцээнийг зохион байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүйгээс биелэгдээгүй байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Захиргааны хэргийн шүүгчдийн ажил үүргийн хуваарийг баталсан ба дээрх ажил үүргийн хуваарийн биелэлтийг шүүгч нар улирал бүр хийсэн ажлаа илтгэх хуудсаар гаргаж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч, шүүгчийн туслах нар нь Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан “Шуурхай зөвлөлгөөн”-ийг 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулж хэвшсэн байна.

Шуурхай зөвлөлгөөнөөр тухайн 7 хоногийн ажлын 5 өдөрт хийх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон 14 хоногт 1 удаа зохион байгуулах аймгийн Шүүхээс зохион байгуулах сургалтад оролцох, заах хичээлийн талаар бэлтгэл хангах, хууль сурталчлах ажлын хүрээнд тухайн 7 хоногт зохион байгуулах ажлын талаар төлөвлөгөө гаргаж, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Тус шүүх нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын дагуу хөтлөгдвөл зохих 14 бүртгэлээс 13 бүртгэлийг бүртгэж байна. 2011 онд тус шүүхээс шийтгэвэрээр арга хэмжээ авагдаагүй тул шийтгэвэрийн бүртгэл бүртгэгдээгүй болно.

Шүүхээс 2011 онд 1-38 дугаар бүхий албан бичиг гарсан байх ба эдгээр албан бичиг нь бичиг хэргийн стандарт болон зөв бичгийн дүрмийн дагуу гарсан байна.

Мөн Ерөнхий шүүгчийн удирдлага зохион байгуулалттай холбоотой гарсан захирамж 6, шүүгчдийн зөвлөлгөөнөөс гарсан тогтоол 5, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж 12, шүүхийн тогтоол 8, захиргааны хэргийг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр 5 байна.

Эдгээр тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрүүд нь хуульд нийцсэн, бичиг хэргийн стандартын шаардлагыг хангасан байна.

Захиргааны хэргийн шүүхээс 1 дүгээр улирлын мэдээг гаргаж 2011.3.24-ны өдрийн 03/05 тоотоор, 2 дугаар улирлын мэдээг гаргаж Аймгийн шүүхийн 2011.6.20-ны өдрийн 01/32 тоотоор, 3 дугаар улирлын мэдээг гаргаж 2011.9.26-ны өдрийн 03/30 тоотоор, 4 дүгээр улирлын мэдээг гаргаж 2011.12.22-ны өдрийн 28 тоот албан бичгүүдээр Улсын Дээд шүүхийн Судалгааны төвд хүргүүлсэн байна. Хугацаа алдаж хүргүүлсэн мэдээ байхгүй болно.

Шүүгчийн туслах С.Ганбатын захиргааны хэргийн хөдөлгөөний стандартад заасан бүртгэлүүд болон стандартад заасан хугацаанд хэрхэн ажиллаж байгаад бүртгэлээр хяналт тавьж ажиллаж байна. Мөн хагас, бүтэн жилээр шалгалт хийж, шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудас бичиж, шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2011 оны эхний хагас жилийн байдлаар шалгалтаар илэрсэн зөрчилгүй байсан. Сүүлийн хагас жилийн байдлаар шалгалт хийхээс өмнө Тамгын хэлтсийн дарга хэргийн хөдөлгөөний стандартад заасан үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчлийг танилцуулсан ба илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй талаар шүүгч нар шүүгчийн туслахад хяналт тавьж ажиллаж байна.

Мөн 2011 онд хөтлөгдвөл зохих бүртгэлүүд бүрэн бүртгэгдсэн боловч jidge программ дээр хөтлөгдөх бүртгэлээс явуулсан бичгийн бүртгэлийг 2011 оны 2 сарын 9-нөөс хойш, ирсэн бичгийг 2011 оны 4 сарын 21-нээс хойш бүртгээгүй зөрчил гарсныг арилгуулсан болно.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах нар нь хуульчийн багц цаг авах сургалтанд идэвхтэй оролцож багц цагаа бүгд хангасан байна. Үүнд:

- Улсын Дээд Шүүх,ШЕЗ,Хайнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан “Эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага,Хууль тайлбарлах арга зүй,Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал, Орчин үеийн Үндсэн хууль үүссэн түүх”зэрэг сэдвээр сургалт,

- Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан “Үндсэн хуулийн эрх зүй,,Захиргааны эрх зүй, Нэрийн үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний үр дагавар,Хандлагын ид шид ба харилцах урлаг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” зэрэг сэдвээр 10 кредит цаг авах

- УДШ-ээс зохион байгуулсан “Зөрчлийн улмаас үүсэх үүрэг” сэдэвт сургалт

- УДШ, Хайнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан “Захиргааны гэрээ, ЗХХШТХ-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал,Захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим,Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ЗХШ-ээс тавих хяналт” зэрэг сэдвээр 3 кредит цаг авах сургалт

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүсчилэн Дундговь аймагт зохион байгуулсан “ Газрын харилцаатай холбогдон үүсч буй захиргааны эрх зүйн маргаантай хэрэг, шүүхийн практик, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан, Анхан шатны шүүхийн шийдвэр болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зүйлс, Нотлох баримтыг үнэлэх”зэрэг сэдвээр сургалтад оролцлоо.

Хоёр. Шүүн таслах ажиллагааны талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд өнгөрсөн оны 2 захиргааны хэргийн үлдэгдэлтэй байсан ба шинээр 7 нэхэмжлэл хүлээн авч, нийт 9 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар 5 захиргааны хэргийг шийдвэрлэсэн байна.

Үүнээс: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан – 3

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон - 2

Мөн шүүх хуралдаанаар 2 захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан байна.

2011 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар захиргааны 2 хэргийн үлдэгдэлтэй байна.

2011 онд шийдвэрлэсэн 5 захиргааны хэргийг 2010 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 4 хэргээр буурсан байна.

Шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэрэг үүсгэсэн захирамж 7, шүүгчийн захирамж 12, шүүхийн тогтоол 8, мөн үзлэг хийх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулахаар 11 албан бичиг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 6, шүүхийн шийдвэр 5 зэргийг боловсруулж гаргасан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа захиргааны хэрэгт 8 удаа үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн, нэхэмжлэлийн

шаардлагыг тодруулах, хариуцагчийн тайлбартай холбогдуулан тодруулахаар нэхэмжлэгч, хариуцагчийг болон гэрч асууж 9 удаа тэмдэглэл тус тус хөтөлсөн байна.

Шүүгч нар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан хойшлуулж байгаа шалтгааныг судалж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

1 дүгээр улирлын шүүгчдийн зөвлөлгөөнөөр “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг 2 удаа хойшлуулсан тул шүүгч З.Энхтуяагийн сонсголыг авч хэлэлцсэн болно.

2011 оны 4 дүгээр улиралд шүүгч З.Энхтуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа “ИЛК” ХХК-ний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан байх ба одоогоор эцэслэн шийдвэрлэээгүй байна.

Шүүгч Э,Халиунбаяр “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан байна.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад шийдвэрт нь өөрчлөлт орсон, шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын дүгнэлтийн үндэслэн тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2011 оны 2 дугаар улирлын ажил дүгнэсэн шүүгчдийн зөвлөлгөөнөөр “ИЛК” ХХК-ний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шийдвэр хүчингүй болсон тул тухайн хэргийг илтгэсэн шүүгч З.Энхтуяагийн сонсголыг хэлэлцүүлсэн байна.

Мөн Ерөнхий шүүгч нь хагас, бүтэн жилээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн талаар тойм бичиж, шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан алдаа зөрчлийг шүүгч бүрээр гаргаж 2,4 дүгээр улирлын Шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч нар тоймд дурьдсан алдаа зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Тус шүүх нь Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан тойм, зөвлөмжийн биелэлтийг улирал бүрээр гарган хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой заалтуудын биелэлтийг хэрхэн биелүүлж байгааг илтгэх хуудсаар гаргаж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж байна.

Шүүгч, туслах нар 2011 оны 8 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа бусад шүүхийн практикийг судлахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ажлын 5 өдөр ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа зохих мэдлэг практикийг судалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Гурав. Хууль сурталчлах ажлын талаар

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлыг жил, улирлын төлөвлөгөөндөө тусган Захиргааны хэргийн шүүхийн зорилт, онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, захиргааны байгууллага, албан тушаалтан, захиргааны акт, захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэд, албан байгууллагуудад хичээл, сургалт, судалгаа, тэмцээн зохиох зэргээр зохион байгуулан ажиллаж байна.

2011 оны 1 дүгээр улиралд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумуудад зохион байгуулагдсан өдөрлөгөөр 170 шахам иргэнээс ЗХШ-ийн үйл ажиллагааны талаарх саналыг авахад иргэд ЗХШ-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл муу байгаад дүгнэлт хийж Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд төсөл бичиж иргэдэд мэдлэг өгөх зорилгоор сурталчилгааны хуудсыг хэвлүүлэн иргэд өргөнөөр цугларах газруудад нааж, мөн өдөрлөгөөр иргэдэд гарын авлага бэлтгэн тарааж байна.

Мөн Захиргааны хэргийн шүүхийн онцлогийн талаар иргэдэд мэдээлэх өгөх зорилгоор шүүгч З.Энхтуяа “Захиргааны хэргийн шүүхийн онцлог” гэсэн сэдвээр орон нутгийн сонинд мэдээлэл бичиж хэвлүүлсэн байна.

Төмөр замын Чойр зангилааны 11 аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад ЗХШ-ийн чиг үүрэг, зорилго, тус шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийж, ажилтан, ажилчдын дунд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн талаар “АХА” тэмцээнийг зохион байгуулсан.

Мөн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх талаар саналын хайрцгийг сум, баг, төрийн байгууллагад байрлуулж иргэдээс санал авах гэсэн боловч иргэд энэ тал дээр зохистой саналыг өгөөгүй байна.

Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тэмцээнийг Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын багуудын дунд зохион байгуулахаар төсөл бичиж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар шийдвэрлэж, 2011 оны 12 дугаар сарын 13-нд Шивээговь, Баянтал сумын багуудын дунд эхний ээлжинд, 2012 оны 1 дүгээр сарын 7-нд Сүмббэр сумын багуудын дунд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан.

Гэвч Баянтал, Шивээговь сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарын идэвхгүй, хариуцлагагүй байдлаас болж 2011 оны 12 сарын 13-нд болох тэмцээнд сумаас оролцох багуудыг бэлтгэж ирээгүйгээс хойшлогдсон байгаа ба дээрх албан тушаалтангуудад хариуцлага тооцуулахаар дээд шатны Засаг даргад санал гаргасан байгаа болно.

Захиргааны хэргийн шүүхийн мэдээллийн самбарт шинээр батлагдан гарсан хуулийг болон шүүхэд нэхэмжлэл гаргах загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар иргэдэд хэрэгтэй мэдээлэл, мөн шүүхийн шийдвэрийг байрлуулж байна.

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд шүүхээс тухайн улиралд зохион байгуулсан ажил, захиргааны хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар тойм бичиж, улирлын төлөвлөгөөний биелэлтийг тооцож гаргасны дараа шүүгчийн туслах С.Ганбат нь орон нутгийн “Боржигон нутаг” радионы “Захиргааны хэргийн шүүхийн цаг” нэвтрүүлгээр:

1дүгээр улиралд хийсэн ажлын тоймыг 2011.3.25-нд,

2 дугаар улиралд хийсэн ажлын тоймыг 2011.6.25-нд

3 дугаар улиралд хийсэн ажлын тоймыг 2011.9.28-нд,

4 дүгээр улиралд хийсэн ажлын тоймыг 2011.12.27-нд тус тус мэдээлж байна.

Говьсүмбэр аймгийн Мэдээ сонины шүүгч хариулж байна буланд шүүгч З.Энхтуяа 2 удаа, шүүгч Э.Халиунбаяр 2 удаа тус тус асуулт хариулт бэлтгэн хүргүүлсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд сум, багийн өдөрлөгүүдэд нийт 10 удаа оролцож, иргэдэд зөвлөлгөө өгч, иргэдэд Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн 7 төрлийн гарын авлага 850 ширхгийг тараасан байна

Говьсүмбэр аймгийн Шүүхийн цахим санд тус шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн мэдээ,тайлан, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт гэсэн буланг ажиллуулж байна.

Захиргааны хэргийн шүүх гэсэн мэдээллийн булангийн:

Мэдээ буланд тус шүүхээс 2 сар бүр тутамд шийдвэрлэсэн хэрэг болон зохион байгуулсан ажлын тойм,

Шийдвэрлэсэн хэрэг гэсэн буланд шийдвэрлэсэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл,

Иргэдэд зориулсан буланд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаар мэдээлэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл оруулсан.

Шүүгч хариулж байна буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэх талаар асуулт хариулт бэлтгэж оруулсан.

Нэхэмжлэл гаргах эрх гэсэн буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар болон нэхэмжлэлийн загварыг байрлуулсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын эрх үүргийг бэлтгэж оруулсан.

Тус шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл болон өдөрлөгт оролцсон, албан байгууллагуудын дунд тэмцээн зохион байгуулсан тухай бүр нь мэдээллийг шинэчлэн фото зэргийн хамт оруулж иргэдэд мэдээлж байна.

Тус шүүх нь 2011 онд 5 зорилт тавьсан ба уг зорилтын дагуу хийсэн ажлын талаар:

1.Шүүгч, ажилтнууд ёс зүйг чанд сахих, өөрсдийн мэргэжлийн боловсролын зэргээ дээшлүүлэх

Шүүгч, ажилтнууд ёс зүйг чанд сахиж аливаа сахилгын шийтгэл гаргаагүй ажиллаж байна. Шүүгч Э.Халиунбаяр нь өөрийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэхээр Их засаг Их сургуульд магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байна.

2. Шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, хэргийг шуурхай шийдвэрлэх, шүүхийн практик судалж шүүн таслах ажиллагаандаа хэрэгжүүлж, алдаа гаргахгүй ажиллах

2011 оны 8 дугаар сард шүүгч, туслах нар адил шүүхийн практикийг судлахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ажлын 5 өдөр ажиллаж, судалсан зүйлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Мөн шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор хүлээн авсан хэрэг маргааны талаар шүүгч нар хоорондоо санал солилцож, хэргийн түүвэр хийж, мөрдөн шалгах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

3.Шүүгчийн туслахын ажлыг сайжруулж, хяналтыг чанаржуулах

Шүүгчийн туслахын ажлыг сайжруулах тал дээр шүүгч нар хангалтгүй ажиллаж байгаагаас шүүгчийн туслах нь бүртгэл дутуу хөтлөх зөрчил шалгалтаар илэрсээр байна. Иймээс 2012 онд хяналтыг сайжруулж ажиллах болно.

4.Захиргааны хэргийн шүүхийн зорилго, чиг үүрэг, захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан акт буюу шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж зэргийг иргэд, байгууллага, албан тушаалтанд сурталчлах ажлыг улам боловсронгуй болгох, үр дүнг тооцож байх

Энэ дэвшүүлсэн зорилтын хүрээнд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд төсөл бичиж батлуулан захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг сурталчлах зорилгоор 180000 төгрөгийн үнэтэй, Захиргааны хэргийн шүүхийн зорилго, ЗХШ-д нэхэмжлэл гаргах эрх нээгдэх, ЗХШ-ийн хэргийн оролцогчид, тэдгээрийн эрх үүрэг, ЗХШүүх нь таны эрхийг хамгаална, нэхэмжлэл гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэрэг 5 сэдвээр сурталчилгааны хуудсыг 50 ширхэгийг хэвлүүлсэн.

Мөн ЗХШ-ийг сурталчлах ажиллагаанд хэрэглэхээр 2.5х3.5 хэмжээтэй ЗХШ-ийг сурталчилсан аносыг 40000 төгрөгөөр хэвлүүлж, уг аносыг баг, сумын өдөрлөг, шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг, тэмцээн уралдаан болох үед хэрэглэж байна.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар сурталчлах, иргэдэд тайлбарлан таниулах ажлыг байнга зохион байгуулах

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор 2011 онд иргэдэд тараах гарын авлагыг шинэчилэн бэлтгэж 7 төрлийн гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэн өдөрлөгөөр иргэдэд тарааж байна.

Сурталчилгааны хуудсыг Хонхор,Дэнжийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны самбарт байрлуулсан.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Баянтал сумын 2 баг, Сүмбэр сумын 6 баг, Шивээговь сумын 2 багуудын дунд” Захиргааны хэрэг хянан шүийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдвт тэмцээнийг багуудын иргэдийг оролцуулан зохион байгуулахаар удирдамж гарган багуудад хүргүүлээд байна.

Төмөр замын 11 аж ахуйн нэгж байгууллагуудын дунд Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, ажилтнуудын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан.

 

 


 

 

2011 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

1. 1. Тус шүүх нь 3 дугаар улиралд 3 нэхэмжлэл хүлээн авч, иргэн Д.Содномын нэхэмжлэлтэй Сүмбэр сумын Засаг Даргад холбогдох захирамж хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2011.07.21-ний өдрийн 04 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүмбэр сумын Засаг даргын Засаг даргын 2011 оны А/73 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Улаанбаатар хотын “ИЛК” ХХК-ны нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн 2 нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2. 2. Шүүгч Э.Халиунбаяр, З.Энхтуяа, шүүгчийн туслах С.Ганбат нар нь 2011.08.22-ноос 2011.08.26-ны хооронд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ажлын 5 өдөр ажиллаж тус шүүхийн туршлагыг судалж, тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаантай танилцсан байна.

3. 3. 2011 оны 3 дүгээр сарын 23-нд “Шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймаг, сум дундын шүүх, тамгын хэлтэстэй хамтран зохион байгуулж 6 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор бэлтгэсэн 120 ширхэг гарын авлагыг иргэдэд тарааж, 8 иргэнээс санал асуулгын хуудсаар санал авсан байна.

4. 4. УБТЗ-ын Чойр зангилааны албан хаагч, ажилчдын дунд Захиргааны хэргийн шүүх болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн талаар мэдээл өгч, албан хаагч, ажилчдын дунд эрх зүйн мэдлэгээр “АХА” тэмцээн зохион байгуулав.

Мөн иргэлийн сонирхсон асуултанд хариулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор бэлтгэсэн 100 ширхэг гарын авлага тараав.

5. 5. Говьсүмбэр аймгийн шүүх цахим хуудастай болсонтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн загвар зэргийг боловсруулан байрлуулав.

6. 6. Орон нутгийн FM радиогоор 2011 оны 10 сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн шүүхээс 2011 оны 3 дугаар улиралд хийсэн ажлын тоймоор шүүгчийн туслах С.Ганбат мэдээлэл хийв.

 

  • Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны эхний хагас жилийн мэдээлэл

Захиргааны хэргийн шүүх эхний хагас жилийн байдлаар 6 /тайлангийн үеийн эхний үлдэгдэлтэй хамт/ хэрэг, нэхэмжлэл хүлээн аваад байна.

Шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн 2 захиргааны хэргийн 1 хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1 захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1 хэргийг шүүх бүрэлдэхүүнээр,1 хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн ба тайлангийн үеийн үлдэгдэл 4 захиргааны хэрэг байна.

 


*********              **********                    *********                 ********

 


  • Захиргааний хэргийн шүүхээс 2011 оны 5,6 дүгээр сард хийсэн ажлын тойм

1. Тус шүүх 2011 оны 5,6 дугаар саруудад 4 нэхэмжлэл хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2. Шүүгч Э.Халиунбаяр 2001 оны 5 дугаар сарын 23-нд Нийгмийн даатгалын багц хууль, Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулиар 2 цагийн сургалт зохион байгуулсан.

3. Захиргааны хэргийн шүүхээс санаачлан 2011 оны 06 сарын 3-ны өдөр Аймаг, захиргаа, сум дундын шүүхийн бүх шүүгч, шүүгчийн туслах, ажилтнуудын дунд Кофе конференцийг "Шүүхийн хэтийн ирээдүйг нэгтгэн зохицуулах суурь хуулиудыг боловсруулахад оруулах Таны санал" сэдвээр зохион байгуулав.

4. Захиргааны хэргийн шүүгч, ажилтнуудын говийн бүсийн сургалтыг орон нутагтаа 2011 оны 06 сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж сургалтанд шүүгч, ажилтнуудад идэвхтэй, амжилттай оролцов.

5. 2011 оны 5,6 дугаар сард шүүгч Э.Халиунбаяр "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журам" сэдвээр, шүүгч З.Энхтуяа "ЗХШ-ийн шийдвэр боловсруулах талаар УДШ-ийн тогтоол, зөвлөмжөөр", "Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны дэг, нийтлэг журам" сэдвээр тус тус дотоодын сургалтыг зохион байгуулав.

6. Тус шүүхээс Сүмбэр сумын УБТЗ-ын Чойр зангилаатай хамтран гаргасан төлөвлөгөөний  зангилааны дагуу 2011 оны 06 дугаар 6 дугаар сарын 27-ний өдөр тус зангилааны харъяа 11 аж ахуйн нэгж байгууллагуудын дунд "Захиргааны хэргийн шүүхийн онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэсэн сэдвээр 1 өдрийн сургалтыг зохион байгуулав.

7. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж тус шүүхээс 2011 оны 2 дугаар улиралд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, 3 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлан гаргав.


*********              **********                    *********                 ********


  • Захиргааний хэргийн шүүхээс 2011 оны 3,4 дүгээр сард хийсэн ажлын тойм

1.Тус шүүх нь “ИЛК” ХХКомпаний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар 2011 оны 3 сарын 29-ний өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Баянтал, Шивээговь, Сүмбэр сумуудад 2011 оны 3 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд “Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөгт”-т орлцож иргэдээс Захиргааны хэргийн шүүхийн талаар саналын хуудас авч, мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд мэдлэг өгөх зорилгоор бэлтгэсэн 350 ширхэг гарын авлагыг иргэдэд тараасан.

3.Захиргааны хэргийн шүүхээс санаачлан 2011 оны 3 дугаар сарын 23-н бүх шүүгч, шүүгчийн туслах, ажилтнуудын дунд Кофе конференцийг “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” сэдвээрл зохион байгуулж, уг конференцид оролцогчдод “Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”, “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, “МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”, “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” эрх зүйн соёлын аяны хөтөлбөр зэргээр гарын авлага товхимол бэлтгэж тараав.

4.Тус аймгийн төвд байрлах захиргааны байгууллагуудтай хамтран “захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан эсэх” талаар санал хүсэлтийн хайрцгийг байгууллага бүр дээр 14 хоногоор аялуулан ажиллуулж байна.

5.Тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нар нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр кредит цаг олгох сургалтанд 2011.03.18-2011.03.20-ны өдрүүдэд оролцов.

6.Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнийг зарлан хуралдуулж тус шүүхээс 2011 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, 2 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлан гаргав.

7. 2011 оны 3, 4 дүгээр сард шүүгч Э.Халиунбаяр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах”, “Захиргааны хууль бус актын тухай” сэдвээр, шүүгч З.Энхтуяа “Баримт бичгийн стандартад тавигдах шаардлага”, “Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус дотоодын сургалтыг зохион байгуулав.

8. Тус шүүхээс Шивээговь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сумын аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Хуулиа мэдье, хуулиа дээдлье” сэдэвд АСТэмцээнийг зохион байгуулж, тэргүүн байрыг сумын сургуулийн “Тэмцэл” баг эзлэв.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ



 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭЭС 2011 ОНЫ 1,2 ДУГААР САРД
ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ



1.Тус шүүх нь 2010 оны үлдэгдэл 2 захиргааны хэргээс иргэн Ц.Мэндбаяраас гаргасан Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “улсын бүртгэл болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, “ИЛК” ХХКомпаний нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хүсэлт шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргасан тул УДШ-ийн Захиргааны хэргийн танхимд хүргүүлээд байна.

2.Тус шүүх нь 2011 онд хийх ажлын төлөвлөгөөндөө хууль сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлаас иргэд, албан байгууллагуудын дунд зохиогдох тэмцээн, уралдааны төсвийг гаргаж Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хуралтай хамтран зохион байгуулахаар тохиролцож, санхүүгийн асуудлыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар хэлэлцүүлж батлуулсан.

3.Говьсүмбэр аймгийн шүүх цахим хуудастай болсонтой холбогдуулан шүүгч нар Захиргааны хэргийн шүүхээс иргэдэд зориудсан булан болон шүүгч хариулж байна буланд мэдээлэл бэлтгэн байрлуулж, мэдээлэлийг шинэчилж байна.

4.Тус аймгийн төвд байрлах захиргааны байгууллагуудтай хамтран “захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн  таны эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан эсэх” талаар санал хүсэлтийн хайрцгийг байгууллага бүр дээр 14 хоногоор аялуулан ажиллуулж байна.

5.Аймаг, захиргаа, сум дундын шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд ‘’ Хуульд нийцсэн тэмдэглэлийг хэн хурдан, бүрэн бичих вэ?’’ сэдэвт тэмцээнийг зохион байгуулж, тэмцээний тэргүүн байранд Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Э.Дулмаа шалгарав.

6.Захиргааны хэргийн шүүхээс дотоодын сургалтыг 14 хоногт 1  удаа зохион байгуулдаг ба 1, 2 дугаар саруудад шүүгч Э.Халиунбаяр ‘’УДШ-ийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан зөвлөмжийг шүүхийн практикт хэрэглэх тухай, Захиргааны актыг түдгэлзүүлж болохгүй үндэслэлийн талаарх ойлголт’’, шүүгч З.Энхтуяа ‘’ Захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд анхаарах асуудал, Захиргааны хэргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах,түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа’’ сэдвүүдээр тус тус хичээл заав.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ

 

 


 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН

2010 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА БОЛОН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖЛЫН ТАЙЛАНГААС

 

Нэг. Шүүн таслах ажиллагааны талаар

1. 2010 онд Захиргааны хэргийн шүүх нь 12 нэхэмжлэл хүлээн авч, 1 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаанаар 6 захиргааны хэргийг шийдвэрлэсэн байна.

Үүнээс: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан-4

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон-1

нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон-1

Хялбаршуулсан журмаар 3 захиргааны хэргийг шийдвэрлэсэн байна.

Үүнд: нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан-2

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ зарим хэсгээс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон-1 хэрэг байна.

2010 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар захиргааны 2 хэргийн үлдэгдэлтэй байна.

2009 оны шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад шийдвэрлэсэн хэрэг 7 хэргээр буурсан буюу 43,7 хувиар буурсан байна.

Хоёр. Хууль сурталчлах ажлын талаар

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлыг жил, улирлын төлөвлөгөөндөө тусган Захиргааны хэргийн шүүхийн зорилт, онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, захиргааны байгууллага, албан тушаалтан, захиргааны акт, захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэд, албан байгууллагуудад хичээл, сургалт, судалгаа авах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх талаар саналын хайрцгийг сум, баг, төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгөөр ажиллуулж байна.

Захиргааны хэргийн шүүхээс 1,2 дугаар улиралд Төмөр замын орон сууцны анги, Нийгмийн даатгалын хэлтэс, Төмөр замын холбоо, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Төмөр замын Гал унтраах анги, Сүмбэр сумын Засаг Даргын газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг албан газруудад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон мөн эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бусад хуулиудаар сургалт зохион байгуулсан.

Мөн сургалтанд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор бэлтгэсэн гарын авлагыг тараасан.

Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор “Захиргааны хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тэмцээнийг 2,3,4 дүгээр улиралд Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын албан байгууллагуудын дунд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран амжилттай зохион байгуулсан.

Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтран нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан шийдвэр ажиллагаа, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар 2010 оны 6 сарын 21-ний өдөр сургалт зохион байгуулав.

Захиргааны хэргийн шүүхийн мэдээллийн самбарт шинээр батлагдан гарсан хуулийг болон шүүхэд нэхэмжлэл гаргах загвар, нэхэмжлэлийн бүрдүүдбэрийн талаар иргэдэд хэрэгтэй мэдээллийг байрлуулж байна.

Шүүгч З.Энхтуяа нь Баянтал сум, Сүмбэр сумын 2,3 дугаар баг, Шивээговь суманд болсон “Шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдэд Захиргааны хэргийн шүүхээс 2009 онд зохион байгуулсан ажил, шийдвэрлэсэн хэргийн талаарх тайланг танилцуулж мэдээлэл хийсэн.

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд тухайн улиралд зохион байгуулсан ажил, захиргааны хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар тойм бичиж, улирлын төлөвлөгөөний биелэлтийг тооцож гаргасны дара шүүгчийн туслах С.Ганбат нь орон нутгийн “Боржигон нутаг” радионы “Захиргааны хэргийн шүүхийн цаг” нэвтрүүлгээр:

  • 1 дүгээр улиралд хийсэн ажлын тоймыг 2010.03.25-нд
  • 2 дугаар улиралд хийсэн ажлын тоймыг 2010.06.25-нд
  • 3 дугаар улиралд хийсэн ажлын тоймыг 2010.09.28-нд
  • 4 дүгээр улиралд хийсэн ажлын тоймыг 2010.12.22-нд тус тус мэдээлсэн байна.

Захиргааны хэргийн шүүхийн мэдээллийн самбарт захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийн хувийг байрлуулж нийтэд сурталчилж байна.

Говьсүмбэр аймгийн Мэдээ сонины шүүгч хариулж байна буланд шүүгч З.Энхтуяа 2 удаа, шүүгч Э.Халиунбаяр 1 удаа, мөн шүүгч З.Энхтуяа “Захиргааны хэргийн шүүхийн онцлог” гэсэн сэдвээр мэдээлэл өгсөн байна.

Монгол Улсын Дээд Шүүхээс эрхлэн гаргадаг “Монголын төр, эрх зүй” сэтгүүлд шүүгч З.Энхтуяа нь “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хүний эрхийг хамгаалах нь” сэдвээр мэдээлэл өгсөн байна.

Орон нутгийн “Боржигон нутаг” FM- радиогоор “Захиргааны хэргийн шүүхийн цаг” гэсэн булангаар 5 цуврал нэвтрүүлэг явуулахаар бичүүлээд байна. Нэвтрүүлгээр иргэдэд Захиргааны хэргийн шүүхийн талаар мэдээлэл, мэдлэг өгөх зорилгоор:

  • - Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо
  • - Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт, онцлог
  • - Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго
  • - Захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчид
  • - Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр буюу захиргааны акт гэсэн сэдвээр эх бэлтгэсэн.


Захиргааны хэргийн шүүх нь 2010 онд сум, багийн өдөрлөгүүдэд нийт 13 удаа оролцож, иргэдэд зөвлөлгөө өгч, иргэдэд Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн 10 төрлийн гарын авлага 1200 ширхгийг тараасан байна.

Говьсүмбэр аймгийн Шүүх нь цахим хуудастай болсонтой холбогдуулан цахим санд тус шүүхээс Захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт гэсэн буланг ажиллуулж байна.

2010 онд тус шүүхэд хандсан нэхэмжлэгчийн тоо багассан, шийдвэрлэсэн хэрэг хэдий буурсан ч улсын хэмжээгээр гаргасан судалгаанаас үзэхэд Захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэл болон хэргийн тоо жил бүр өсч байна.

Энэ нь иргэд, хуулийн этгээд нь Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах,ойртуулах, шүүхээр эрхээ хамгаалуулах мэдлэг болон иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, төлөвшүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

 



Захиргааны хэргийн шүүхээс 2010 оны 3 дугаар

улиралд хийсэн ажлын тойм

  • Захиргааны хэргийн шүүх 3 дугаар улиралд 2 нэхэмжлэл хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй Аймгийн Аудитын газарт холбогдох акт хүчингүй болгох тухай захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, мөн ИкС Эл Эй ХХК-ны нэхэмжлэлтэй Сүмбэр сумын 1-р сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

  • Шивээговь суманд 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т шүүгч З.Энхтуяа, шүүгчийн туслах С.Ганбат нар оролцож Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл хийж, 18 иргэнд хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар бэлтгэсэн 200 ширхэг гарын авлагыг иргэдэд тараасан байна.

 

  • 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шивээговь сумын ЗДТГ, Хүн эмнэлэг, 4 дүгээр Цэцэрлэгийн дунд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт АСТ-ийг зохион байгуулж, тэргүүн байрыг сумын Хүн эмнэлгийн “Сүлд” баг эзлэв. Тэмцээний 1, 2 дугаар байрыг эзэлсэн багуудыг Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.


Мөн нийтийн захиргааны байгууллага, захиргааны актын талаар мэдлэг өгөх номууд, Хүүхэд ба хууль ёс номыг дурсгав.

Тэмцээний үзэгч, хөгжөөн дэмжигч нарт Захиргааны хэргийн шүүхийн зорилт, онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын талаар товчхон мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс бэлтгэсэн 100 ширхэг гарын авлага тараав.

* Говьсүмбэр аймгийн шүүх цахим хуудастай болсонтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн загвар зэргийг боловсруулан байрлуулав.

* Орон нутгийн FM-радиогоор 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн шүүхээс 2010 оны 3 дугаар улиралд хийсэн ажлын тоймоор шүүгчийн туслах С.Ганбат мэдээлэл хийв.





Захиргааны хэргийн шүүхээс

2010 оны 2 дугаар улиралд хийсэн ажлын тойм


 

  • Тус шүүхээр 2 дугаар улиралд 5 нэхэмжлэл хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 4 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, 1 хэргийн үлдэгдэлтэй байна.
  • Баянтал сумын Засаг Даргын тамгын газар, сумын Хүн эмнэлэгт, 4-р сургуулийн ажилтануудын дунд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? Сэдэвт АСТ тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд сумын ЗДТГазрын “ Эрч хүч” баг тэргүүн байр эзлэв.
  • Аймгийн Засаг Даргын тамгын газрын дэргэдэх Хууль зүйн хэлтэстэй хамтран нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны акт гаргадаг захиргааны байгууллага, албан тушаалтнуудын дунд Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, Иргэдээс төрийн байгууллага , албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар сургалт зохион байгуулав.
  • Шүүгч З.Энхтуяа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэхдээ үзүүлэх шүүх хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаанд аймаг, сум, захиргааны хэргийн шүүхийн шүүгчид оролцов.
  • Шүүгч, шүүгчийн туслах нар улирлын төлөвлөгөөний дагуу хууль сурталчлах ажлын хүрээнд Аймгийн Төмөр замын Гал унтраах анги, Аймгийн Онцгой байдлын газар, Сүмбэр сумын ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтанууд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон дээр байгууллагуудад холбогдох хуулиар хичээл бэлтгэж сургалт зохион байгуулав.
  • Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зорилгоор шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг сар бүр орон нутгийн FM-ээр мэдээлж байна.
  • Шүүгч З.Энхтуяа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийг шийдвэрлэж байгаа бусад шүүхийн шийдвэрийг судалж, хууль хэрэглээний талаар гарын авлага бэлтгэж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэв.
  • Захиргааны хэргийн шүүхээс эхний хагас жилд шийдвэрлэсэн захиргааны хэргийг судалж, тойм бичиж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 04:06